HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
HRM - Эрүүл мэнд
- 2012 / 06 / 25
Амьдралын 3 эх булгийн нэг нь ус

Ус нь энгийн юм шиг мөртлөө дотроо асар их хүчийг агуулж байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар ус нь мэдээлэл хадгалж, хариу үйлдэл үзүүлдэг нь нотлогдсон.

Монголчууд эртнээс усны агуу чанарыг мэддэг байсан учраас усаа “чандмань эрдэнэ” хэмээн нэрийдэн хайрлаж, хамгаалж өдийг хүртэл бидэнд ариун тунгалаг хэвээр уламжлан үлдээсэн. Бидний өвөг дээдэс агуу хүмүүс байжээ.
Усны биед үзүүлэх нөлөө
Ус бие организмын эд, эс бүхэнд тэжээл хүргэж, эргээд биеэс хорт хий, бохирдол, ялгадсыг нус, цэр, шүлс, хөлс, шээс, амьсгал, арьсаар уурших гэх мэт хэлбэрүүдээр гадагшлуулдаг. Ус дутагдахад эсүүдэд тэжээл очихоо больж хими болон физик үйл явц алдагдаж биеэс хорт бодисууд зайлуулагдахаа больж дотроосоо хорддог. Эд, эсүүд болон арьс хуурайшин хөгшрөлт эрчимтэй явагддаг.  Та ус хангалттай уулгүйгээр эрүүл, залуу, сайхан биетэй, өнгөлөг булбарай арьстай болно гэж санасны ч хэрэггүй. Тийм зүйл орчлон ертөнцөд нэг ч гараагүй бөгөөд гарах ч үгүй. Хэвийн жинтэй эрүүл хүн өдөрт доод тал нь 8 стакан ус уух шаардлагатай бөгөөд харин бусад хүн илүү уух нь ойлгомжтой. Гэхдээ уухдаа нэг дор ихээр бус бага багаар шимж уувал илүү үр дүнтэй.
Ус гэдэгт
•    Цэвэр ус
•    Шинэ ургамлын цай
•    Шинэ жимсний цэвэр шүүс орох ба бусад нь хоол тэжээлд тооцогддог.
Усны хэрэглээ:
•    Чийглэж толийлгох
•    Хооллох (тэжээл)
•    Цэвэрлэгээ
•    Нөхөн төлжилт
•    Эрүүл, залуу байх
Усны дутагдал:
•    Цангана
•    Өлсөнө
•    Хордоно
•    Хатаж үрчийнэ
•    Хөгширнө
•    Өвдөнө
Evidence-Based Consulting | Нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээг Монголд ...
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
- 2024 / 02 / 29
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
- 2023 / 08 / 07
-2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
-2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
-2022 / 03 / 18
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
HR Фото