HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.28%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.73%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
33.00%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.95%
HRM- Байгууллагын соёл
- 2012 / 03 / 11
Дресс код буюу ажил хэрэгч хувцаслалтын тухай
Гэсэн хэдий ч энэ нь зарим үед ажил хэрэгч хувцаслалтанд тодорхой хэмжээний хүндрэлүүдийг бий болгодог, тодруулбал нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болон хүлээн зөвшөөрөгдөх чөлөөт сонголт хоёрын хоорондох заагийг нарийн тодорхойлоход хэцүү болдог. Иймээс дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

1. Албан конторт өмсч буй хувцас нь хэзээ ч "бусдыг өдөөсөн, тэдний анхаарлыг хэт татсан" байж болохгүй. Өөрөөр хэлбэл хэт богино эсвэл хэт урт, стрейч брюк, захгүй болон ханцуйгүй цамц аль аль нь тохиромжгүй.
2. Цаг агаарын ямар ч нөхцөлд ажил хэрэгч эмэгтэй урт шилэн оймс өмсөх ёстой. Харин өмд өмссөн тохиолдолд богино шилэн оймс өмсөж болно.
3. Эрээн мяраан хувцас өмсөж болохгүй. 2-3 төрлийн зонхилох өнгөнөөс илүү байх ёсгүй. Гуравдагч өнгө нь 15 хувиас хэтэрч болохгүй.
4. Сүлжмэл хувцас сонгохдоо болгоомжтой хандаарай. Сайн чанарын, өндөр үнэтэй сүлжмэл костюмыг /хослол/ ажил хэрэгч хувцаслалтанд тооцож болно. Харин том том нэхээстэй, ялангуяа гараар нэхсэн хувцас өмсөхийг хатуу хориглодог.
5. Нэг гартаа мөнгөн, нөгөө гартаа алтан /монетон/ бөгж зүүх тохиромжгүй. Гоёлын зүүлтний талаар мартаж болохгүй. Гоёлын зүүлтний хувьд өмссөн хослолыг илүү тод, хурц болгоход тусалдаг ч түүнийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Энгэрийн зүүлт, хүзүүний зүүлт болон гинжийг нэгэн зэрэг хамтад нь хэрэглэх нь тохиромжгүй.
6. Гутал, цүнх, үзэг, тэмдэглэлийн дэвтэр зэрэгт гар татах хэрэггүй. Эдгээр зүйлс нь таны хэв загварыг /стиль/ илэрхийлж байдаг.
7. Цагаан өнгийн гутал болон арьсан цүнх тийм ч тохиромжтой бус. Тэдгээр нь илүү хурдан гадаад өнгө төрхөө алддаг.
8. Нүүрний будаг ба үнэртэнг хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ хэмжээг нь тааруулах нь чухал.
9. Үс засалтандаа анхаарал хандуулах нь зүйтэй. Үс засалт болон үсний урт, богиноос үл хамааран ямар ч тохиолдолд үс угаасан, цэвэр байх ёстой. Урт үсийг боох эсвэл шуух нь илүү тохиромжтой.

Одоо дресс кодыг хувцас болон гоёл чимэглэлийн зүйлсээ зөв сонгоход зориулан хэрхэн ашиглаж болох талаар авч үзье.
