Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Гишүүдийн булан
- 2012 / 06 / 09
Хов жив ба эрvvл мэнд
Уурлаж уцаарладаггvй хvн гэж vгvй. Уурлах нь олон янз. Огцом дvрсхийсэн нэгэн байхад ширvvн догшин ууртай хэсэг байна. Дуугаа хураадаг нь байна, уур хилэн нь гарч өгдөггvй бас нэг хэсэг байна. Хэдхэн хормын дараа уур нь гарчихсан инээмсэглэчихдэг цагаан цайлган өөр нэг хэсэг байна. Уурлаж уцаарлах, худал хэлэх, хvн муулах, хов жив зөөх зэрэг нь хvн бvхэнд байдаг сэтгэлзvйн vзэгдэл юм. Бид хэдий манай Бат их ууртай, танай Дорж их худалч, тэдний Цэцэг их ховч хэмээдэг ч vнэндээ өөрсдөө ямар нэг хэмжээгээр эдгээр vйлийг vйлддэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, огт уурладаггvй, худал хэлдэггvй, хvн муулдаггvй, хов жив зөөдөггvй хvн 
гэж vгvй.


Бас эдгээр vйлийг дандаа муу муухай талаас нь харж ярьдаг. Гэтэл уурлах, худал хэлэх, хvн муулах, хов жив зөөх нь тухайн хvнд сэтгэл зvйн талаас эерэг нөлөө vзvvлдэг гэнэ. Тухайлбал, Хvн хэн нэгэнд уурлаж, харааж зvхэх нь дvргvй хvргэсэн этгээдээ элдэв муу vгээр харааж, хараасан юм лугаа болсон мэт сэтгэж, уураа гаргадаг бол, хэн нэгнийг муу хэлнэ гэдэг нь атаархсан юмуу адалсан нэгнээ өөр этгээдэд муулж байж санаа амарч, тайвширч буй хэрэг. “Эмэгтэйчvvд асуултаа хир цөөлнө, эрчvvл худал хэлэхээ төдий чинээ багасгана” гэсэн мэргэн vг байдаг ба худал хэлэх нь бие хамгаалах нэг төрлийн урлаг болой.

Харин хов живийн эерэг талын тухай УИХ-ын гишvvн Н.Алтанхуяг сайтдаа “Ямар ч муу зvйлд өөрийн гэсэн сайн тал байдаг” гэсэн нийтлэл бичсэн байна. Энд… Хэдийгээр хvмvvс хов живийг сайн зvйл биш гэж vздэг байхад орчин vеийн сэтгэл судлаачид хов живээр “хөөцөлдөх” нь шvvмжлэх зvйл биш төдийгvй тодорхой хэмжээгээр эрvvл мэндэд тустай зvйл болохыг нь тогтоосон байдаг нь сонин. Учир нь бид хов живээр дамжуулан ёс суртахууны vндсэн зарчмууд, олны дунд биеэ авч явах бичигдээгvй дvрмvvдийг суралцаж авдаг. Хvvхдvvд насанд хvрсэн хvмvvсийг бодвол арай өөр хов зөөдөг бөгөөд заримдаа ховлож байгаа хvнийхээ дэргэд “Энэ чинь хамраа ухаад байна” эсвэл “Чихэр хулгайлчихсан” гэж ховлох нь цөөнгvй. Хэдий хачин сонсогдож болох ч ийм хов жив нь багагvй vр ашигтай байдаг бөгөөд өөрийн гэсэн эерэг vvрэг гvйцэтгэдэг гэж сэтгэл судлаачид vздэг. Учир нь хvvхэд ийм ховын дараагаар юу дуртайгаа хийж болохгvй юм байна, намайг хөндлөнгийн хvмvvс бас ажиглаж байдаг гэдгийг ухамсарладаг...гэжээ.

Дашрамд дурдахад, одоо хvмvvс өгvvлэл, нийтлэл бичих, хэрэгтэй мэдээ материал цуглуулахын тулд их google-дэх болжээ. google-д байхгvй юм байхгvй тул google-дэхгvй ч байх аргагvй. Миний бичих зvйлийг хэн нэгэн өмнө бичсэн бол миний бичсэн зvйл vнэ цэнэгvй болно. Мөн хэн нэгэн хvний бичсэн зvйлийг ашиглаж буй бол иш зvvлт хийх соёлд суралцахгvй бол энэ мэдээллийн зуунд бидний бичсэн зvйлvvд утга учраа алдах вий гэж болгоомжлох vvднээс зориуд vvнийг тэмдэглэж байна. Хов живийн талаар бичсэн зvйл нилээд байна. Бусдын бичсэн зvйлийг давтахгvйг хичээсэн тул хов живийн талаарх сэцэн мэргэн vгс, хов жив ба хувь хvний нууц, хов жирийн тархах хурд энэ тэр гээд өөр зvйл сонирхвол google-дээд vзээрэй.

