HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2013 / 04 / 29
“Эрнст энд Янг” компанийн ажилтнуудын дасан зохицол болон сургалт, хөгжил систем
АЖИЛТНУУДЫН ҮНЭЛГЭЭ
Ажилтнуудыг үнэлэхэд сонгох хэлбэр болон мөчлөг нь тухайн ажилтан хэрэглэгчдийн үйлчилгээний хэлтэст үү, аль эсвэл дэмжлэгийн хэлтэст ажиллалаг уу гэдгээс шалтгаалдаг. Эхний бүлэгт хамаардаг ажилтнуудыг хэрэглэгчидтэй харилцсан эсвэл төсөл дээр ажилласан 80 цаг тутамд үнэлдэг.  Төсөл дээр ажилладаг ажилтнуудыг дараах төлөв байдлаар үнэлдэг.
Үүнд:
•    Гадаад болон дотоод хэрэглэгчидтэй харилцах
•    Төслийн санхүүгийн удирдлага
•     Хүмүүс хоорондын харилцаа
•    Техник сургалт
•    Давуу талууд болон өсөж хөгжих шаардлага
Үзүүлэлт бүрийг 5-7 тодорхой бүлэг болгон хувааж үнэлгээ өгснөөр дундаж үзүүлэлт гаргах боломжтой болдог. Үүнээс гадна улирал, жил тутмын үнэлгээг өгдөг. Түүнд завсрын бүх үнэлгээний үр дүн мөн үнэлгээний нэмэлт үзүүлэлтүүдийг багтаасан байдаг. Жилийн үнэлгээг санхүүгийн шинэ жилийн эхэнд бөглөдөг ба түүнд дараах зорилгууд багтдаг.
Үүнд:Гол бизнес зорилгууд шаардлагатай дадал суулгах зорилго, шаардлагатай сургалтууд багтдаг. Эдгээр зорилгод хүрэхэд ажилтны хийх ёстой алхмууд болон цаг хугацааг тодорхойлдог.Санхүүгийн жилийн эцэст ажлын гүйцэтгэлийн үнэлгээг гаргадаг. Энэ бүх мэдээллийг ХН-ийн алба болон мэргэжлийн бэлтгэл хариуцсан алба боловсруулдаг. Үр дүн нь нэг талаас албан тушаал ахих, цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжийг нээдэг, нөгөө талаас ажилтнуудын сургалтыг жил болон түүнээс дээш хугацаанд төлөвлөхөд ашиглана. Яг иймэрхүү маягаар дэмжлэгийн хэлтсийн үнэлгээний систем ажилладаг. Зөвхөн мөчлөгөөрөө хоорондоо ялгардаг байна. Эдгээр хэлтсийн ажилтнууд зөвхөн улирал, жил тутмын үнэлгээнд хамаарагдна.

Мэдээж хэрэг үнэлгээний үзүүлэлтүүд ялгаатай байдаг. Жилийн үнэлгээний үр дүн ажилтны албан тушаал ахих, үүнийг дагаад цалин хөлсний хэмжээ нэмэгдэхэд нөлөөлнө. Үнэлгээний үр дүн муу гарсан ажилтны хувьд сургагч идэвхитэй ажилладаг, хэрэв энэ тохиолдолд ч үнэлгээний үр дүн доогуур гарвал сургагчийн сургагч ажиллаж эхлэдэг. Жилийн эцэст ажилтан тус бүрийн үнэлгээг бүх шатны менежерүүд, ахлах менежерүүд болон тодорхой хэлтэс, тасгийн хамтрагч нар дугуй ширээний ард цугларч хийдэг. Эдгээр хүмүүс ажилтан тус бүрийн эцсийн үнэлгээг гаргадаг. Үнэлгээний энэхүү цогц систем нь  “Эрнст энд Янг” компанийн олон улсын бүх салбар тус бүрт хэрэгжүүлдэг байна.

Эх сурвалж: HUMAN CAPITAL сэтгүүл
Үргэлжлэл бий...

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 19
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
- 2021 / 02 / 16
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
- 2021 / 02 / 13
-2021 / 02 / 03
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
-2020 / 02 / 10
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
-2020 / 02 / 08
Заримдаа бид ядарч байсан ч ажилдаа шамдан хөдөлмөрлөдөг. Үүний адил та өөрийн гүйцэтгэлийн үнэлгээндээ ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Тэгвэл та гүйцэтгэлийн үнэлгээний хуралд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжтой болох юм. Санхүүгийн жилийн эцэс ойртож байгаа тул та ч бас гүйцэтгэлээ тайлагнан түүнийгээ үнэлүүлэх цаг ойртож байна гэдгийг санаарай. Магадгүй таны өнгөрсөн жилийн зорилго, зорилтоо бичиж байсан үе саяхан мэт санагдавч ямар зорилго бичсэнээ аль хэдийн мартаад, юун дээр тэмдэглээд хаашаа хийсэнээ санахгүй байж ч болно. Гэхдээ та жил бүр л хийдэг энэ ажлаасаа айх хэрэггүй. Гүйцэтгэлийн үнэлгээнд сайн оролцох хэдэн зөвлөгөөг танд өгье.
HR Фото