МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.79%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.30%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.48%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.37%
HRM- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
- 2016 / 03 / 30
АЖИЛД ОРОХ ӨРГӨДЛИЙГ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
Өөрийнх дээрээ бус харин  ажил олгогчийн хэрэгцээ шаардлаган дээр төвлөр. Тухайн компанид тулгарсан хэрэгцээ шаардлагуудыг та хэрхэн хангаж тусалж болох арга замуудыг санал болго. Учир нь компанийн хувьд ганц ажлын байранд хэдэн зуу магадгүй хэдэн мянган ажил горилогчийн материал  хүлээн авч байгаа тул таны амжилтын түлхүүр бол таны товч намтар /CV/ болон ажилд орох өргөдөл тань өөр бусад ажил горилогч нараас хол тасархай байхад оршиж байгаа юм. 

Үүнийг хийхийн тулд тухайн компанийн талаар аль болох их мэдээлэл цуглуулахыг хичээ. Өргөдөлдөө тухайн нээлттэй зар дээр тусгагдсан мэдээлэл бүр дээр анхаарал хандуул. Дараа нь бид бүх зарлуу илгээх ажилд орох өргөдлийн ерөнхий загвар бичих үед, та тухайн компанийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна гэдгээ харуулахын тулд зар бүр дээр өөр өөрөөр тусгах нь зайлшгүй юм гэдгийг харах болно. Таны хариу өргөдөл аль болох тухайлсан хүнд хандсан байх хэрэгтэй. Та ажил олгогчтой утсаар эсвэл биечлэн ярилцлаганд орох тусмаа танд ажил санал болгох боломж төдий чинээгээр нэмэгдэж байна гэсэн үг. Ажил олгогчид бол өөрсдөө ярилцаад суухад тааламжтай санагдсан буюу таалагдсан хүнээ л ажилд авдаг.  

Өргөдлийг нэг хуудсанд багтаах ба богино өгүүлбэр болон догол хэрэглэж улмаар сайтар нягтлан хянах хэрэгтэй. Өргөдлийг товч намтрын /CV/ нэгэн адил щрифт хэрэглэн ижил өнгийн цаасан дээр бичих ба эх хувийг явуулах хэрэгтэй. 

Уг ажилд орохыг хүссэн өргөдөл болон товч намтраа /CV/ тухайн албан тушаалд ажилтныг авах үүргийг хүлээсэн хүнд шууд очихоор бүхий л арга хэмжээг ав. Тэр хүний овог нэр, албан тушаал зөв  бичигдсэн эсэхэд анхаар. Тухайн компани руу утасдаж хэрэгтэй мэдээллийг авч болно. Хэрвээ та тодорхой нэр усыг нь мэдэх бололцоогүй бол Ноёд Хатагтай нараа, эсвэл Хүндэт Ноён/ Хатагтай танаа гэсэн толгойг хэрэглэ. / Гэхдээ зөвхөн Хүний нөөцийн албаны захиралд хандуулан өргөдлөө бичсэн тохиолдолд / 


Ерөнхийд нь, дор дурьдсан удирдамжийн дагуу өргөдлөө бич:

