Уулзалт зөвлөгөөн
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.99%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.29%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.15%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.50%
Mongolian HR Awards
- 2013 / 06 / 23
Юу идэх, хэрхэн сэтгэх хоёр шууд холбоотой
Юу идэхээс хэрхэн сэтгэх нь шууд хамаарна. Тархи ямар тэжээл авнав, сэтгэлгээнд тэгж нөлөөлдөг.
Буруу хоол хүнс хэрэглэснээр тархины үйл ажиллагаа суларч, сэтгэлгээ мууддаг юм. Тархины эд эс бүр зүй ёсны тэжээллэгийг авснаар оюун ухаан урьд өмнө байгаагүй өндөрлөгт хүрч ажиллах боломж нээгддэг. Будда, Христ, Мухаммед нар мацаг барьсны дүнд их багш нар болцгоосон.

Зөв явдал суудал

Та гудамж руу харагтун. Бүгд л өөр өөрөөр явцгааж байгаа биз. Зарим нь гэдэлзэн хамрын үзүүр ширтсээр алхана. Хэн нэг нь бөгтийчихээд гутлаа чирнэ. Булиа эр ханхалзан, хоёр тийш ганхана. Оюутан залуу сугандаа өчнөөн юм хавчуулчихаад том том харайлгана. Номын хүн газар ширтэн бодлогоширч явна. Халаасандаа гараа дүрсэн нэгэн бусдыг дэгээдчих дөхөн хөлөө хаялж, шуумгаар газар шүүрдэнэ. Бүсгүйчүүд өндөр өсгийтөөрөө цоо хатгах гэсэн мэт гишгэлж, басхүү учир зүггүй холбилзоно. Энэ бүхэн юуны өмнө нүдэнд тусдаг юм. Яагаад гэвэл ердийн явдлаар явахгүй байгаа учраас. Гэтэл олон хүн хэвийн алхаагаар урагшилж буйг бас үзэж болно. Хэвийн ч яваа учраас анхааралд төдийлөн өртдөггүй. Хэрвээ зүйд нийцэхгүй алхаж гишгэж явбаас үе мөчний, амьсгалын замын, дотор эрхтэнүүдийн өвчлөлтэй болдгийг хэн бүхэн анзаардаггүй билээ. Анзаардагсан бол тийм олон язнаар алхаж гишгэж явахгүйсэн. Зөв явдал хүний хувьд маш чухал аа. Анхны алхмаа зөв хий, сайн хий гэх үгсийг шууд утгаар ойлгосон ч болно. Буянтай сайхан шинэ амьдралд орьё гэж байгаа бол эхлээд зөв алх. Алхаа бол зөвхөн хүнд байдаг явдал. Өөр ямар ч амьтан бидэн шиг хоёр мөч дээр цэх тэнцэн явдаггүй. Горилл, шимпанзе босоогоор явахдаа баавгайнаас илүү биш юм. Аль аль нь дөрвөн хөллөхийг эрхэмлэнэ. Хойд хөл дээрээ зогсдог тарвага, зурам, бусад сүүн тэжээлтэн зөвхөн алсыг харахдаа тэгж шовойдог. Хэрэм, хулгана, зусаг юм идэхдээ л урд савраа өргөдөг бөгөөд үнэндээ тэд зогсч байгаа биш, сууж байгаа юм. Шувуудын бие хөлтэйгээ нэг тэнхлэгт байрладаггүй, перпендикуляр бөгөөд тэдний орон зай туулах гол хэлбэр нь нислэг. Хүн л ийм онцгой явдалтай заяагджээ. Бүр эгц цэх алхахаар бүтээгджээ.

 Тиймээс бид хүн шиг л явах,учиртай. Сармагчин шиг бөгтийж, баавгай шиг хөлөө зөөж ядаж, шувууд шиг үсчиж цовхчих нь бидэнд нийцэх үү? Үгүй ээ. Өнөөдөр олон хүн хүний явдлаа мартсан байна. Анх хүн эгц цэх зогсож, задгай газрыг бүхэлд нь хянан ширтэж, уужим амьсгалан, итгэлтэй тайван алхалж явдаг байжээ. Амьдралын шаардлаар ийм явдлыг бий болгосон байна. Хүний унаган төрхөө алхам алхмаар сэргээцгээе. Та сууж байхдаа нуруу тэгш, мөр тэнүүн, толгой цэх байх хэрэгтэй. Гараа өвөр дээрээ нугалан, буулгах буюу өвдөг дээр тавина. Төгс суудал гэдэг ийм. Бараг л сэнтийдээ заларсан хаад язгууртнууд шиг суух учиртай. Тэдний байдал ядаргаатай мэт харагдавч, уг чанартаа ядаргаагүй амар нь байж шүү. Креслод шигдэх, диван дээр налж унах, ширээ тэгнэх, намхан зүйл дээр цомцойх, өндөр ,юман дээр шовойх зэрэг нь бүгд гэмтэй хэлбэр. Хамгийн хортой суудал бол хөлөө ачих юм. Өвдөгний доогуур хоёр мундаг артери явж өнгөрнө. Хөл ачихад тэднийг ихэд хавчиж боогдуулдаг байна. Артерийн ажил саатахад бүх бие тэжээллэг, хүчилтөрөгч, хомсдоно. Буруу суудаг хүнд анхны шинж тэмдэг, хөл мэдээ алдах мэт ирвэгнэн илэрдэг юм. Жирвэгнэл илэрвээс цусны эргэлт болохоо байж гэдгийг ухаарч, яаралтай зөв суудлыг хэвшүүл. Хөл ачиж суухдаа цус харвасан, зүрх хаагдсан тохиолдол олон гардаг ажээ. Хүн цэх, цээж ялигүй түрсэн, урагш эрмэлзэн тэмүүлсэн мэт атлаа тайван, гүн амьсгал авч гарган, пүрштэй юм шиг уян хатан гишгиж, явах учиртай. Хамаг улаараа дэвслэхээс зайлсхий. Явдал доргион багатай байх тусмаа сайн. Газарт эхлээд өлмий хүрч байвал уян хатан байдал нэмэгддэг. Зөв эрүүл явдал цусны эргэлт, бодисын солилцоо, хүчилтөрөгч авалтыг эрчимжүүлдэг тул эрүүл мэндийг сайжруулан бүтээсээр байдаг юм шүү. Мөн гишгэхдээ хөлөө ямагт босоо голчийн дагуу тавьж байгаарай. Жам ёс нь ийм. Явдал суудлын гол нь аль болох цэх байхад л оршдог юм шүү. Эрүүл чийрэг хүмүүс тийм л байх учиртай.

 


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2014 / 12 / 04
Хаана: Их тэнгэр цогцолбор Шалгаруулалтанд нэр дэвшигчдийн материалыг хүлээж авч дуусхад ЦӨӨХӨН хоног үлдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 9901-4224, 7015-6474 дугаарт хандаж авна уу.
Ажил хийхийгээ аз жаргалд тооцдог хүмүүс бий. Олон цагаар ажилладаг хүмүүс ажлаа түр хугацаанд мартаж жинхэнээсээ амарч сурах хэрэгтэй. Ингэж байж л хүч чадлаа сэлбэдэг.
1. Та амралтын өдрөө гэрээс, хотоос гадна өнгөрөөх дуртай юу?
а/ Үгүй гэрийн ажлаа амжуулах ёстой -1
б/ Хэрэв найз нөхөдтэйгээ бол явж болох юм -2
в/ Боломжоороо үе үе явна -3
- 2013 / 08 / 21
Ихэнхи цагаа офист ширээний ард өнгөрүүлдэг хүмүүст хөдөлгөөн дутагдсаны улмаас нэлээд хэдэн төрлийн суудлын өвчнүүд заналхийлдэг. Эдгээр өвчнүүдийг мэдэж, сэргийлж байхгүй бол дараа нь, авсан цалингаасаа илүүг эмнэлэгт төлөх болно шүү!
- 2013 / 08 / 20
-2013 / 04 / 17
Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эм хэрэглэхээс илүү үр дүнтэй гэдгийг бид мэднэ.  Энэ нь нүдний эрүүл мэндэд ч хамааралтай. Иймээс өдөр тутамдаа нүдний эрүүл мэндийг хамгаалахад анхаарах хэрэгтэй. А витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх нь нүдний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй  бөгөөд танд хүргэж буй дараах зөвлөгөө нүдний эрүүл мэндэд тус болно гэдэгт итгэж байна.
•    Нүдний эрүүл мэндэд тустай витамины төрлүүд болон  амин дэмүүд
•    Витамин болон амин дэмийн эх үүсвэрүүдийн талаар танилцацгаая.
Хүн амьдралынхаа туршид нүдний эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Нүдний эрүүл мэндийг хамгаалснаар хөгшрөлтийн улмаас нүдний эргэн тойронд толбо үүсэхийг удаашруулах сайн талтай. Эдгээр нь хараа муудах, үрчлээ суух, нүд өвдөх, гэмтэхээс сэргийлж чадна.  Нүдний эрүүл мэндэд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн ихээхэн үүрэгтэй юм.
-2013 / 02 / 14
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд сайн унтаж амрах нь хамт ажиллагсадтайгаа сайхан харилцаатай байхад маш их нөлөөтэйг тогтоожээ.
Муу унтаж амрах нь сөрөг мэдрэмжүүдийг төрүүлдэг ба төрсөн сөрөг мэдрэмжээ хамтрагчдаа гаргадаг байна. Ингэснээр хамтрагч нь ч мөн адил сөрөг мэдрэмжтэй болж ажлын уур амьсгал мууддаг гэнэ. Тухтай унтаж чадаагүй хүмүүс ажилдаа ирээд, идэвхгүй байж,  бухимдаж эхлэдэг аж.


-2012 / 07 / 28
Xүн бүр түргэн гаргасан шийдвэр, мөн түргэн аашаасаа болоод хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ харамсдаг.Тэгвэл танд уураа барихад тань маш хэрэгтэй зөвлөгөөг өгье.
1. Хамгийн түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулаад байгаа хүн тань таныг уурлуулах зүйл хийгээд байна гэдгээ өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад бид өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.

HR Фото