Уулзалт зөвлөгөөн
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.95%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.07%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.65%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.27%
Mongolian HR Awards
- 2013 / 02 / 14
Хангалттай унтаж амрах нь ажлынхантайгаа сайхан харилцаатай байхад туслана.

Судлаач Ами Гордон, Серена Чэн нар “хэт бага унтах” нь муу унтаж амрахтай ижил үр дүнтэй байдгийг тогтоосон ба бөх сайн унтах, хэт бага унтахгүй байх нь  эрүүл, эрч хүчтэй амьдрахад тусладаг аж. Мөн ажилдаа амжилт гаргахад маш их нөлөөтэй байдгийг тогтоожээ. Мөн нойр муу байх нь  хоол идэх хүслийг өдөөж, түүнчлэн  хоолны дуршил зохицуулдаг дааврыг ихсэхэд хүргэдэг ба нойрны үргэлжлэх хугацаа, чанар нь  хүний биеийн  өөхийг шатаах процесст  нөлөөлдгийг судлаачид тогтоожээ.

Канадын эрдэмтэд илүүдэл жинтэй, өндөр настай хүмүүсийн дунд судалгаа явуулж, судалгаанд хамрагдагсдыг  өдөрт  хэдэн цаг унтдагаас нь хамааран хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэг хоногт 5 цаг унтдаг, нөгөө бүлэг хоногт 8 цаг унтдаг байжээ. Ингээд бүх оролцогчдын хоногийн хоолны хэмжээг 680 килокалориор багасгасан байна. Хоёр долоо хоногийн дараа хоногт 8,5 цаг унтсан хүмүүс  5,5 цаг унтсан хүмүүсээс  55 хувиар их өөхний эд шатаажээ.Мөн тэдний биеийн бодисын солилцооны дааврын түвшинд ч  нааштай өөрчлөлт бага гарсан байна.

Т.Энхбаяр




Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2014 / 12 / 04
Хаана: Их тэнгэр цогцолбор Шалгаруулалтанд нэр дэвшигчдийн материалыг хүлээж авч дуусхад ЦӨӨХӨН хоног үлдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 9901-4224, 7015-6474 дугаарт хандаж авна уу.
Ажил хийхийгээ аз жаргалд тооцдог хүмүүс бий. Олон цагаар ажилладаг хүмүүс ажлаа түр хугацаанд мартаж жинхэнээсээ амарч сурах хэрэгтэй. Ингэж байж л хүч чадлаа сэлбэдэг.
1. Та амралтын өдрөө гэрээс, хотоос гадна өнгөрөөх дуртай юу?
а/ Үгүй гэрийн ажлаа амжуулах ёстой -1
б/ Хэрэв найз нөхөдтэйгээ бол явж болох юм -2
в/ Боломжоороо үе үе явна -3
- 2013 / 08 / 21
Ихэнхи цагаа офист ширээний ард өнгөрүүлдэг хүмүүст хөдөлгөөн дутагдсаны улмаас нэлээд хэдэн төрлийн суудлын өвчнүүд заналхийлдэг. Эдгээр өвчнүүдийг мэдэж, сэргийлж байхгүй бол дараа нь, авсан цалингаасаа илүүг эмнэлэгт төлөх болно шүү!
- 2013 / 08 / 20
-2013 / 06 / 23
Поль Брэгг зөвлөж байна. Идэш ууш, сэтгэлгээний хооронд ямар ч холбоо үгүй мэт санагддаг. Ухаантай хүн бол юу ч идэж ууж байсан сэтгэхээ л сэтгэнэ гэж бодоцгооно. Уг нь тийм гарамгай хүн зөв хооллодог байсан бол бүр илүү сэтгэх байсан нь харамсалтай. Зөв хооллодогсон бол эрдэмтэд судлаачид шинжлэх ухааныг огт өөр түвшинд гаргах байсан юм. Эйнштейн ч гэсэн оюун ухааны боломжийг хангалттай бус түвшинд ашигласан гэсэн үг.
-2013 / 04 / 17
Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эм хэрэглэхээс илүү үр дүнтэй гэдгийг бид мэднэ.  Энэ нь нүдний эрүүл мэндэд ч хамааралтай. Иймээс өдөр тутамдаа нүдний эрүүл мэндийг хамгаалахад анхаарах хэрэгтэй. А витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх нь нүдний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй  бөгөөд танд хүргэж буй дараах зөвлөгөө нүдний эрүүл мэндэд тус болно гэдэгт итгэж байна.
•    Нүдний эрүүл мэндэд тустай витамины төрлүүд болон  амин дэмүүд
•    Витамин болон амин дэмийн эх үүсвэрүүдийн талаар танилцацгаая.
Хүн амьдралынхаа туршид нүдний эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Нүдний эрүүл мэндийг хамгаалснаар хөгшрөлтийн улмаас нүдний эргэн тойронд толбо үүсэхийг удаашруулах сайн талтай. Эдгээр нь хараа муудах, үрчлээ суух, нүд өвдөх, гэмтэхээс сэргийлж чадна.  Нүдний эрүүл мэндэд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн ихээхэн үүрэгтэй юм.
-2012 / 07 / 28
Xүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг.Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье.
1. Хамгийн түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.

HR Фото