HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2015 / 05 / 05
Ажлын ярилцлаганд ороход асуудаг хүндхэн асуултууд


Учир нь урдаа ямар зорилт тавина түүнийхээ араас хэрхэн тэмүүлэх ёстойгоо мэддэггүйн улмаас энэхүү асуултыг хүнд гэж үздэг байна. Харин зарим нь тэдний зорилго нь ажил олгогчдод хийсвэр, бодит биш санагдана гэдгээс эмээдэг ажээ.
Дараагийн хүндхэн асуулт нь яагаад тухайн компанид ажиллахыг хүсэж байгаа (25%) талаархи байв.
Ажил горилогчид үүнд тохирсон хариулт өгөхөд тухайн компаний талаарх мэдлэг бага мөн ямар ямар карьерын боломж байгааг мэддэггүйтэй холбоотой асуудал гардаг байна.
Түүнчлэн ажлын ярилцлага өгч буй хүмүүс өөрсдийн сул болон давуу талаа ажил олгогч нарт тайлбарлахдаа хоёрдмол байдалд ордог байна.
Ажил горилогчид өөрийн давуу талаа илэрхийлэхэд хэт өөртөө итгэлтэй харагдах байх гэсэн айдастай байдаг бөгөөд сул талаа тайлбарласнаар боломжит ажлын байраа алдана гэж эмээдэг ажээ. Үүнээс гадна тэд сул талаа давуу тал болгож чадна гэдэгтэй итгэлтэй бус байдаг.
Судалгаанд орсон хүмүүсээс ажлын ярилцлага өгч байхад тэднээс асууж байсан хамгийн сонин асуултуудыг асуужээ. Эдгээр нь:
1. Санхүүгийн фирмд удирдах албан тушаалтны байранд ярилцлага өгч байх үед
- Шонгийн модон дээр гурван шувуу сууж байжээ. Тэдний нэгийг буудвал хэдэн шувуу үлдэх вэ?
2. Нийгмийн хангамжийн байгууллагад төслийн менежерийн албан тушаалын байранд ярилцлага өгч байх үед
- Америкт байдаг худагнууд дугуй хэлбэртэй байдаг бол Сингапурынх дөрвөлжин хэлбэртэй байдаг. Таны бодлоор аль хэлбэр нь илүү дээр вэ? яагаад?
3. Технологийн компанид IT инженерийн ярилцлага өгч байх үед
- Танд аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байх үед компаниас яаралтай хийж гүйцэтгэх ажлын үүрэг даалгавар өгчээ. Та юу хийх вэ?
4. Эрүүл мэндийн байгууллагад менежерийн албан тушаалын ярилцлага өгч байх үед
- Та ажлаасаа үзэг хулгайлж байсан уу?
гэх мэт ажлын онцлогт байдлаас тэс өөр асуултууд асуудаг жишээтэй байдаг байна.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото