HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 03 / 22
МЕНЕЖЕРИЙН ҮҮРЭГ


Манлайлагч/менежерийн үүрэг.

Манлайлагчийг судлахад байнга хэрэглэдэг асуулга, сурвалжлагын аргаас өөр шууд ажиглалтын үндсэн дээр Минцберг менежерийн гурван хэв шинжийн үүрэг байдгийг тодорхойлсныг Зураг 1-д харуулав. Хүмүүс хоорондын албан ёсны эрх мэдэлтэй холбоотой бөгөөд албан тушаалын албан ёсны статусаас хамааран менежер байгууллага, нэгж, хамт олны билэгдэл байж, тэднийг төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг. Менежер төлөөлөх үүрэг гүйцэтгэхдээ наад зах нь байгууллагад ирж байгаа зочдыг тосч уулзах, албаны чухал хүнтэй хамт хооллох зэрэг ёслолын үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манлайлах үүргээ гүйцэтгэх үед менежер байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх үүднээс захиргаандаа байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, дэмжиж туслахад өөрийнхөө нөлөөг ашигладаг. Хүмүүс хоорондын үүргийн гурав дахь гол хэсэг бол байгууллагын гадаад харилцаа холбоог тогтоож бэхжүүлэх явдал юм. Энэ нь менежер өөрийнхөө салбар нэгжийн дарга, ажилчидтай ажиллахаас илүүтэй бусад байгууллага, салбарын ийм түвшний менежерүүдтэй харилцахад дийлэнх цагаа зарцуулна гэсэн үг.

Зураг 1. Г.Минцбергийн тодорхойлсон менежерийн үүргүүд

Мэдээллийн үүрэг. Олон судалгаагаар менежер хүн мэдээлэл хүлээн авах, дамжуулахад маш их цаг хугацаа зарцуулдаг гэж дүгнэсэн байдаг. Менежер ажиглагч, мэдээлэл хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэхдээ хүрээлэн байгаа орчин, захирагдагчид, удирдлагаас байнга мэдээлэл хүлээн авч судалж, мөн гадаад холбоог ашигладаг. Мэдээлэл түгээгчийн хувьд менежер ажил хэрэгт шаардлагатай мэдээлэлдээч удирдлага болон ажлын хэсэг, ажилчдад цаг тухайд нь өгөх, байгууллагын дотоодод болон гадагш харилцагчдад мэдээллийг хүргэж байдаг.

Шийдвэр гаргах үүрэг  гүйцэтгэхдээ менежер өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурладаг. Минцбергийн "эзэн" гэж нэрлэсэн үүргээ хэрэгжүүлэх үед менежер ажилдаа "эзний ёсоор" хандаж чухал төсөл санаачлан боловсруулж түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг зохицуулдаг. Зөрөлдөөн зохицуулагч, таагүй байдлыг зайлуулагч хэмээх үүргийг Минцберг тайлбарлахдаа өмчийн эзэн ба менежер хоёрын ялгааг суурь болгосон байна. Өмчийн эзэн алс хэтийг таамаглан байж давшингуй үйлдлийг хийхийг хичээдэг бол, менежер ажлын таагүй нөхцөл байдлыг арилгах, түүнийг зайлуулахыг эрмэлзэн их төлөв бий болсон нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлж ажилладаг ажээ. Энэ байдал нь зөрөлдөөний эсрэг байр суурьтай удирдагчтай адил мэт ойлгогдож болох юм. Гэвч үүнийг байгууллагын хэвийн ажил хэргийг алдагдуулж болох ажилтнууд ажил хаяхаар заналхийлэх, гол нийлүүлэгчийн зүгээс гэрээгээ цуцлахаар сүрдүүлэх мэтийн үйлдлийг зохицуулахын тулд хийдэг оролдлоготой холбон ойлгох хэрэгтэй юм. Нөөц хуваарилах үүрэгтэй менежер нь хэлтэстээ хэнд нь юуг хуваарилахаа шийддэг. Гэрээ хэлэлцээр хийх үүргийн дагуу менежер хүн бүх түвшний захирагдагчид, дарга нар, хөндлөнгийн хүмүүстэй алхам тутамдаа гэрээ, хэлэлцэл хийж байдаг. Үйлдвэрийн хэлтсийн менежер гэхэд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчтэй ажилчдын санал гомдлын талаар, хүний нөөцийн хэлтсийнхэнтэй ажилчны шагналын талаар тохиролцох болдог.

Минцбергийн энэхүү судалгаа нь манлайлагчийн үйл ажиллагаанд шинэ үзлийг авч ирсэн юм. Минцберг "Бид менежерүүдийн ажлын үндсэн агуулгын талаар тун бага зүйл мэдэж байна. Тэдний үйл ажиллагааны гол гол асуудал, дилеммийг төгс авч чадаагүй л болов уу" гэж өгүүлсэн байдаг. Сүүлийн үеийн бүтээлүүддээ Минцберг манлайлагчийн өөр үүргүүдийг нэмж оруулсан. Хэтийг төлөвлөгч, урам зоригийг өдөөгч, аналитик үүрэг даалгавар гүйцэтгэгч зэрэг үүргийг ангилж байгууллагын үйл ажиллагааны гурван хэмжигдэхүүний дагуу шалгаж магадласан байдаг. Нэлээд зөрөлдөөнтэй олон талтай хоорондоо их ялгаатай үүргийг гүйцэтгэдэг менежер өндөр амжилттай ажилладаг болохыг тэрээр сүүлийн үеийн судалгаагаараа харуулжээ. Энэ амжилт нь ялангуяа бизнесээ хөгжүүлэх (инноваци, өсөлт) байгууллагын үр ашгийг дээшлүүлэх үед илүүтэй харагддаг байна.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
HR Фото