Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HR news
- 2014 / 05 / 19
Хамгийн өндөр цалинтай гадаад ажилтнууд Азид ажилладаг
Сингапурт ажилладаг 228 гадаад ажилтнаас авсан судалгаагаар тэдний талаас дээш хувь нь найдвартай ажил тэдний санхүүгийн аюулгүй байдалд хамгийн их нөлөөлдөг гэж хариулжээ. Дэлхийн хэмжээн дахь гадаад ажилтны 39 хувь нь тэдэнтэй адил хариулт өгсөн байдаг.

Судалгааг гурван гол салбарын 7000 гадаад ажилтны дунд явуулсан ба улсуудыг эдийн засгийн үзүүлэлт, амьдралын хэв маяг, хүүхэд өсгөхөд хэр зэрэг тохиромжтой зэрэг үзүүлэлтээр харьцуулсан байна.

Хэдийгээр Сингапур дэлхийн хамгийн аюулгүй улсад тооцогддог ч хүүхэд эрүүл өсөж бойжих тал дээр хоёрдугаарт орсон ажээ. Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн шийдвэрт тус улсын гэмт хэргийн гаралт бага, олон үндэстэн ажиллаж амьдардаг нь зэрэг зүйлүүд нөлөөлөх гол хүчин зүйл болсон байна.

Мөн судалгааны явцад Сингапур дахь гадаад ажилтнуудын 36 хувь нь хүүхдүүдээ илүү нээлттэй гэж боддог хэмээсэн нь дэлхийн үзүүлэлтээс /25 хувь/ их байна. Мөн тус улс нь эдийн засгийн сэтгэл ханамжаар тавдугаарт, эдийн засгийн үзүүлэлтээр есдүгээрт орсон бөгөөд судалгаанд оролцогчдын 61 хувь нь Сингапурыг орлого нэмэгдүүлэх боломжтой газар хэмээн үзжээ. Мөн судалгаанд оролцогсдыг татдаг хамгийн том хүчин зүйл нь карьерийн боломж байдаг гэнэ.

Түүнчлэн гадаад ажилтнууд тус улсын амьдралын чанарыг сайнаар үнэлж, аж ахуйн тал дээр хоёрдугаарт, нийтийн тээврийн чанараар тавдугаарт, эрүүл мэндийн хангамжаар долдугаарт орсон байна. Харин ажил амьдралын тэнцвэрээр 32, ажлын соёлын чанараар 33-р байрт оржээ.

Түүнээс гадна Азийн бүс санхүүгийн тал дээр дэлхийг тэргүүлж байгаа бөгөөд хамгийн өндөр цалин авдаг гадаад ажилтнууд Азид ажилладаг байна. Эйч эс би си-н судалгаанаас харахад Азид ажилладаг гадаад ажилтнуудын цалин дэлхий дахины судалгаатай харьцуулахад 15 хувиар өндөр байжээ.

Гадаад ажилтнуудын хувьд хамгийн шилдэг 10 улсаар
Хятад, Герман, Сингапур, Кайманы арлууд, Австрали, Канад, Орос, Бельги, Арабын нэгдсэн эмират улс, Гонконг тодорчээ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 11
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
- 2024 / 03 / 31
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
-2024 / 03 / 26
МХНИ: Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A039) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
HR Фото