Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
Захирлуудын сургалт (D-HRM)
- 2012 / 04 / 09
Захирлуудад зориулсан DHRM сургалт зохион байгууллаа
Компанийн тухай хуулийн шинэчлэлийн тайлбар, Эрх зүйгээр хамгаалагдсан хүчирхэг байгууллага сэдвээр хууль зүйн ухааны доктор, Монголын Хүний нөөцийн институтын зөвлөх С.Мөнхсайхан, Бүтээлч Хүмүүн баялагийг бий болгох, Ажлын байран дээрх бүтээлч хандлага сэдвээр Монголын Хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатар, Бизнесийг хэн хийдэг вэ? Өрсөлдөх чадвартай компанийг бүтээн цогцлуулах арга зүй сэдвээр “Буян” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан, Компанийн нийгмийн хариуцлагын талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал, Компаний засаглал сэдвээр Компаний засаглалын хөгжлийн төвийн тэргүүн Ж.Үнэнбат, Эрсдлийн менежмент сэдвээр Мандал даатгалын Ерөнхийлөгч Ө.Ганзориг, Байгууллагын соёл ба, ёс зүйн зөв хандлагууд сэдвээр Монголын Хүний нөөцийн институтын гүйцэтгэх захирал С.Хурц зэрэг мэргэжилтнүүд хичээл заав.

Удирдах түвшний захирлуудад байгууллагынхаа өрсөлдөх чадварыг сайжруулж компанийхаа засаглалыг төлөвшүүлж, нийгэмдээ үр өгөөжтэй ажиллаж, амьдрах чадварыг эзэмшүүлэх зорилгоор салбартаа тэргүүлэгч хүмүүн баялаг болсон багш нар оновчтой чанартай мэдлэг мэдээлэл олгож байгаад оролцогчид болон багш нар ч сэтгэл өндөр байна.

 Д.Батжаргал: Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал
Монголын хүний нөөцийн институти   байгууллагын удирдлагуудад зориулсан сургалт  зохион байгуулж буйд талархаж байна. Эрдэм гэдэг бол аливаа юмс үзэгдлийг таньж мэдээд тэдгээрийг хийх аргачлалыг мэргэжлийн түвшинд сурч боловсроод өөртөө болон нийгэмдээ зөв үйл хэрэг хийж бүтээхийг “эрдэм” авна гэж нэрлэж байгаа юм. Тийм учраас эрдмийг түгээж байгаа бидний үйл маш өндөр хариуцлагатай байх ёстой. Компаний удирдлагуудад хэрэгтэй мэдээллийг түгээж байгаа Монголын Хүний нөөцийн институти ч мөн адил эрдэм түгээх их үйлсэд нэгдэж байгаад би баяртай байна. Та бүхний ажилд амжилт хүсье.


Б.Жаргалсайхан: “Буян” ХХК-ийн Ерөнхий захирал
 Монголын бизнесийн гол онцлог нь Монголчууд үйлдвэрлээд ажил хийгээд байхаас илүү оюунлаг байх ёстой. Оюунлаг залуучууд монголынхоо компаниудыг удирдах ёстой. Энэ оюунлаг үйлсийг дэмжиж захирлуудад зориулсан сургалт зохион байгуулж байгаа Монголын хүний нөөцийн институтид талархаж байна.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2019 / 01 / 14
Байгууллагын хүний нөөцийн тулгуур баримт бичиг болох "Хүний нөөцийн бодлогын баримт бичиг" оновчтой боловсруулах бүтэн өдрийн практик сургалтанд урьж байна.
МХНИ: Үндсэн зөвлөхүүдийн PRO HR практик сургалт - Эрхэм таныг 2017.11.18 өдөр зохион байгуулагдах "Оновчтой сонгон шалгаруулалтын арга зүй ба дасан зохицол" сэдэвт бүтэн өдрийн практик сургалтанд /workshop/ урьж байна.
- 2017 / 11 / 09
Сургалтаар ММЗИ-ийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа: Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага, “Соёмбо” группын УЗ-ийн дарга Б.Сайнбаяр: Талент менежмент ба Хидхантинг сэдвээр лекц уншлаа.
- 2015 / 03 / 20
-2015 / 03 / 19
Сургалтаар С.Наранбаатар:Талент менежмент ба Хидхантинг, Эдийн засгийн ухааны доктор Б.Мөнхзаяа: Байгууллагын эрсдэлийн удирдлага сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 18
Сургалтаар “Женерал Электрикс” компанийн Монгол дахь гүйцэтгэх захирал, СЕО клубын ерөнхийлөгч Ц.Түмэнцогт: Байгууллагын соёл, Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн зөвлөх, Хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан: Хөдөлмөрийн эрх зүйгээр хамгаалагдсан хүчирхэг байгууллага сэдвээр лекц уншлаа.
-2015 / 03 / 17
Сургалтаар Хүний нөөцийн эксперт Катрина Роуланд: Ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах арга, Монголын компаний засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Компанийн засаглал ба нийгмийн хариуцлага сэдвээр лекц уншлаа.
HR Фото