МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2016 / 03 / 23
KPI - ҮР АШИГ ТООЦОХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Сүүлийн үед үр ашгийг тооцоолох сэдэв (performance measurement) их ач холбогдолтой болж байгаа.
KPI (үр ашиг тооцох үндсэн үзүүлэлтүүд) нь компанид өөрийн ажлаа дүгнэхэд тус дэм болохоос гадна өрсөлдөгчид, бэлтгэн нийлүүлэгчид болон үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааны адил төстэй үр дүнг харьцуулах боломж олгодог.
KPI-н философи маш энгийн. "Хэрэв та ямар нэгэн юмыг удирдахыг оролдож байвал эхлээд түүнийгээ хэмжих чадвартай байх ёстой. Хэмжиж чадаагүй үед хэн ч түүнийг анхаардаггүй". Жишээлбэл: компанийн үйл ажиллагаанд бэлтгэл үе маш чухал гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээний бэлтгэл үе зэрэг нь маш их хүч чармайлт, нөөц шаарддаг. Ихэнх тохиолдолд “үйлчлүүлэгчийг бэлтгэхэд” зарцуулсан цаг хугацаа, нөөц нь эцсийн үр дүнгээсээ хамаагүй илүү алдагдалтай гарсан байдаг. Гэрээ хэлэлцээр хийгдсэний дараахь өгөөж нь бэлтгэл ажлын зардлыг нөхөж чаддаггүй. Ирээдүйд хэрэгтэй үйлчлүүлэгч байж, үр ашгаа нөхөж магадгүй гэсэн тооцоолол л байдаг. Бэлтгэл үед зарцуулагдсан цаг хугацаа, нөөц нь ямар хэмжээний үр ашиг өгөхийг хэрхэн тооцоолох вэ?
KPI-ийн өдөр тутмын нөхцөл байдлыг стратегийн ирээдүйн төлөвтэй холбож өгдөг. Жишээлбэл, тухайн гэрээ хэлэлцээрээс гарах бага ашгаас ойрын хэдхэн сардаа үзүүлэх эдийн засгийн үр ашгийг олж харах боломж олгодог.
KPI системд ашиглагдах үзүүлэлтүүд нь тухайн үнэлгээнд оролцож буй бүх ажилтнуудад ойлгомжтой байх ёстой. Ихэнхдээ тухайн гэрээ хэлэлцээр, эсвэл төсөлд оролцож байгаа ажилтнууд өөрийнхөө нэгж хэсгүүдийн ажилд л анхаарч, ажиллагааны үр ашгийг өөрийнхөөрөө ойлгож, тухайн гэрээ хэлэлцээр, төсөл  тухайн компанийн эцсийн зорилгод ямар байр суурь эзлэхийг ерөөсөө ойлгоддоггүй байна. Зарим нэг нь баримт бичгийг цаг тухайд нь бэлтгэхэд анхаарч, нөгөө хэсэг нь гэрээ хэлэлцээр байгуулахад төвлөрч, харин үлдсэн нь зардал бууруулах арга замыг боловсруулж байдаг. KPI нь үйл ажиллагааны талаархи ойлголтыг нэгтгэж өгдөг (жишээлбэл, төсөл боловсруулахад), ажилтнууд болон нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг нэг зүгт чиглүүлэхэд тус дэм болдог. Бүгд нэг зорилгод чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхлэхэд нийт үйл явц дахь зүг чигээ олж, оролцогч бүр бие биенийхээ үйл ажиллагааг ойлгож эхэлдэг. KPI байхгүй бол компанийн ажил зогсонги байдалд ордог, учир нь ажилтнууд ихэнх цаг зав, хүч чармайлтаа албан бус түвшинд нийтээрээ нэгэн ойлголтонд хүрэхэд, мөн хаашаа хөдлөх ёстойгоо ойлгоход зарцуулдаг.
Үр ашгийг тооцох аргачлалын хамгийн эхний бөгөөд хамгийн ач холбогдол бүхий нөхцөл бол компанийн удирдлага KPI үнэлгээг хийх шаардлагатайг ухамсарлах явдал юм. Хоёр дахь нөхцөл бол маш сайн хөгжсөн мэдээллийн системтэй байх ёстой. Энэ үндсэн дээр KPI-г ашиглахад тус дэм үзүүлэх дүн шинжилгээний системийг нэвтрүүлэх боломжтой болно.
Үзүүлэлтүүдийг тодорхойлоод, тооцооллын аргачлал боловсруулаад, мэдээллийн бааз үүсгээд, бүртгэлийн мэдээллийн системийг нэвтрүүлж дууссаны дараа үр ашгийг тооцоолох системийг бизнес үйл явцад суулгаж өгөх ёстой. Ингэхгүй бол энэхүү систем нь ямар ч хэрэгцээгүй тоглоом болж хувирч, компанид суурьшиж чадахгүй үлддэг. Системийг нэвтрүүлэхэд ямар нэгэн загвар байхгүй учир эхлээд туршилтын төсөл боловсруулаад дараа нь түүнийгээ сайжруулдаг.
Бизнесийн үр ашиг болон дотоод зохион байгуулалтандаа анхаарал тавьдаг ихэнх компаниудад KPI аргачлалыг нэвтрүүлэх явдал бол зөвхөн цаг хугацааны асуудал байдаг.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2017 / 01 / 15
Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү?
Хэний ухамсар ядууралд татагдаж байна, тэр хүн ядуу. Энэ хуулинд баялаг бас захирагдана. Мөнгө кате­го­риор сэтгэхгүй бол одоо яана гэхэв, ядуурлын тухай та бодох болж дээ. Харин мөнгө категориор сэтгэх чадвартай болохын тулд сэтгэх хэрэгтэй. Баялаг хуримтлуулах хэрэгт шаргуу байхын ач холбогдол нэн чухал юм. Шаргуу байхгүй бол тоглолтоо эхлэхээс өмнө хожигдоно. Шаргуу байдал ямар ч бэрхшээлийг давна.
- 2016 / 05 / 29
Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх. Хамтран ажиллаж байгаа хvмvvсийнхээ хэнтэй юуны тухай, ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хvнийг өөртөө татаж ажил хэргээ явуулахад дөхөмтэй. Ярьж байгаа хvнийхээ vнэ хvндтэйг ухамсарлан хvндэлж буйгаа цаг ямагт итгvvлж, тvvнд чин сэтгэлээсээ хандан, vгийг нь сонсож, бусдын санаа бодол хvсэл эрмэлзлийг ойлгож ханд. Бид дарга болох дуртай ч дарга хvн ямар байх ёстойг сайн мэддэггvйгээс алддаг гэдэг. Тиймээс удирдах ажил хийж буй хvмvvст байвал зохих шинжvvдийг танд зориулъя. Юм бvхэн чөлөөтэй сайхан нийгэмд хvн бvхэн хvссэнээ хийх боломж байна.
- 2016 / 05 / 26
-2016 / 05 / 02
Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхийн тулд: Зорилтоор удирдах арга; Ажлын стандартыг тогтоох; Эссэ бичиж тайлагнах арга; Онцгой нөхцлийг дүгнэх; График үнэлгээний арга; Хяналтын хуудас бөглөх; Арга барилыг үнэлэх арга; Үүрэг хариуцлагыг үнэлж сонгох арга; Харьцуулсан үнэлгээний гэх мэт аргуудыг ашигладаг байна.
-2016 / 04 / 16
Шинэ ажлын байр хайж байгаа эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд цалингаа нэмэгдүүлэхээр тохирмоор байна уу? Гэхдээ мэдээж энэ нь амаргүй байх нь тодорхой юм. Ажил олгогч эсвэл дарга та хоёрын шаардлага нэгэн цэгт огтлолцож байвал эерэг үр дүн гарах боломжтой юм. Тиймээс та хангалттай мэдээлэл, сайн бэлтгэлтэй байснаар тохиролцоонд хүрж цалингаа нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
-2016 / 04 / 14
Тухайн нийтлэл нь боловсон хүчинд үнэлгээ өгөх нэгэн аргын тухай юм. Боловсон хүчний үнэлгээ нь Human Resources салбарын чухал ажлын нэг гэдэг нь нууц бишээ. Боловсон хүчний үнэлгээ бол хүний нөөцийг татахад шаардлагатай хэрэгслүүдийн нэг бөгөөд түүнийг компаний зорилгод хүрэхийн тулд ажилтануудыг идэвхижүүлэхэд хэрэглэгддэг. Үнэлгээний зорилго янз бүр байж болно.
HR Фото