Уулзалт зөвлөгөөн
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.83%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.30%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.36%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.45%
HR Update
- 2012 / 06 / 28
Жинхэнэ удирдагч

Хэр ачаалалтай ажиллаж байна, орж гарч буй хүмүүстэй ямар ажил хэрэг ярьж байна гэх мэт. Тэрээр орж ирсэн ажилчидтай ажил ярихын оронд тэдэнтэй хошигнон инээж байв. Даргатай ярьж суухдаа түүний хэдхэн газартай хэдхэн минут л ажил ярихыг сонссон бүрэлдэхүүн буцахдаа түүний жилийн цалин болох 100.000 долларыг багасган зардалдаа хэмнэлт хийж болох талаар санал нэгдэцгээв. Шинэ цалингаа хүлээн зөвшөөрөөгүй хуучин захирал ажлаас гарсан тул өөр хүнийг үйлдвэрийн захирлаар томилжээ. Гурван сарын дараа удирдах зөвлөлд ирсэн үйлдвэрлэлийн үзүүлэлт анхаарал татахуйц буурсныг ажиглав. Шинэ хүн иймэрхүү зүйл гаргах нь байж болох л хэрэг гэцгээв. Зургаан сарын дараа статистик нилээн ихээр унасан байлаа. Жилийн эцэс болоход үргэлж ашигтай гардаг үйлдвэр алдагдалтай гарав.

Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн энэ явдалд биесээ буруутган үйлдвэрийг ахин шалгахаар өөр хоёр хүн илгээв. Тэр хоёр захирлын өрөөнд орсонгүй шууд үйлдвэрээр яван ажилчидтай ярилцав. Ажилчдын ихэнх нь ажлаа хийхийн оронд хэн нэгнийг хүлээн сул зогсож байв. Учрыг лавлатал "Үйлдвэрийн дарга шинэ бүтээгдэхүүн хийж эхэлнэ гэсэн. Түүнийг ирэхээс өмнө эхэлж болохгүй гэсэн. Тиймээс бид ч хүлээж байна. Цахилгааны цехийн ажлаа дуусгаагүй бололтой ирээгүй л байна" гэцгээв. Энэ үед ахимаг настай мастертай тааралдав. Түүн дээр очин үйлдвэрийн хуучнаасаа муу ажиллаж буйн шалтгаан юу байж болох тухай асуутал "Манай хуучин захирал жижиг деталиудтай зууралдахын оронд ирээдүй рүү чиглэсэн төлөвлөгөө зохион, үйлдвэрийн үндсэн ажлыг бидэнд орхидог байсан юм.

Бид ч түүнийг юухан хээхнээр саатуулж уядаггүй байлаа. Хэрэв ямар нэг асуудал гарвал бид түүн дээр очдог. Тэр ч үүнийг хамгийн оновчтойгоор шийдвэрлэж өгдөг байв. Тэр жинхэнэ үйлдвэрийн дарга байсан юм. Бидэнтэй хошигнож, сэтгэл санаагаар дэмжин байнга бидэнтэй ярьж, биднийг ойлгодог хүн байсан. Харин одоогийн захирал шударга сайн хөдөлмөрч хүн боловч бидэнд ер найддаггүй. Бүх зүйлийг өөрөө л хийдэг. Бид ч яахав ачиж буулгах ажил л хийж байх шив дээ. За бид ч яахав, ингээд явж л байна. Харин үйлдвэрийн даргын ажил л цалгардаж байна даа. Ирээдүйг бодож, урьдчилан бүхнийг харж сэрэмжлэн ажилладаг тэр хүний оронд хэн ч алга" гэв.

Хуучин даргыг буцааж ажилд авахыг хүссэн удирдах зөвлөлийнхөн энэ удаад жилийн 150.000 долларын цалин өгөхөөр амлан байж түүнийг эргүүлэн авчирчээ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 04 / 27
Ажил таслалтаас үүдэх зардал бизнесийг эрсдэлд оруулж байдаг харин энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар Dr Martin Cross зөвлөж байна. Танай байгуулагын ажил таслалтын үзүүлэлтийн түвшин ямар байна вэ? Хэрвээ та тийм ч амар хариулж чадахгүй байгаа бол ажил таслалтын бүртгэлийн тайланд дүгнэлт хийх энгийн арга байна. Хүний нөөцийн менежер ажиллагсдын ажил хэрэг, эрүүл мэндийн хамгааллыг нэмэгдүүлэх мөн байгууллагын бүтээмж, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Үндсэн ойлголт  ихэнх байгууллагын хувьд өвчний улмаас чөлөө авах, ажил таслах гэх зэргээр  зайлшгүзй шалтгааны улмаас бизнесийн үйл ажиллагаанд зардал гардаг. Хэрвээ удирдлагын алдаанаас үүдсэн буюу ажил таслалтыг тэмдэглэдэггүй, хайхрамжгүй хандаг бол ажил тан ч мөн адил тэгж хандана гэдгийг санагтун.
Сүүлийн үед УБ хотод маань байнга л 30 хэм давсан халуун болж байгаа учраас эргэн тойрны хүмүүс маань халуунаас болж хэрхэн ажиллах сонирхолгүй болж байгаа тухайгаа ярилцах болсон учраас өөрийн хийсэн зарим нэг ажиглалтуудыг хуваалцахаар шийдлээ. Ер нь дэлхийн ихэнх улсуудаас олон зүйлээрээ манай улс ялгардаг л даа. Зарим нэг нь зөв байдаг ч зарим нэг нь үнэхээр гайхмаар тэнэг зүйлс ч байх нь элбэг. Гадны зарим нэг орнуудад ажлын цагийг нь өглөөний 5-6 ийн хооронд эхлүүлээд үдээс хойш л тараачихдаг. Хамгийн том жишээ бол Хятад.
- 2012 / 07 / 01
HR Фото