Орчин vеийн сэтгэл судлалын ухаанд хов живийг хэрэгтэй, хэрэггvй, нийгмийн муу сөрөг vзэгдэл гэдэг талаас бус, харин хов ярьж буй нь ярихаасаа, сонсож буй нь сонсохоосоо таашаал(кайф) авч, хөгжин цэнгэдэг, хvнийг танин мэдэх хэрэгсэл болдог, хов жив ярьж буй 2 хvн харилцан бие биедээ итгэл vзvvлдэг, бусдын алдаанаас суралцдаг, чухал мэдээлэл солилцдог. . гэдэг эерэг талаас анхаарч судалж байна.
Хов жив нь дараах шинжтэй. Vvнд,
• Дургvй хvнийхээ (дайсан) тухай муу зvйл, найз нөхөр, амраг хайртыгаа магтсан агуулгатай байна.
• Яригч этгээд уг ярьж байгаа зvйлээ баримтаар баталгаажуулаагvй мөртлөө баримттай юм шиг ярих ёстой. Хов живийн гол онцлог нь яригдаж буй зvйлийн vнэн эсэх нь тодорхойгvй байх. Хэрэв баримтаар баталгаажчихвал хов жив биш болно.
• Хов ярьж байгаа этгээдvvд болон ховонд өртөж буй этгээд бодит амьдрал дээр бие биеэ таниж мэддэг байх ёстой. Ингэж vзвэл оддын тухай яриа (Тэр од нь яригч этгээдvvдийн танил, найз биш бол) хов биш аж.
• Хов жив яригч этгээдvvд ховонд өртөж буй хvнтэй өөрсдийгээ ямар нэг байдлаар харьцуулж бодон өөрсдийгээ тэрнээс хамаагvй дээгvvр гэж ярьдаг бас тэгэж vздэг.
• Зарим нэг хов яригч этгээдийн биеийн байдал, дууны өнгө аяс ховонд өртөгч этгээдийн талаар эерэг санаа бодлыг илэрхийлж байгаа юм шиг хирнээ цаагуураа бол эвгvй, ичгvvртэй байдалд оруулах далд сонирхолтой байдаг.(google-дэж орчуулсан.)

Эдгээр шинжийг агуулж байгаа бол жинхэнэ gossip буюу хов жив болно.

Харин монголчууд хов vг хэлэхийг арван хар нvгэлийн нэгэнд тооцож, ховч хvмvvсийг хорт могой лугаа зvйрлэн, ах дvv, анд нөхөр амраг садны хооронд хов зөөсөн хvнийг хvнд хатуу ялаар шийтгэдэг байжээ. Нэрт тvvхч, зохиолч Ш.Нацагдорж, кино найруулагч Б.Балжинням нар “Мандухай сэцэн хатан” киноны Исмэл тайжын дvрээр хорон муу санаатай ховч хvн ахан дvvс, анд нөхөд, амраг садныг хэрхэн хутган vймvvлж, улс орныг сvйрvvлэх хэмжээний хор хөнөөл учруулж болохыг, эцэст нь vнэнд ялагдан амьдаараа шороонд булуулж хийсэн vйл лайгаа амсаж буйгаар дvрсэлсэн нь vvний тодорхой нэгэн жишээ болно. Нөгөө талаас бид хорон муу санаатай ховч хvн ганц ганцдахгvй ямар их хор хөнөөл учруулдагийг энэ киноноос л vзэж жигшин зэвvvцдэг.

Саяхан АН-ын VЗХ-ийн хурал дээр сангийн сайд С.Баярцогт: УИХ-ын гишvvн С.Баяр, Х.Баттулга нарыг хэрхэн хов зөөсөн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр бахархалтайгаар ярьсан.
Энэ мэт хоёрын хооронд хов зөөхийг муу эрийн шинж гэж vздэг. Сонинноос, Англид хийсэн судалгааны vр дvнд эрэгтэйчvvд эмэгтэйчvvдээс хамаагvй их хов жив ярьдаг нь багтлагдсан байна. Судалгаанд 5000 хvн хамрагдсанаас, эрэгтэйчvvд өдөрт дунджаар 76 минут, эмэгтэйчvvд дунджаар 56 минут жов живинд зарцуулдагаас эрэгтэйчvvдийн хов живний гол сэдэв нь хамт ажилладаг халуухан бvсгvй, арван жил, их сургуулийнхаа найзууд эсвэл согтуудаа хийсэн vйлдлvvд байдаг бол эргэн тойрны хvмvvсийнх нь секс амьдрал, найз нөхөд, танилынхаа илvvдэл жин зэрэг нь эмэгтэйчvvдийн хов живний гол сэдэв байдаг байна (ankhzaya.blogspot.com-оос )
Гэтэл сvvлийн vед энэ мэт дээр доор, эр эмгvй хов зөөж, хов зөөх нь зарим нэг хvний амьдрах арга, нарийн мэргэшил болтлоо хөгжжээ.

Ийнхvv хэн нэгнийг нууц далдуур муулах, хов жив зөөх явдал гаарсан нь Монголчуудын Манж хятадын дарлалд 200 жил, Оросын эрхшээлд 70 жил эрх чөлөө, эрх мэдэлгvй байсан тvvхэн цаг vетэй ч холбоотой байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, бусдын эрхшээл, бусдын хараанд байгаа хvн өөрийн vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгvй тул нууц, далдаар хэн нэгэнд хэлдэг байсан нь мэдээж.
Vvнийг бичигч миний бие сэтгэл судлалын мэргэжилтэн биш ч гэлээ ажиглаад байхад ховч хvний хэд хэдэн хэлбэр байх шиг байна. Vvнд,
1. Хоцрогдогсод ба хий хоосон чалчигчид. Цагтаа ховор нандин хов ярьдгаараа тvмэн олны дунд гайхагдаж явсан боловч цаг цагаараа байдаггvйн vлгэрээр мэдээллийн эх сурвалжгvйдэж моодноос гарсан хэсэг. Ийнхvv хоцрогдсны гол шалтгаан мэдээллээ ихээхэн гуйвуулж нэмэж хачирлан зохиосных болой.
2. Хошуугаа алтаар худалдагсад буюу хов зөөх нь тэдний ажил ба хобби болсон хvмvvс. Эд өөрийн хvч чадал, хvсэл сонирхолоороо мэдээлэл цуглуулан, цуглуулсан мэдээллээ дээд албан тушаалтнаа мэдээлэн зохих “шагнал”-аа хvртэнэ. Дарга хvний давуу тал мэдээллийг хамгийн тvрvvнд авдаг, мэдээлэлтэй байдаг гэдэг vvнтэй ямар нэг холбоотой. Тэднийг ховлон бялдуучлагч хэмээвэл зохистой.
3. Хов живээс таашаал(кайф) авч, амт шимтийг нь мэдэрч буй хэсэг. Тэдний vндсэн шинж нь: уулзсан хvний анкет авах, бусдын яриаг чих тавин сонсох гэнэ. Тухайлбал, Энэ бvлгийн хvмvvс, Та хаанаас ирсэн юм? Өмнө хаана ажиллаж байсан, Гэрлэсэн vv, Нөхөр чинь юу хийдэг вэ? гээд л эхэлнэ дээ.
4. Сонирхогчид буюу гэм хоргvй хов зөөгчид.Энд голдуу хvvхдvvд буюу хов зөөхийг хорт муу зvйл хэмээн vздэг ч өөрийн мэдэлгvй мэр сэр гэм хоргvй хов хэлчихдэг хvмvvс багтана.

Эдгээрээс хамгийн аюултай, хор хөнөөлтэй хоёрдугаар бvлэг хvмvvс. Учир нь, тэд аливаа албан байгууллагын ажил, хамт олны халуун дулаан уур амьсгалыг эвдлэн нурааж тvvнээсээ таашаал, “алт мөнгө”, албан тушаал авч хөгжин цэнгэлддэг нэг төрлийн сэтгэц мэдрэлийн “өвчтэй” хvмvvс гэвэл зохилтой.
Энэ дарга тэр цэвэрлэгч гэж ялгаварлалгvй, хvнийг хvн шиг vзэж, бие биеэ хvндэтгэх, хиймэл дvр төрх, жvжиглэлгvй чин сэтгэлээр харилцахыг хичээх, ядарсан зvдэрсэн, алдсан эндсэн нэгнээ туслаж дэмжих нь хамт олны эвтэй найрсаг байхын vндэс бололтой.

Хэрэв та ганц хоёр ч бай хvний хариуцаж удирдаж буй эрхэм “дарга” бол дээрх нөхдvvдээс машид хол явах нь өлзийтэй бөгөөд тэд таны хамт олныг халуун дулаан, эвтэй найрсаг байлгах гэсэн сэтгэл зvрх, хөлс хvчийг ямагт хумсалж байдаг гэдгийг өчvvхэн надаар хэлvvлэлтгvй мэдэх буй за. Таны “алдар хvнд” ч хамт унаж буй гэдгийг анхаарахад илvvдэх юун. Дашрамд, дарга хэмээх vгээс татгалзах цаг болсныг хэлье. Монгол хэлний дарга (darug-a) гэдэг vг нь ямар нэг юмыг дарах, дар гэсэн vгээс гаралтай аж. Юугаа дарах, хэнийгээ дарлах гэж хэн ингэж нэрлэснийг хэн мэдлээ, юутай ч энэ vгээс татгалзаад зохицуулагч, удирдагч, эрхлэгч...гээд олон vгээс сонгож болно шvv дээ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото