Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
HR news
- 2011 / 08 / 04
Ээлжийн амралт гэдэг эргэж нөхөгддөггүйг анхаарууштай
Жилдээ нэг олддог /бурхны хишиг гэж болохоор/ амралтын хэд хоног гэдэг 
ам.доллар шиг үнэтэй цаг хугацаа байдаг. Манайхан ээлжийн амралт гэдгийг
 үндсэн мөн чанараар нь тэр бүр ойлгодоггүй. Тиймдээ ч зарим нэг нь 
зуслан дээрээ гэдсээ илж хэвтэж байгаад өнгөрөөх юм уу, эсвэл найр 
наадам энэ тэр хэссээр амралтын хугацаагаа дуусгаад авна. Амралт нь 
өөрийн эрүүл мэнд дэх “их засвар”-аар эхлэх нь зүйтэй байх. 



Тэгэхээр өөрт олдож буй цаг хугацааны алтан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, хамгийн нол нь өөрсдийгөө сайтар цэнэглэж авцгаая. Ухаандаа, амралтын хэд хоногоо өдөр өдрөөр нь хуваарь гаргаад түүндээ аялал зугаалга, уран бүтээл, биеэ сувилуулах гээд бүх зүйлээ нарийн нягт тусгаж өгье. Урьд өмнө нь нүдээр үзээгүй газраа очиж байгалийн сайханд зүрх сэтгэлээрээ умбан, тархиныхаа эд эсийг ер бусаар сэрээж, дараа жилийн амралт хүртэл юунд ч шантаршгүй эрч хүчийг хуримтлуулъя. Ийм боломж амралтын хэд хоногт л олдоно шүү дээ.
За тэгээд уран бүтээлч хүмүүс бол нэг сайхан цэнэг аваад нам гүмхэн орчинд хэд хоног бясалгахуйд жинхэнэ төгс төгөлдөр зохиол туурвина даа.
Дотоод ахуй ертөнцдөө гүн нэвтэрч, өөрийгөө олон талаас нь уншиж, ертөнцийн жам ёсны тухай сайтар ухаарваас та сая л хүн болж байгаа хэрэг. Эргэж хэзээ ч давтагдахгүй тэрхүү өдөр хоногууд өнөө ээлжийн амралтаар л болно. Тиймийн учир хүн бүр энэ ахархан хугацааг ямар амгалан, баяр баясгалантайгаар өнгөрүүлж шинэ газар үзэн, шинэ хүнтэй танилцан, шинэ бүтээл туурвин, шинэ нээлт хийн, шинэ амьдралыг эхлүүлцгээе.

Эх сурвалж: Өдрийн сонин



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 11
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
- 2024 / 03 / 31
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
-2024 / 03 / 26
МХНИ: Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A039) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
HR Фото