Уламжлалт ажил хэрэгч хувцаслалт /Business traditional (Bt)/ - энэ нь хэлэлцээр явуулах, зочдыг хүлээн авах үед болон өдрийн хүлээн авалтын үед өмсдөг уламжлалт ажил хэрэгч хувцас юм. Энэ төрлийн хамгийн тохиромжтой хувцас нь эмэгтэйчүүдэд юбка пиджак, өмд пиджак, даашинз пиджак зүй ёсоор тооцогддог. Пиджакны дотор сорочка маягийн захтай цамц болон захгүй, өнгө дагуу цамц өмсөж болно. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хослолын хувьд өнгөний хязгаарлалт бараг байдаггүй. Зөвхөн улирлын шинж чанар бүхий хязгаарлалтууд л байж болох юм. Тухайлбал: дулааны улиралд тод өнгийн, өвлийн улиралд бараан, тодруулбал улаан хүрэн, бор өнгийн хослолыг өмсөхөд тохиромжтой байдаг. Харин даашинзны хувьд ажил хэрэгч дресс кодын дагуу дараах өнгийг ашиглахыг зөвшөөрдөг. Үүнд: сул хөх өнгөнөөс цэнхэр өнгө, цайвар шаргалаас бор өнгө, улаан хүрэн, бүх төрлийн саарал өнгө орно. Энэхүү заасан өнгөнд хар өнгө байхгүй байгаад та бүхэн анхаарлаа хандуулаарай. Орчин цагийн ажил хэрэгч хэв загвар нь хар өнгийн хувцсыг эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажил хэрэгч хувцсанд онцлохоо больсныг баталж байна. Харин нэг өнгийн эсвэл тод биш судалтай хувцас илүүд тооцогдох болсон билээ. Одоо цагт геометрийн, ургамлын болон абстракт зураг бүхий материал ашиглахыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч зайлшгүй биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
Албан ёсны хувцаслалт / Business best (Bb)/ - энэ нь илтгэл тавих болон албан ёсны арга хэмжээний үед өмсдөг хувцас юм. Энэ бол та өөртөө илүү их анхаарал хандуулах шаардлагатай нөхцөл байдал. Тухайн тохиолдолд гоёмсог, чухал байдлыг илүүтэй тодотгосон хар өнгийн хослол зохимжтой байдаг. Зарим нэг хэв загвар тодорхойлогчид /стилист/ ийм төрлийн арга хэмжээний үед өдөр тутмын хувцастай харьцуулахад илүү тод, хурц өнгийн хувцас тохиромжтой хэмээн зөвлөдөг. Гоёлын чимэг зүүлтийн ач холбогдол илүү дээгүүрт тавигдана.
Ёслолын хувцаслалт /Business formal (Bf)/ - Энэ нь хүлээн авалтын үед ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өмсдөг хувцас юм. Ажил хэрэгч ёс зүйн дагуу 20 цаг хүртэлх хүлээн авалтанд уригдагсад хослол, даашинз хүрэмтэй өмсөхийг илүүд тооцдог. Зарим тохиолдолд бүрх малгай өмсөж болно. Эмэгтэйчүүд ширээний ард бүрх малгайгаа тайлж болохгүй, харин хүлээн авалтын эзэн эмэгтэйн хувьд хэзээ ч бүрх малгай өмсөж болохгүй. Хэрвээ урилган дээр эрэгтэйчүүд фрак эсвэл смокинг зайлшгүй өмсөх шаардлагатай гэж заасан тохиолдолд хамт хүрэлцэн ирж буй эмэгтэйчүүд нь заавал үдшийн даашинз / платье/ өмсөх ёстой. Даашинзны хэв загвар нь нөхцөл байдал болон улиралтайгаа зохицсон байх хэрэгтэй. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд эстрадын од шиг байх нь зохимжгүй. Түүнчлэн оддын тоглолтын хувцсыг хуулбарласан байх нь тохиромж муутай байдаг.
Албан бус ажил хэрэгч хувцаслалт /Business casual (Be)/ -Энэ нь албан контор буюу оффист өдөр тутам өмсдөг хувцас юм. Энэхүү хувцаслалт нь сонгуульт албан үүрэг бүхий байгууллагын эмэгтэйчүүдийн хувьд тэр бүр зохицдоггүй. Зуны улиралд тааран эсвэл хөвөн даавуу материалаар хийсэн хослол болон нийлэг материалтай цамц өмсөхийг зөвшөөрдөг.
Баасан гаригийн хувцаслалт / Casual Friciay (CF)/ - Үүнийг өөрөөр тав дахь өдрийн стандарт хэмээн нэрлэдэг. Энэхүү стандартын дагуу зарим нэг байгууллагын удирдлагууд ажил хэрэгч хатуу хэв загварыг ягштал мөрдөхөөс татгалзах боломжийг олгодог. Эмэгтэйчүүдийн хувьд тод өнгийн, хөнгөн, зуны даашинз болон сүлжмэл джемпер өмсөхийг зөвшөөрдөг. Харин жинсэн хувцас өмсөхийг таашаадаггүй.
Бизнес аялалын хувцаслалт / Business travel (Btr)/ - Энэ нь томилолтоор явахад өмсдөг хувцас юм. Эмэгтэйчүүдийн хувьд энэхүү ажил хэрэгч хувцаслалтанд тавигдах шаардлага нь эрэгтэйчүүдийнхтэй ижил байдаг. Аялалын хувцас нь нэн тэргүүнд биед эвтэйхэн байх ёстой. Энэхүү хэв загварын хувцаслалтын үед брюкэн өмд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн гол нь зорьсон газарт хүрэлцэн ирэх үед ажил хэрэгч байдлыг илтгэсэн байх нь чухал.

Эх сурвалж: Гоолингоо.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 04 / 24
Амьдралд өөрсдийгөө ганцаардмал, бүр орь ганцаар юм шиг төсөөлөх үе олонтаа тохиолддог. Бидний ихэнх нь ямар ч үед найз руугаа утасдаад “Би танайд одоо очлоо” гэж чөлөөтэй хэлж чаддаггүй. Эсвэл танайд өнөө орой хоол идье гэх ч юм уу, ер нь ийм зүйлийг хэлэх нь байтугай төсөөлөх ч үгүй хүмүүс байдаг. Амьдралд тохиолддог хувийн, гэр бүлийн, ажил төрлийн, нийгмийн гээд сэтгэл бухимдуулсан олон асуудлаар чин сэтгэлээсээ ярилцах, биднийг үнэн сэтгэлээсээ элэгсэг дотно сонсож чадах, хувь тавиланг минь хуваалцах найз нөхөд хайдаг ч тийм амар олддоггүй...
Хамгийн сайн ажилтан болохын тулд та дараах 5 нууцыг мэдэх хэрэгтэй. Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Ихэнх тохиолдолд хүмүүсийг харж байхад хоорондоо мэндлэхдээ ”Сайн уу?”, ”Юу байна?”, “Сонин юу байна?” гэх мэт хэт энгийн, ёс төдий мэндчилдэг. Нүүр дүүрэн инээмсэглэн мэндлэхэд ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрнө. Тиймээс хэцүү үед ч, завгүй байсан ч хамтран ажилладаг нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ мэндэлж хэвших хэрэгтэй. Ингэснээр та илүү сэтгэл хангалуун үр дүнтэй ажиллах болно. Мөн хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Түүнчлэн таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2016 / 04 / 19
LinkedIn-ийн 20 профайл тутмын нэгийг хүний нөөцийн бүрдүүлэлтийн менежерүүд эзэмшдэг байна. Судалгаанаас үзэхэд LinkedIn дэх компаниудын 80% нь уг сайтыг бүрдүүлэлтийн нэг арга хэрэгсэл болгон ашигладаг тухай үзүүлэлт гарчээ. Нэмж хэлэхэд Oracle-ийн санхүүгийн ахлах ажилтан Jeff Epstein өөрийн LinkedIn профайлыг ашиглан чадварлаг ажилчдыг хидхантинг хийж чадсан байна. LinkedIn-ийн энэхүү амжилтыг бид бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хийх боломж бий юу? Танд дараах аргыг санал болгож байна. Та ч бас туршаад үзээрэй!
- 2016 / 04 / 15
-2016 / 04 / 03
5S арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5S нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. 5S гэдэг нь” С “ үсгээр эхэлсэн Япон үг юм .
-2016 / 03 / 31
Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлэхдээ менежерүүд бүгдэд нь ижил 100% үнэлгээ өгч болохгүй гэнэ. Жэк Уэлчийн зарчим шүү. Цалин эсвэл бонус юу юугүй бодогдох гээд гэнэт хүмүүсээ үнэлэх ёстойгоо менежер санана. Энэ үед хамгийн хялбар шийдэл бол бүгдэд нь 95-100 хооронд үнэлгээ өгч хэнийг ч гомдоолгүйгээр асуудлаас эвтэйхэн мултрах байдаг. Хэнд ч муу үнэлгээ өгөөгүй болохоор хэн ч гомдохгүй гэж хүмүүс ихэнхидээ боддог.
-2016 / 03 / 30
Залуу ажилтнууд дэвшин ажиллахын тулд худал ярьж, товч намтраа худал бөглөж байгаа нь ажлын байрны ёс зүй хэмээх ойлголт үлэмж хэмжээнд унаж буйг харуулж байна. Энэ байдал зөвхөн манайд ч бус барууны улс орнуудад ч асуудал болоод байгаа юм байна. Их Британийн “Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа хялбарчлан шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж. Судалгаанд оролцсон 1,600 менежерүүдийн 68% нь хүмүүс багийнхаа гишүүдийг араар нь муулж байхыг харсан гэсэн байна.
HR Фото