Уулзалт зөвлөгөөн
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.46%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
31.05%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.86%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.58%
Mongolian HR Awards
- 2013 / 05 / 01
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ (L1)

Бүтээлч шийдэл нь бүтээлч сэтгэлгээний үр дүнд бий болдог. Тэгвэл тэрхүү бүтээлч сэтгэлгээнд хүрэх 5 алхамыг та бүхэндээ хүргэж байна.
1.    Бүтээлч байна гэдэг зөвхөн хийхийн нэр биш. Та өөрийнхөө хүслээр хийсэн ямар нэгэн үйлдэлээ сана даа. Энэ нь бага зүйл ч байсан болно. Эргээд бодоход хүртэл та сэтгэл хангалуун байж чадаж байгаа биз. Яг ингэж сэтгэлээрээ аливаад хандана гэдэг бүтээлч байхын эхлэл юм. Хийж гүйцээх нь чухал биш чанартай хийх нь чухал. Бүтээлч чанар таныг сүүдэр мэт байнга дагдаг байх хэрэгтэй.
2.    Шинэ санаачлага бүрээ анзаарч харах. Бид өдөр тутмын жижиг, аар саархан зүйлүүдээс хүртэл агуу их санал санаачлагыг олж байдаг. Тэр бүрийгээ өөрөөсөө чагнаж анзаарч байх нь бүтээлч чанарын нэг хэлбэр юм.
3.    Өдөр бүтээлч үйлдэлийг хий. Давталт гэдэг өөрөө агуу ихийг агуулж байдаг зүйл. Нэг хийнэ, ахин хийнэ, ман дахин хийнэ. Ингээд танд зуршил болон үлдэх болно. Мэдээж та хичээвэл шүү дэ. Өдөрт 15 хоромч болтугай бүтээлч үйлдэлд цагаа зарцуул.
4.    Өөрийгөө үнэлж, урамшуулах. Хүмүүсийн дунд олон буруу ойлголт байдгийн нэг нь бүтээлч гэдгийг зөвхөн урлагийн аливаа бүтээл хийх эсвэл томоохон үр дүнтэй үйлдийг хийхтэй зэрэгцүүлж ойлгодог. Үнэндээ бол аммтай хоол бэлтгэх, шинэ жор сэдэж олох, тэр байтугай гэрийхээ тавилгын байрлалыг шинэчлэн өөрчлөх нь бүтээлч байгаагийн нэг илрэл юм.
5.    Дотоод шүүмжлэлийг өөртөө хийх. Хувийн буюу дотоод ялалт гэдэг нийтийн ялалтаас үргэлж түрүүнд ирдэг жамтай. Та хийж байгаа үйлдэл, ажил  хөдөлмөртөө тэр байтугай олон нийтийн харилцаандаа хүртэл байнга дүгнэлт хийж бай. Өөрөө өөрийгөө хайр найргүй шүүмжил. Дутагдалаа ол, зас. Харин олны өмнө өөгүй, итгэлтэй харагд. Өөрийгөө хүндэлдэггүй хүн өөр хэнд ч үнэлэгдэггүйг сана.
Мэдээж хүн бүхний дотор унтаастай эрч хүч, амжилт нуугдаж байдаг тул та түүнийгээ яг одоо сэрээгээрэй. Амжилт хүсье.

Эх сурвалж: HUMAN CAPITAL сэтгүүл





Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото