Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
HR Фото мэдээ
- 2013 / 10 / 01
HR Update - 2013 Гишүүд дэмжигчдийн зөвлөгөө
Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулсан “HR Update 2013” Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг  Багшийн хөгжлийн ордонд 2013/09/27-ны өдөр амжилттай зохион байгуулж үр дүнтэй өгөөжтэй болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд МХНИ-ийн төгсөгч, гишүүд, дэмжин ажиллагч байгууллагууд болон хүний нөөцийн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгэн дор цугларч хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага, өөрчлөлт, хөгжлийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, мэргэжил нэгт хамт олноосоо туршлага судлах,  харилцан  мэдээлэл солилцлоо. 
HR Update 2013 Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөг Монгол улсын Хөдөлмөрийн яам дэмжиж хамтран ажилласан бөгөөд арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг оролцож үг хэллээ.  Мөн IT Zone ХХК-ийн Green Erp хүний нөөцийн системийг танилцуулах танилцуулга явагдаж, IT Zone ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Н.Баттулга Монголын хүний нөөцийн институтэд иж бүрэн тоногдогдсон компьютерын лабораторийг Green Erp хүний нөөцийн системтэй хамт бэлэглэснийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ үйл явдал нь Монголын хүний нөөцийн институтэд суралцаж буй суралцагч, гишүүд, дэмжигчдэд  анх удаа компьютерын лабораторид хүний нөөцийн систем дээр дадлагажих боломжийг олгож байгаа төдийгүй хүний нөөцийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирж оролцсон бүх гишүүд, дэмжигчид, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд болон хүндэт зочиддоо талархсанаа илэрхийлье.
Монголын Хүний Нөөцийн Институт
1
2
3
4
5
7
8
9
10
18
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 03 / 11
Эерэг хандлагаар багийн үйл ажиллагааг сайжруулах нь | Харилцаа хандлагын багц сургалт зохион байгуулагдлаа.
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх (MHRI/Level-B) түвшний үндсэн сургалтын суралцагчид хөтөлбөрөө бүрэн дүүргэж сертификатаа гардан авлаа.
- 2023 / 12 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн гишүүн болон дэмжигч ТОП ААН-дийн төлөөлөл БНСУ-д жил бүр уламжлал олон зохион байгууллагддаг Global HR Forum (GHRF)-д амжилттай оролцлоо.
- 2023 / 11 / 30
-2023 / 05 / 05
Экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, хэрэглээнд зохимжтой баглаа боодлын шийдэлийг иргэддээ санал болгодог Мултипак ХХК-н удирдлагын баг хамт олонд сургалт семинар зохион байгууллаа.
-2023 / 02 / 10
Үндэсний Статистикийн Хорооны алба нэгжийн удирдлагуудад "Баг, багийн ажиллагаа | Байгууллагын соёл, түүний төлөвшил агуулгаар сургалт зохион байгууллагдлаа.
-2023 / 05 / 13
МХНИ - н "Хөгжлийн Нууцаас Суралцъя" туршлага судлах тусгай хөтөлбөрт хөгжлийн аялал "Токиогийн Бизнес Боломж" - (東京ビジネスチャンス) инновацийн экспо арга хэмжээний хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
HR Фото