HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.32%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.97%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
26.55%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.16%
HRM - Эрүүл мэнд
- 2013 / 04 / 17
Нүдний эрүүл мэнд

Нүдний эрүүл мэндэд шим тэжээлийн нөлөө асар их бөгөөд витамин, амин дэмүүд нүдний харааг муудахаас сэргийлэх, сайжруулах онцгой ач холбогдолтой. Нүдний эрүүл мэндэд тустай олон төрлийн дасгалууд байдаг. Хүүхэд ахуй цагаас нь нүдний харааг муутгахаас сэргийлэн дасгал хөдөлгөөнийг хийлгэж занших хэрэгтэй. Яагаад гэвэл бага ангийн хүүхдүүд хүүдэлдэйн кино үзэх, уншиж бичиж сурдаг насан дээрээ нүдэндээ хэт их ачаалал өгөх, ном унших үедээ  буруу суух, гэрлийн тусгал  таараагүй зэргээс үүдэн хараа муудах аюултай байдаг.

Нүдний эрүүл мэндэд тустай витамин, амин дэмүүд
Витамин A, E, C нь нүдний эрүүл мэндэд онцгой нөлөөлөл үзүүлдэг болох нь батлагдсан. Жишээлбэл: A витамин нь нүдний болорт сэв суух, сохрох эрсдэлийг бууруулдаг байна. А витамин дутагдсанаас сохрох, нүдний эвэрлэг бүрхэвчийн  шархлаа үүсэх магадлал өсдөг. E витамин нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх,  нүдний болорт сэв суух зэргээс сэргийлдэг бол C витамин нүдний даралт, хөгшрөлтийн улмаас  нүдний болорт сэв суухыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг байна. Эдгээр витаминууд нь антиоксидантын баялаг эх үүсвэрүүд юм. Антиоксидант нь нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх өвчний үед хүчтэй нөлөөлж гадны биетийг утгах нөлөөг үзүүлнэ.
Амин дэм, нэмэлт тэжээл
Амин дэм, нэмэлт тэжээлүүд нь нүдний эрүүл мэндэд онцгой үйлчлэл үзүүлдэг. Амин дэмүүд бие махбодийн бодисийн солилцоог идэвхжүүлэгч юм. Бие махбодийн шим тэжээл, гормоны тэнцвэрийг хангадаг амин дэмүүд нь бие махбодийн хэрэгцээт хэмжээ, тэдгээрийн нөлөөллийг зохицуулж байдаг. Нүдний эрүүл мэндийг хангахад чухал шаардлагатай амин дэмүүдэд: цайр, селен, лютен (амьтан болон ургамалд байдаг шар өнгөт бодис), биофлаванойд, каротин зэрэг орно.
Каротин нь  улаан, улбар шар өнгийн жимсний пигментэд ихээр агуулагддаг.  Эдгээр пигментүүд нь гэрэлтэй орчинд удаан хугацаанд  чанараа алдалгүй байдаг.

Нүдний эрүүл мэндэд тустай  Omega-3 нь далайн гаралтай бүтээгдэхүүнд ихээр агууллагддаг бөгөөд  антиоксидантаар баялаг юм.
Витамин, амин дэмийн эх үүсвэр
Бид өдөр тутамд хэрэглэгддэг хоол, хүнснээс витамин, амин дэмүүдийг  авах боломжтой.
С витамин жүрж, гүзээлзгэнэ, нохойн хошууны үр болон брокколи байцаанд ихээр агуулагддаг. A витаминыг бид улаан лууван, чихэрлэг төмс болон элгэнээс амархан олж болно. E витамин нь бүх төрлийн самранд  ихээр агуулагддаг. Цайр улаан мах,  хясаа, эмгэн хумс, улаан буудайнд элбэг байдаг. Лютейн нь цэврээрээ бууцайнд элбэг байдаг. Биофловонайдыг витамин С-ээр баялаг хүнснээс олж болно. 

Бэлтгэсэн:  О. Батмаа

HUMAN CAPITAL сэтгүүл

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
- 2024 / 02 / 29
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
- 2023 / 08 / 07
-2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
-2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
-2022 / 03 / 18
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
HR Фото