Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HR news
- 2012 / 05 / 13
Сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж магадгүй
нглийн төв банкны ерөнхийлөгч Мервюн Кингийн мэдэгдсэнээр өнөөгийн 
хөдөлмөрийн зах зээлийн алдаанаас үүдэж нэг сая орчим хүн ажилгүйчүүдийн
 эгнээнд шилжихэд бэлэн болсон байна. Мервюн Кинг “2008 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Гордон Брауны 
хөдөлмөрийн талаар хэрэгжүүлсэн бодлого алдаатай болох нь мэдрэгдэж 
байна. Их Британийн банкууд хямралын эсрэг 100 тэрбум фунт стерлинг 
гаргаснаар дэлхийн эдийн засгийн хямралд гүнзгий өртчихсөнгүй” гэжээ.

Түүний ярьснаар экс Ерөнхий сайд Гордон Брауны ажлын байрыг авч үлдэх нэгдсэн бодлого нь хямралын үед дууссан цагт зогсоож, шинэчлэх ёстой байсан аж. 2008 оны дэлхийн банк санхүүгийн хямралын үед дэлхий дахинд 25 сая хүн ажилгүй хоцорсон. Харин Их Британид нэг сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байна.

 Мервюн Кинг “Одоо ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Эрх баригчид ажлын байрыг дэмжсэн шинэ бодлого хэрэгжүүлэхгүй бол нэг сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих юм. Үүнд банкны сектор ихээхэн өртөнө” гэжээ.
Дашрамд дуулгахад, Евростат байгууллагын гаргасан ээлжит тайланд өгүүлснээр евро бүсийн 17 орны ажилгүйдлийн түвшин 10.9 хувь хүрснээр 1999 оноос хойш үзүүлээгүй анти-амжилтаар тэмдэглэгдэв. Италид сүүлийн 12 жилийн турш ажилгүйдлийн түвшин 9.8 хувьд хүрч байгаагүй юм. Харин Германд өнгөрсөн сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.8 хувьд хүрчээ. Хоёрдугаар сард тус улсад энэхүү үзүүлэлт 6.7 хувьтай байсан аж. Германд одоо 2.87 сая хүн ажилгүй байна.

Европын холбооны Их Британи, Дани улсад ажилгүйдэл 10.2 хувьтай байгаа аж. Харин Испанийн ажилгүйчүүд нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн сард тус улсад ажилгүйдлийн түвшин 24.4 хувиар өсчээ. Сүүлийн найман сарын турш ийнхүү өсч байгаа юм. Одоо Испанид ажилгүй 5.6 сая иргэн байна.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

Эх сурвалж: Тайм.мн


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 11
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
- 2024 / 03 / 31
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
-2024 / 03 / 26
МХНИ: Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A039) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
HR Фото