Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Хөдөлмөр аюулгүй ажиллагаа (OHS)
- 2012 / 06 / 10
Аюулгүй ажиллагааны ерөнхий дүрэм
1.    Нийт ажилчид ажил үүргээ хүлээн авахаасаа өмнө Аюулгүй Ажиллагааны чиглүүлэх сургалтанд хамрагдана.
2.    Ажил үүргээ хэрхэн аюулгүй гүйцэтгэх талаар мэддэг байх.

  • Ажлаа эхлэхээс өмнө ажлын байранд/талбарт ямар нэгэн асуудал/аюул байгаа эсэхийг шалгах
  • Хэрэв таны хийх ажил хамтран ажилагсад болоод ойролцоох тоног төхөөрөмж, эд материалд аюул учруулахаар байгаа бол тэдгээрийг хамгаалах зохих арга хэмжээг авах
  • Даалгасан ажил, даалгаварыг эхлэхээс өмнө тухайн ажил нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан эсэхийг өөрийн ахлах ажилтны хамт шалгаж байх. Танд болон бусдад хор хохирол үзүүлж болохуйц ажлаас та татгалзах эрхтэй
3.    Компаний онцгой тохиолдолд баримтлах журамтай танилцаж, ойлгож, дагаж мөрдөх ёстой.
4.    Таныг хариуцсан ахлах ажилтан таны ажлын аюулгүй эрүүл нөхцөлийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Аюул учруулж болох нөхцөл, үйлдэл, тоног төхөөрөмж машин механизмын талаар өөрийн ахлах ажилтандаа эсвэл аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтанд мэдэгдэх ёстой.
5.  Бусдад эрсдэл учруулж болохуйц материал, хог хаягдал, багаж хэрэгсэлийг орхиж явж болохгүй. Ажиллах орчноо цэвэр байлга.
6.  Компаний дүрэм журмыг байнга дагаж мөрдөх.
7. Бүхий л анхааруулах болон хориглох тэмдэг тэмдэглэгээ, шошгийн тэмдэглэгээг  биелүүлэх. (Жнь: "Орохыг хориглоно," "Тамхи татаж болохгүй" "Нүдний хамгаалалт хэрэглэх" "Зөвхөн зөвшөөрөгдсөн ажилчид," гэх мэт.).
8.  Гүйж болохгүй. Замгүй газраар явж болохгүй. Зориулалтын шат, налуу, зам зэргийг ашиглах ба хэзээ ч хамгаалалтын бүсээр явж болохгүй.
9.   Тоглоом тохуу хийхийг хатуу хориглоно.
10. Даралтат агаар, хүчилтөрөгч зэргийг хувцас, арьс, мөн ажлын багаж хэрэгсэлийг   цэвэрлэх зорилгоор ашиглаж болохгүй. Энэ нь гэмтэл учруулах, гал гаргах аюултай.
11. Олгогдох ариун цэврийн болоод ариутгалын хэрэгсэлийг тогтмол хэрэглэнэ.
12. Үнэт эдлэл (бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт гэх мэт) нь осол гаргах, хүнд гэмтэл  учруулахад нөлөөлж болох тул ажлын талбар дээр ажиллахдаа үнэт эдлэл зүйхгүй байхыг бид онцлон зөвлөж байна. Түүнчлэн цахилгааны өндөр хүчдэл, тэсэрч дэлбэрэх зүйлийн ойролцоо ажиллах үед үнэт эдлэл зүүхийг хориглодог.
13. Цахилгааны утас, уртасгагч зэргийг явган хүний зам, бүдрэх аюул болон осол аваар үүсгэж болзошгүй газруудаас хол, өндөрт, аюулгүй хэлбэрээр байрлуулсан байх ёстой.
14. Зарим ажлыг гүйцэтгэхэд хорт утааны баг, нүдний хамгаалалт, хамгаалалтын бүс, сонсголын хамгаалалт, хөлний хамгаалалт зэрэг хувийн хамгаалах багаж хэрэгсэл хэрэглэхийг шаардана. Хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах шаардлагатай үед заавал тухайн хэрэгсэлийг хэрэглэнэ.
15.  Хэрэв ажилчин нь өндөр, агаар хязгаарлагдмал орчин болон харанхуйгаас айх гэх мэт бие мах бодь болоод сэтгэцийн хувьд эрүүл мэндийн асуудалтай бол тэр тухайгаа өөрийн ахлах ажилтанд мэдэгдэнэ. Ингэснээр гарч болох осол, гэмтэлээс өөрийгөө болон хамт ажиллагсдаа хамгаалж чадна.  
16.    Гар утас, радио, радио цэнэглэгч гэх мэт ажлын гүйцэтгэлд онц шаардлагагүй хэрэгсэлүүдийг хориглосон талбайд авч явж болохгүй.
17.    Аюултай нөхцөлд байгаа болон ажиллаж байгаа ажилтанг зогсоох хэрэв боломжтой бол холбогдох ахлах ажилтанд мэдэгдэнэ.
18.    Өөрийн ажлын байрны аюулгүйн гарцыг мэддэг байх.
19.    Ажиллах хугацаанд ажилтанууд хууль бус хар тамхи, мансууруулах бодис, хориотой бодис, согтууруулах ундаа хэрэглэх, авч явах, тэдгээрийн нөлөөнд автах гэх мэт хэрэгт холбогдохыг хориглоно.
20.    Хууль бус бодис болон согтууруулах ундаа хэрэглэх, авч явахыг хориглоно. Ажлыг түр зогсоож болзошгүй эмчийн заавраар эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тухайн ажилтан өөрийн ахлах ажилтанд мэдэгдэнэ.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 06 / 09
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
HR Фото