Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Гишүүдийн булан
- 2013 / 06 / 14
Ажлын байран дахь бичигдээгүй дүрмүүд
Гар утас
Хэрэв та ажил дээрээ утсаа авчирсан бол бусдад саад болохуйцаар чанга дээр нь хонхоо тавих хэрэггүй.  Үүний оронд вибратор дээр нь тавихыг хичээгээрэй.
Ажлын ширээн дээрээ утсаар хэн нэгэнтэй хувийн яриа ярихаас татгалз. Хувийн биш байсан ч гэсэн хамт олондоо саад болохгүйгээр өөр тийшээ очиж ярих хэрэгтэй. Хуралд орохдоо утсаа битгий авч ороорой. Утасныхаа дууг хаасан байсан ч хэн нэгнээс дуудлага эсвэл мессеэж ирсэн эсэхийг шалгах гээд байдаг. Энэ нь  та өөрийнхөө ажилд 100% анхаарахгүй байгааг боссдоо шууд илтгэх бөгөөд хурал дуусах хүртэл бүх дуудлагаа хойшлуулж болно.
Мөн угаалгын өрөөнд гар утсаа битгий ашигла. Таны яриа гадна байснаас 20% илүү чанга сонсогдох ба ихэнх хүмүүст маш их төвөгтэй санагдах болно.

Интернэт ашиглах
Ажлын цагийг хий дэмий үрэхгүй байх үүднээс хувийн зорилгоор интернэт ашиглах бодлого байгууллага бүрт харилцан адилгүй байдаг.
Ерөнхий дүрэм бол вэб ашиглахаа зогсоож, интернэт хэрэглээгээ хязгаарлаж ажлын бус цагаар, цайны цагаар ашиглах хэрэгтэй.
Мэдээж интернэтэд газрын зураг, цагийн хуваарь, толь бичиг гээд олон зүйл байдаг ч анхаарал сарниулдаг олон зүйлс бий. Босс тань таны хажуугаар өнгөрөх болгонд дэлгэцэн дээрээ ямар нэг спортын хуудас нээчихсэн сууж байвал багийн хөдөлмөрч гишүүн гэж үнэлэгдэхгүй.

Тамхи татах
Тамхи татдаг хүмүүсийн эсрэг хамгийн том шүүмжлэл бол ажлын өдөр тамхи татдаггүй хүмүүсээс илүү их амралт авдаг. Үнэн байх шаардлагагүй ч гэсэн хэрэв та тамхи татдаг бол хэтэрхий олон удаа завсарлага авах хэрэггүй. Учир нь та залхуу, хувиа хичээсэн бас бусдыг үл тоомсорлодог мэт харагдах болно.
Та завсарлагаасаа буцаж орж ирэхдээ тамхины үнэр хувцсанд тань хэт шингэсэн эсэхийг шалгаж, хамтран ажиллагсдаасаа хэт тасарчихсан байгаа эсэхээ анхаараарай.

Дуугаа намсгах
Ажилтнууд ажлын байран дээр дуртай дуугаа бүхэл өдрийн турш чихэвчээр сонсонгоо бүтээлчээр ажиллаж болно гэж боддог. Гэхдээ таныг ажилд сургахаар таны хажууд хамт ажиллаж байгаа хүнд чихэвчээрээ сонсож байсан ч төвөгтэй нөлөө үзүүлдэг. Та өөрийн Ipod дээрээ сонсохыг хүсвэл бусдад сонсогдохгүй байхаар тавьж, исгэрч, толгойгоо хаялах эсвэл төсөөллөөрөө бөмбөр нүдэх мэт тогшихгүй байх хэрэгтэй.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото