Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.58%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
26.32%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.04%
Гишүүдийн булан
- 2013 / 04 / 23
Бангкок-т тавтай морилно уу?
Танилцуулга
Бүтэн нэр: Тайландын вант улс
Нийслэл хот: Бангког
Газар нутаг: 514,000 кв/км
Хүн амын тоо: 63 сая
Хэл: Тай, Англи (албан ёсны хоёрдахь хэл)
Мөнгөн тэмдэгт: Тайландын бат (THB)
Шашин шүтлэг: Буддизм 95%, Мусульман 3,8%, бусад 1,2%

Бангкок-т тавтай морилно уу?
Зүүн өмнөд ази дахь  Тайланд улсын  нийслэл хот Бангкок жуулчдын амрах дуртай газрын нэгд зүй ёсоор тооцогдсоор ирсэн билээ. Тэнгэр баганадсан барилгууд, орчин үеийн хотын дүр зурагтай эн зэрэгцэн уламжлалт шашин шүтлэгийн улбаа алтан сүм, дуганууд, үндэсний  архитектурын онцлогийг илтгэсэн эртний барилгууд хараа булаан сүндэрлэнэ. Тайландын ард түмэн тун нөхөрсөг гэдгийг танд дуулгая.  Эрхэм аялагч та “ИНЭЭМСЭГЛЭЛИЙН” эх газарт тавтай морилно уу?
Орон орны жуулчид  Бангкокийн аагим халуун, замын хөдөлгөөн, содон үнэрийн талаар  ам булаалдан ярьдаг, гэвч хэдхэн хормын дараа үүндээ харамсах болно.
Танд нэг зөвлөгөө өгье: Та энд цагийг өнгөрөөхдөө хэзээ ч бүү гуниглаарай, цаг хором бүрийг аз жаргалтай өнгөрөөнө гэдэгтээ итгэлтэй байгтун!

Тайландад анх удаа ирж буй жуулчдад Сиамын талбайд очихыг санал болгож байна.  Талбайд  тайландчууд болон гадны жуулчдын сонирхлыг татах худалдааны гудамж байрладаг. Мөн олон тооны зочид буудлууд, дэлгүүрүүд, кино театрууд, ресторанууд байрладаг тул бүхнийг нэг дороос амжуулах боломжийг танд олгоно.
Худалдааны төвүүд
Та Sky train-д суун Mo Chit буудалд хүрэх хэрэгтэй. Гүүрний дээр Бангкокийн амралтын өдрүүдэд ажилладаг зах болох Jatuchak байрлана. Jatuchak нь  тайландийн хамгийн том зах юм. Амралтын өдрүүдэд ажилладаг энэ зах ажлын өдрүүдэд ажилладаг эсэхийг нь сайн мэдэхгүй юм.
Та эндээс хувцас хэрэглэл, амьд амьтан, гэрийн тавилга, гоёл чимэглэл гээд бүхий л зүйлийг худалдан авах боломжтой. Гэхдээ зах дээр жуулчид өөрийн эд зүйл, худалдан авсан зүйлээ худгайд алдахаас сэргийлэн болгоомжтой үйлчлүүлэхийг сануулж байна.
Сэрэмжлүүлэг: Jatuchak-ийн хэцүү тал нь бүтэн өдөр алхаад ч захын нөгөө талд гарч чадахгүй. Өглөөний эртээс эхлэн захын эргэн тойронд бөөн хүмүүс шахцалдан элдэв наймаа хийж эхэлдэг. Агаар нь маш чийглэг тул ганган хээнцэр хувцасны оронд энгийн пудволк өмсөхийг танд санал болгож байна.
Мөн энд Mah Boon Khrong хэмээх агааржуулагчтай худалдааны төв байрлах бөгөөд  алтан эдлэл, гоёмсог хийцтэй аксессуарыг борлуулдаг. Энэ том цогцолборт Tokyu их дэлгүүр болон 1000 гаруй жижиг дэлгүүр зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр дэлгүүрийн ихэнх нь өргөн хэрэглээний бараа, гар утас, электрон хэрэгсэл, орон нутгийн дизайнерийн бүтээсэн хувцас хэрэглэл, шинэ хуучин тоног төхөөрөмжийг худалдаалдаг бөгөөд үйлчлүүлэгчийн тав тухыг дээд зэргээр хангадаг. Цогцолборт кино театрууд, боулинг, Бангкокийн хамгийн олон хоолны газрууд байрладаг нь үүний илрэл юм. Бүхнийг үйлчлүүлэгчийн тав тухтай байхад зориулсан байдаг.
Тээврийн хэрэгсэл
Бангкокийг аз жаргалын орон хэмээн нэрлэдэг. Энэхүү аз жаргалын орны  хаана ч хүссэн газарт тань хүргэхээр  tuk- tuk такси танд үйлчилнэ. Tuk-tuk таксины нэрийн учир нь гурван дугуйт машины хөдөлгүүрийн дуунаас үүджээ.  Жуулчдын дунд Tuk-tuk таксиг мэдэхгүй хүн ховор бөгөөд замын ачаалалтай үед хөнгөн, авсаархан, хурдтай гэх мэт давуу талтай тул жуулчдын хамгийн сайн  сонголт болдог. Ямар ч ачаагүй 3 хүн тун тохитой явах боломжтой. Мэдээж та тээврийн хөлсийг жолоочтой тохиролцож болно.
Тайланд хоол
Та жинхэнэ Тай үндэсний оройн зоог барьж байсан уу? Дэлхийн аль ч хотод тай ресторан өөрийн хоолны өвөрмөц амт чанараар гайхагддаг билээ. Гайхалтай амтлаг, эрүүл хүнсээр бэлтгэсэн, урлагийн бүтээл мэт гоёмсог чимэглэлтэй, шүлс асгаруулам анхилуун үнэртэй, олон төрлийн сонголт бүхий тай үндэсний хоол бэлтгэх урлаг дэлхийд шагшигддаг.   
Хэрвээ та өглөө эрт Сиамын талбайд ирвэл амтлаг хоолтой тай үндэсний зоогийн газар хайж олоход тийм ч хэцүү биш. Анх удаа тайландад очиж буй жуулчдад зөвлөхөд Mom Yum Goong хэмээх шөлийг санал болгож байна.  Mom Yum Goong нь анхилам үнэртэй, халуун ногоогоор амталсан сам хорхой болон лемонграсстай шөл юм. Энэхүү шөл нь анхилам үнэр, чамин тансагийн хослол юм.
Шөнийн Тайланд
Томоохон хотуудын нэгэн адил Бангкокийн шөнийн амьдрал ч адал явдал ихтэй.  Thanon Silom болон Thanon Surawong-ийн хооронд орших Patpong нь бүхэлдээ шар айргийн газруудаар дүүрэн. Мөн алдарт Тай бокс (Thai boxing)-ийг ч тэнд сонирхож болно.
Хэрвээ та уянгалаг жазз хөгжим сонсох хүсэлтэй нэгэн бол Ratchadapisek, Sukhumvit-д жазз пабууд элбэг тохиолдоно.
Хамгийн сүүлд өгөх зөвлөгөө бол Бангкокийн гайхамшигт сүм хийдээр заавал зочлоорой. Буддын сүмийн нүд гялбам гоёл чимэглэл, уран нарийн хийц бүхий урлагийн бүтээлүүд гэгээ цацруулан байхыг та харна. Сүмд зочилсон хүн бүр өөрийн хүзүү, мөрийг далдалсан байх ёстой бөгөөд энэ нь тухайн улсын уламжлалт зан заншилтай холбоотой юм. Усыг нь уувал ёсыг нь дага хэмээх зүйр үгийг аль ч улс оронд жуулчилж явахдаа та санаж явах хэрэгтэй. 

Бэлтгэсэн:  О.Батмаа
HUMAN CAPITAL сэтгүүл

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
- 2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #420 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/19-03/08) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/04_240308
- 2024 / 03 / 07
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #419 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2023/01/22-02/16) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240216
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #418 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/01/15-02/02) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240202
-2024 / 02 / 13
Эрхэм харилцагч, төгсөгч, хамтрагч танд төрсөн өдрийн өдрийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
HR Фото