Мэдээлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
7.84%
Үнэнч байдал
22.22%
Өрсөлдөх чадвар
17.97%
Бусадтай нийцэх байдал
19.28%
Гадагшаа чанар
1.31%
Ёс суртахуун
23.86%
Өөдрөг үзэл
7.52%
HR news
- 2011 / 12 / 03
Азичууд цалин хөлсний шударга байдалд анхаарах шаардлагатай байна

Ази тивийн улс орнуудын Засгийн газрууд илүү тогт­вортой, хүртээмжтэй 
ажлын байр бий болгох тал дээр ан­хаарах шаардлагатай хэмээн НҮБ-ын Олон
 улсын хөдөл­мөрийн байгууллага (ОУХБ) анхаарууллаа.<br />Тэд ийнхүү анхааруулах болсон нь Европ болон АНУ-ын эдийн засгийн 
сүү­лийн үеийн хүндрэл Азийн хө­дөл­мөр эрхлэлтийн сал­барт сөргөөр 
нөлөөлж буйтай хол­боотой.

НҮБ-ын Олон улсын хө­дөлмөрийн байгууллага мэ­­дэгдэлдээ “Дэлхийн эдийн зас­гийн хэтийн тө­лөв тун бүрхэг байгаа энэ үед Азийн улс орнууд аль бо­­лох тогт­вор­той ажлын байр бий бол­­гохын зэрэгцээ ажлын байр­ны ча­нарыг сайжруулах шаард­ла­гатай байна. Энэ нь бүс нут­гийн хөдөлмөр эрх­­лэл­тийн сал­барыг сайж­руулахад том үүрэг гүйцэт­гэ­нэ” гэв. Азийн улс орнууд хүн ам оло­н­той ч ажлын байрны тоо хомс­дол­той байдаг нь ийм дүгнэлт хийх үндэс болжээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын цааш мэдэгд­сэ­нээр Азийн орнуудад бий болж буй ажлын байрууд ца­лин хөлсний шударга бай­далд анхаарал тавих ёстой гэнэ. Эс тэгвээс ажлын байр бий болголоо ч ядуурал буу­рах­гүй төлөвтэй байна.
Дашрамд дурдахад ца­лин хөлсний шударга бай­далд анхаарал тавих гэдэг асуудал Монгол Улсад маш их хамааралтай гэдэг нь то­дорхой. Манай улсын Зас­гийн газар цалин хөлсийг то­дорхой хэмжээгээр нэмж бай­гаа ч ард иргэдийн сэтгэлд нийцэхээр хангалт­тай хэмжээнд биш байна. Энэ нь дотооддоо ажил­лах хүсэлтэй иргэдийн тоог эрс цөөлөх болсон нь нууц биш. Цалин хөлс хэт хангалтгүй байгаатай хол­боо­тойгоор манай улсын олон мянган иргэн Өмнөд Солонгос, Япон, АНУ гээд өндөр хөгжилтэй орнуудад цалин хөлс сайтай ажил хийхээр тэмүүлэх болсон. Хол­богдох албаныхны мэдэгдсэнээр одоогоор дан ганц Өмнөд Солонгост л гэ­хэд манай улсын 50 гаруй мян­ган иргэн ажиллаж, амь­дарч байна гэсэн тооцоо гар­чээ.
Албан ёсоор 50 мянга гэж байгаа ч бүртгэлгүй олон мянган иргэн, мөн л тус ул­сад ажиллаж байгаа нь то­дор­хой.
Энэ бол үнэхээр харам­сал­тай дүн мэдээ юм. Учир нь эдгээр хүмүүс улс ор­ныхоо төлөө ажиллаж, эдийн засагт хувь нэмрээ оруу­лах ёстой байтал Өмнөд Со­лон­го­сын эдийн засагт хувь нэм­рээ оруулж байна. Мэ­дээж хэрэг үүнд Өмнөд Со­лон­гост ажиллаж буй иргэ­дийг буруутгах ёсгүй. Үүнд өндөр цалинтай ажлын байр олноор бий болгож, иргэ­дээ эх орондоо ажиллах нөх­цө­лөөр хангаж чаддаггүй эрх ба­ригчид буруутай. Төсөвт олон тэрбум ам.доллар төв­лөрчихөөд байхад тэр мөн­гөө ажлын байр бий болго­ход зарцуулахын оронд элдэв хэрэггүй зүйлд зарлагадаж, үргүй зардал гаргаж буй нь харамсалтай.
Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үзэж буйгаар ажлын байр бий болгох ажил хангалтгүй байгаа нь Азийн эдийн засгийн өсөлтийг сааруулж буй гэнэ. Тэдний мэдэгд­сэ­нээр Австрали, Шинэ-Зе­ланд, Индонез, Филиппин зэрэг оронд ажлын байр бий болгох үйл явц маш хан­галтгүй байгаа аж. Ха­рин Шри-Ланк, Сингапур тэр­гүүтэй хэд хэдэн оронд энэ­хүү үзүүлэлт боломжийн түв­шинд байна.
Эцэст нь Олон улсын хө­дөлмөрийн байгуул­ла­гынхан Азид шинээр бий болж буй ажлын байрнуудын нөхцөл тун хангалтгүй байгааг шүүм­­жилжээ. Ажиллах нөх­цөл хангалтгүй байгаа нь ир­гэ­дийн эрүүл мэндэд тун сө­рөг нөлөө үзүүлж бай­гаа аж. Хамгийн гол нь ажил олгог­чид энэ тал дээр санаа тавьдаггүй нь ан­хаарал та­таж байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 06 / 07
(HRM Online) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн зайны сургалт юм
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
- 2020 / 06 / 04
Excellence service хөтөлбөрийн хүрээнд "Хамт олны эерэг хандлага ба өөрчлөлтийн үе шатууд" агуулгаар сургалт зохион байгууллаа.
- 2020 / 05 / 17
-2020 / 05 / 12
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь сургалтын агуулгыг санал болгож байна.
-2020 / 05 / 08
2020.06.08 - Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын BCHRM (level B) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн сургалт юм.
-2020 / 05 / 05
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) хөтөлбөр
HR Фото