МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HRM-Хөдөлмөрийн эрх зүй
- 2011 / 09 / 16
Цалин хөлсний эрх зүйн зохицуулалт
Асуулт: Цалин хөлс гэж юуг хэлэх вэ? Цалин хөлсний бvрэлдэхvvнд юу юу хамаарах вэ? Хариулт: Хамгийн энгийнээр тайлбарлавал цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хvлээсэн vvргээ гvйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хөлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин хөлсний бvрэлдэхvvнд vндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг багтдаг.
Асуулт: Vндсэн цалин гэж юуг нь хэлээд байна. Тvvнийг яаж тогтоох вэ?

Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зохих журмаар тогтоогдсон, албан тушаалын цалин юм. Ажил олгогчид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын vндсэн цалинг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тогтоодог.

Асуулт: Нэмэгдэл хөлс гэж юуг хэлэх вэ? Тvvнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Нэмэгдэл хөлс гэдэг нь ажилтан vндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгvй байгаа ажилтны vvргийг орлон гvйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагvй ажил vvргийг гvйцэтгэсэн, шөнийн болон илvv цагаар, нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ажилласан тохиолдолд vндсэн цалингаас тооцон олгож буй цалин хөлс юм. Нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтоодог. Хөдөлмөрийн тухай хуульд зарим нэмэгдэл хөлсний доод хэмжээг хуульчилсан байдаг.

Асуулт: Ямар ямар төрлийн нэмэгдэл хөлсний хэмжээг хуулиар тогтоосон байдаг вэ?

Хариулт: Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илvv цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагvй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илvv цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагvй бол тvvнд 1,5 дахин, тvvнээс дээш хэмжээгээр нэмэгдvvлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдvvлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгvй.

Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илvv цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулсан бол нэмэгдэл хөлс олгох уу?

Хариулт: Ажил олгогч нь нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илvv цагаар ажилласан ажилтанг ажлын ачаалал багатай vед ажлын өдрийн vргэлжлэлийг богиносгох, долоо хоногийн ажлын өдрийг тоог цөөрvvлэх, ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох, сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрvvлэн ажилласан цагт нь тооцож биеэр нөхөн амрааж болно. Хэрэв ажил олгогч нь ажилтанг дээр дурдсан хэлбэрээр нөхөн амрааж чадаагvй бол хууль, хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоно.

Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илvv цагаар ажилласан ажилтныг дараа нөхөн амраасан бол ямар нэгэн цалин хөлс олгохгvй гэсэн vг vv?

Хариулт: Нөхөн амраасан бол огт цалин хөлс олгохгvй гэсэн vг биш юм. Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр, илvv цагаар ажилласан ажилтныг нөхөн амраасан бол уг өдрvvдэд ажилласны цалин хөлсийг ажлын ердийн өдөрт ажилласантай адил хэмжээгээр олгох юм. Өөрөөр хэлбэл нэмэгдэл хөлсийг олгохгvй.

Асуулт: Нэмэгдэл гэж юуг хэлэх вэ? Тvvнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Нэмэгдэл гэж ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарах хvчин зvйлсийг харгалзан тогтоосон цалин хөлс юм. Нэмэгдлийн хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтооно. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, боловсролын тvвшин ажилласан жил зэргийг харгалзан ялгаатай тогтоож болно.

Асуулт: Шагнал урамшуулал гэж юуг хэлэх вэ? Тvvнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Шагнал урамшуулал гэж цалингийн болон ашгийн сан, бусад эх vvсвэрээс ажилтанд олгож буй олговор юм. Ажилтан тодорхой нөхцөл, болзлыг ханган ажилласан vед олгодог. Шагнал урамшуулал олгох нөхцөл болзлыг хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тогтоох буюу эсвэл шагнал урамшил олгох тусгай журам гарган тогтоож болдог.

Асуулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанд ямар хэмжээтэй нэмэгдэл хөлс олгох вэ? Тvvнийг яаж тогтоодог вэ?

Хариулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанг ажил олгогч нөхөн амруулаагvй бол тvvнд нэмэгдvvлсэн цалин хөлс олгох бөгөөд ямар хэмжээгээр нэмэгдvvлж олгохыг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож тогтооно. Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс нь ажилтны ажилласан цагт оногдох дундаж цалин хөлс нэмэгдvvлсэн хэмжээтэй байна.

Асуулт: Тасралтгvй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгууллагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол тvvнд шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгогдох уу?

Хариулт: Тасралтгvй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгууллагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол тvvнд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоно.

Асуулт: Ажилтанд цалин хөлсийг ямар зарчим, хэлбэрийн дагуу олгодог вэ?

Хариулт: Ажилтанд цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн vр дvнд нь тохируулан олгодог. Ажилтны цалин хөлсийг сард 2 ба тvvнээс дээш удаа, тогтоосон өдөр олгох ёстой. Ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны vндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг заавал мөнгөн хэлбэрээр олгоно.

Асуулт: Цалин хөлс олгох өдрийг яаж тогтоох вэ?

Хариулт: Цалин хөлсийг сарын ямар ямар өдрvvдэд тавьж олгохыг хөдөлмөрийн дотоод журам буюу хамтын гэрээгээр тохиролцож тогтоодог.

Асуулт: Ажил олгогч ажилчдын цалинг тогтоосон өдөр олгоогvй, саатуулсан бол яах вэ? Хариулт: Тогтоосон өдөр ажилчдын цалин хөлсийг олгоогvй, саатуулсан бол ажил олгогчоос цалин хөлс олгохыг нийт ажилчид болон ажилтны төлөөлөгчид шаардах эрхтэй бөгөөд энэ vvргээ биелvvлээгvй нь нотлогдвол цалин хөлсийг хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шvvх ногдуулж, ажилтанд олгодог. Мөн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогvй, саатуулсан албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шvvгч торгоно.

Асуулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болох уу?

Хариулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болно. Жишээ нь: гэрийн тавилга,цахилгаан бараа гэх мэт. Харин хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, эсвэл шагнал урамшуулал олгох тусгай журамтай бол уг журамдаа шагнал урамшууллыг мөнгөн хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон бол заавал мөнгөн хэлбэрээр олгох ёстой.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 04 / 20
Ажил эрхэлтийг зогсоох нь ажил олгогч болон менежерийн хувьд шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ нь бизнесийн чухал хэсгийн нэг юм. Хэрэв ажил олгогч энэ асуудалд анхааралтай хандахгүй бол ажлаас халах процессын явцад гаргасан алдаанууд тань хуулийн байгууллагын өмнө таны эсрэг зэвсэг болно.
Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
- 2016 / 04 / 15

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  Улаанбаатар хот
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ. Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
- 2012 / 03 / 10
-2011 / 11 / 28
Гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого, Тогтмол бус үйл ажиллагааны орлогод хувь хүний орлогын албан татварын жилийн 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх үү?   
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.1-т заасан хөнгөлөлтийг зөвхөн тус хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод үзүүлнэ гэж заасан.
-2011 / 07 / 04
Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно. Тэтгэвэр авагч нь тэтгэвэр тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр нь мэдэгдэх үүрэгтэй. Тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан, тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг “нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн саналыг үндэслэн засгийн газар тогтооно.
-2011 / 06 / 30
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь, Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1958 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан дөчин хоёр дугаар чуулганаараа, Чуулганы хэлэлцэх асуудлын дөрөв дэх зүйл болох ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтэд алагчилахгүй байхтай холбоотой тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж, эдгээр саналыг Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 1958 оны Конвенцийн нэмэлт болгон зөвлөмжийн хэлбэрээр батлахаар тогтож, нэг мянга есөн зуун тавин найман оны зургаадугаар сарын хорин тавны энэ өдөр доорхи зөвлөмжийг Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 1958 оны зөвлөмж хэмээн нэрлэхээр тохиролцон батлав.
HR Фото