“Эрнст энд Янг” компанийн ажилтнуудын дасан зохицол болон сургалт, хөгжил систем
АЖИЛТНУУДЫН ҮНЭЛГЭЭАжилтнуудыг үнэлэхэд сонгох хэлбэр болон мөчлөг нь тухайн ажилтан хэрэглэгчдийн үйлчилгээний хэлтэст үү, аль эсвэл дэмжлэгийн хэлтэст ажиллалаг уу гэдгээс шалтгаалдаг. Эхний бүлэгт хамаардаг ажилтнуудыг хэрэглэгчидтэй харилцсан эсвэл төсөл дээр ажилласан 80 цаг тутамд үнэлдэг. Төсөл дээр ажилладаг ажилтнуудыг дараах төлөв байдлаар үнэлдэг.
Үүнд:
• Гадаад болон дотоод хэрэглэгчидтэй харилцах
• Төслийн санхүүгийн удирдлага
• Хүмүүс хоорондын харилцаа
• Техник сургалт
• Давуу талууд болон өсөж хөгжих шаардлага
Үзүүлэлт бүрийг 5-7 тодорхой бүлэг болгон хувааж үнэлгээ өгснөөр дундаж үзүүлэлт гаргах боломжтой болдог. Үүнээс гадна улирал, жил тутмын үнэлгээг өгдөг. Түүнд завсрын бүх үнэлгээний үр дүн мөн үнэлгээний нэмэлт үзүүлэлтүүдийг багтаасан байдаг. Жилийн үнэлгээг санхүүгийн шинэ жилийн эхэнд бөглөдөг ба түүнд дараах зорилгууд багтдаг.
Үүнд:Гол бизнес зорилгууд шаардлагатай дадал суулгах зорилго, шаардлагатай сургалтууд багтдаг. Эдгээр зорилгод хүрэхэд ажилтны хийх ёстой алхмууд болон цаг хугацааг тодорхойлдог.Санхүүгийн жилийн эцэст ажлын гүйцэтгэлийн үнэлгээг гаргадаг. Энэ бүх мэдээллийг ХН-ийн алба болон мэргэжлийн бэлтгэл хариуцсан алба боловсруулдаг. Үр дүн нь нэг талаас албан тушаал ахих, цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжийг нээдэг, нөгөө талаас ажилтнуудын сургалтыг жил болон түүнээс дээш хугацаанд төлөвлөхөд ашиглана. Яг иймэрхүү маягаар дэмжлэгийн хэлтсийн үнэлгээний систем ажилладаг. Зөвхөн мөчлөгөөрөө хоорондоо ялгардаг байна. Эдгээр хэлтсийн ажилтнууд зөвхөн улирал, жил тутмын үнэлгээнд хамаарагдна.
Мэдээж хэрэг үнэлгээний үзүүлэлтүүд ялгаатай байдаг. Жилийн үнэлгээний үр дүн ажилтны албан тушаал ахих, үүнийг дагаад цалин хөлсний хэмжээ нэмэгдэхэд нөлөөлнө. Үнэлгээний үр дүн муу гарсан ажилтны хувьд сургагч идэвхитэй ажилладаг, хэрэв энэ тохиолдолд ч үнэлгээний үр дүн доогуур гарвал сургагчийн сургагч ажиллаж эхлэдэг. Жилийн эцэст ажилтан тус бүрийн үнэлгээг бүх шатны менежерүүд, ахлах менежерүүд болон тодорхой хэлтэс, тасгийн хамтрагч нар дугуй ширээний ард цугларч хийдэг. Эдгээр хүмүүс ажилтан тус бүрийн эцсийн үнэлгээг гаргадаг. Үнэлгээний энэхүү цогц систем нь “Эрнст энд Янг” компанийн олон улсын бүх салбар тус бүрт хэрэгжүүлдэг байна.
Эх сурвалж:
HUMAN CAPITAL сэтгүүлҮргэлжлэл бий...