HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2015 / 05 / 07
хүний нөөцийн мэргэжилтнүүд яагаад зан төлөвд тулгуурлан сонгон авах дуртай байдаг вэ?
Байгууллагууд ажилтан авахдаа “зан төлөв” болон “соёлд нийцэх” эсэхийг чухалчлан үзэх болжээ. Энэ хоёрыг эрдмийн зэрэг болон дүнгээс илүүтэйгээр тодотгодог болсон байна.
Гэсэн ч гүйцэтгэх албан тушаалд ажлын туршлага нь ажилд авах (58%) хамгийн том хүчин зүйл хэвээр байгаа аж.
Үүний араас зан төлөв 48% хувьтайгаар орсон.  
“Сүүлийн таван жилийн хугацаанд технологийн гайхалтай дэвшил нь C түвшний гүйцэтгэх ажилтнууд, менежрүүд болон хүний нөөцийхөн өмнөхөөсөө илүүтэйгээр ажил горилогч болон одоогийн ажилтнуудынхаа зан аашийг авч үзэх болсон” гэдгийг судалгаанд тодотгосон байна.
“Өнөө үед товч, хямд үнэтэй судалгаануудаар нь бүтээлч байдал, тэвчээр, шаргуу байдал болон асуудал шийдэх зэрэг чанар шаардлагуудыг авч үзэх боломжтой болсон. Зарим компаниуд онлайн тоглоомоор ур чадвар болон байгууллагын соёлд нийцэх эсэхийг шалгадаг.”
Байгууллагын соёлд нийцэх нь нийт судалгаанд оролцогчдын (39%) хувьд зан төлөвтэй адил чухал хүчин зүйл шалгуур болдог.
Сонирхолтой нь судалгаагаар эдгээр хүчин зүйлсд зохицуулалт тааруухан байгааг олж тогтоосон.
Гүйцэтгэх захирлуудын 1/3 буюу 30% нь соёлд нийцэхийг чухал гэж үзсэн бол хүний нөөцийн лидерүүдийн 48% үүнийг ажил горилогчдын томоохон шинж чанар гэж дүгнэжээ.
Судалгаанд оролцогчид зан аашд тулгуурлан ажилд авахыг хэр нийтлэг хэрэглэдгээ тайлбарласан юм. Энэ нь хэн нэгнийг ажилд авахдаа хэмжигдэхүйц хүчин зүйлс (мэргэжил, техникийн ур чадвар эсвэл ажлын туршлага) болон чанарын хүчин (хүсэл эрмэлзэл, урам зориг)зүйлсийг аль алинийг нь авч үзэхийг хэлж буй хэрэг юм.
Нийт судалгаанд оролцогчдын 44% нь сонгон шалгаруулалт хийхдээ зан аашд тулгуурладаг гэсэн бол 69% нь ирээдүйд үүнийг ашиглах болно гэсэн байна.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото