HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2013 / 07 / 23
Сахилга батын ач холбогдол
Өндөр жишгийг чанд баримтлах талаар ажилтнууддаа байнга анхааруулж бай. "Хоёрдугаар зэрэглэл"-ийн бүтээгдэхүүнтэй эвлэрнэ гэдэг өөрийгөө алгуур хороосонтой ижил юм. Хамгийн гол нь хугацаанд нь гүйцэтгэж байхыг шаард. Үүний тулд амралтын өдрүүдээр ч, үүр цайтал суулгаж байсан ч хамаагүй хийлгэ. Хүн ажил хийсэнээрээ мууддаггүй, харин ч залхуу байдлаасаа бөхөж гиюрсэнээсээ өвчинд нэрвэгддэг. Тиймээс хаяа хамт олноороо шөнөөр сууж ажиллах нь тийм ч сүрдээд байх зүйл биш юм. Ингэхдээ мэдээжийн хэрэг, үлгэр жишээ үзүүлэх үүднээс та өөрийн удирдлага дор явуул. Хөлгийн ахмад онгоцоо хамгийн сүүлд орхиж байх учиртайг санаж яв.

Дайн, тахал, өлсгөлөн, дотоодын зөрчил мөргөлдөөн гээд л үй түмээрээ бий. Ийм бэрхшээлд гомдоллож суудаг хүмүүсийг бид мэднэ. Тэд бол хулчгар, эр зориг мохоо улс. Гэтэл бэрхшээлтэй нүүр тулах атлаа гомдол тоочоод байдаггүй хүмүүс бас бий. Энэ нь тэднийг улам хурцлах билүү мэт амьдралыг нь тэтгэж, хатан зоригтой болгодог болоод тэр" гэж хэлсэн байдаг. Би заримдаа тэвчиж тэсвэрлэхийн аргагүй дарамт амсдаг байснаа нуугаад яахав. Ямар ч үр ашиггүй зүйлд маш их цаг хугацаа зарж байсанаас тэр л дээ. Жил бүрийн эхэнд юу хийж бүтээхээ яг таг бичиж төлөвлөчихөөд жилийн эцэст жагсаалтынхаа хэдийг хэрэгжүүлж чадсанаа шалгадаг бол муугүй юм байна лээ. "Мак-Кинзи" компани ажиллагсадаа дээрхи зарчмаар ажиллуулдаг бөгөөд төлөвлөгөөгөө хэр сайн гүйцэтгэснээр нь мөнгөн шагнал олгож урамшуулдаг
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 19
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
- 2021 / 02 / 16
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
- 2021 / 02 / 13
-2021 / 02 / 03
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
-2020 / 02 / 10
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
-2020 / 02 / 08
Заримдаа бид ядарч байсан ч ажилдаа шамдан хөдөлмөрлөдөг. Үүний адил та өөрийн гүйцэтгэлийн үнэлгээндээ ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Тэгвэл та гүйцэтгэлийн үнэлгээний хуралд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжтой болох юм. Санхүүгийн жилийн эцэс ойртож байгаа тул та ч бас гүйцэтгэлээ тайлагнан түүнийгээ үнэлүүлэх цаг ойртож байна гэдгийг санаарай. Магадгүй таны өнгөрсөн жилийн зорилго, зорилтоо бичиж байсан үе саяхан мэт санагдавч ямар зорилго бичсэнээ аль хэдийн мартаад, юун дээр тэмдэглээд хаашаа хийсэнээ санахгүй байж ч болно. Гэхдээ та жил бүр л хийдэг энэ ажлаасаа айх хэрэггүй. Гүйцэтгэлийн үнэлгээнд сайн оролцох хэдэн зөвлөгөөг танд өгье.
HR Фото