1. Эхний догол хэсэгт: тухайн ажилд орохыг та хэрхэн эрэлхийлж байсан буюу захианы толгой хэсэг хэрхэн бичигддэг талаар сурснаа дурдана гэсэн үг. Хэрвээ та тухайн компанийн талаар ямар нэг зүйл мэдэж байвал тухайн ажлын зар миний нүдэнд туссан шалтгаан бол энэ юмаа гээд дурдаж болно. Тухайлбал, дараах байдлаар эхэлж болно: Миний бие танай компаниас зарлаж буй ажлын байрыг маш их сонирхож байна. Учир нь миний бүтээлч ур чадвараас хэрэг болж болзошгүй салбартаа тэргүүлэгч танай компанид ажиллахыг би үргэлж хүсч байсан. 
2. Хоёр дахь догол хэсэгт: Хавсаргасан товч намтрын /CV/ талаар дурдах боловч ижил мэдээллийг давтаж болохгүй. Санал болгож буй ажлын байранд таны эзэмшсэн мэргэжил, мэргэшил, туршлага болон ур чадвар тань хэрхэн холбогдож буй талаар дурд. Холбогдох ажлын туршлагаа ерөнхийд нь дараах байдлаар оруулж өг. Үүнд: “Зар сурталчилгааны салбар дахь миний өмнөх 5 жилийн ажлын туршлага маань надад өдөр тутмынхаа ажилд 100 хувийн хичээл зүтгэл гаргаж ажиллахад  бэлэн, эрч хүчтэй, найдвартай бие даасан нэгэн болсон гэдгийг минь баталсаар байгаа билээ”. Таны бичсэн зүйл тань ажлын байранд тавигдсан ур чадваруудтай тохирч байх учиртай . 
3. Гурав дахь доголоос та товч намтар /CV/ дээр дурьдагдах боломжгүй чанарууд буюу- хувийн зан чанар буюу бахархдаг ур чадвар, давуу байдлаа дурьдах хэрэгтэй. Итгэлтэй байгаараа гэхдээ бардам бус. 
4. Асуусан тохиолдолд л цалин хөлсний талаарх дөрөв дэхь доголыг хэрэглээрээ.  Хэдийгээр цалин хөлсний асуулга нь таны авахыг хүсч буй цалинг илтгэж байгаа ч гэсэн цалингийн түүх тань таны одоо авч байгаа цалин хөлсийг мөн дурдана.  Таны хүсч буй цалингийн хэмжээний тухайд, тухайн компанитай ойролцоо ижил түвшний байх хэмжээний цалин хөлсний хэлбэлзэх хэмжээг өгч болно. Цалин хөлсийг тохиролцож болно гэдгийг үргэлж сана. Тухайлбал, та тухайлсан нэг компани болон зах зээлээс ерөнхийд нь хийсэн судалгаанаас харвал, тухайлсан ажлын байран дахь цагийн хөлс 7-10 $ т хэлбэлзэж байна гэсэн дүгнэлт хийж болох юм.  Тэгвэл та ингэж хэлж болно: “Draper бизнесийн сургуулийн саяхны сургалтаас болон миний одоогийн ажиллаж байгаа ажлын туршлагаас үзвэл цалингийн хэлбэлзэх хэмжээ цагийн 9-11$ анхандаа болно гэж үзэж байна.  Гэхдээ өөр бусад хүчин зүйлийн улмаас тохиролцож болно шүүдээ.” Цалингийн түүхийг тань сонирхсон тохиолдолд хэзээ ч одоо авч байгаа цалин хөлсөө яг байгаагаар нь бүү дурд. Та одоо авч байгаа цалин хөлсөө 10-20 хувиар нэмэх буюу эсвэл ашиг орлогоо оруулан өөрийнхөө нийт төлбөр тооцооны багцыг илэрхийлэх  мөнгөн дүнг өгч болно.   Нийт багц тань таны үндсэн цалин дээр яг 30 хувиар нэмэгдэх ёстой. Энэ тал дээр болгоомжтой байгтун эс тэгвэл өөрийгөө тухайн ажилд тохирох хэмжээний цалингаас илүү үнэлснээр алдах аюултай. Зах зээлийн үнэ ханшны талаар бодит дүгнэлт хий. 
5. Хамгийн сүүлийн догол нь та биечлэн ярилцлаганд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ба ажлын цагийн үеэр тантай холбогдох утасны дугаар тань байх ёстой. (хэрвээ та ажилладаг бөгөөд автомат хариулагчтай утастай бол энэ сайхан санаа шүү.)Өргөдлөө дараах байдлаар төгсгөж болно , тухайлбал: “Энэхүү ажлын байрны талаар тантай нарийвчлан хэлэлцэх боломж олдвол тун таатай байна. Та дээрх хаягаар болон дараах утсаар (517)555-8889 холбогдоно уу. Танаас хариу ирэхийг хүлээж байх болно.”

Анхаарах зүйлүүд:
   Өргөдөлдөө гарын  үсгээ зурахаа мартаж болохгүй. Мөн товч намтартай /CV/  цуг үдэж болохгүй. Харин өргөдлөө товч намтарынхаа  /CV/  дээр нь тавь. Хоёр хуудсынхаа доод эрмэгүүдийг нийлүүлэн нугалж, дээд эрмэгүүдээ бас доош нь шугална. Нугалсан хуудсуудаа дугтуйнд хийнэ.
Хавсралт файлын жагсаалт
1. Өргөдлийн ЗАГВАР-ыг ЭНДЭЭС ТАТАЖ авч болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 17
Зан төлөв - энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ. Грек хэлнээс орчуулахад " зан төлөв " гэдэг нь онцлог шинж гэсэн утгыг илэрхийлнэ.
Өргөдөл гаргагчийг ярицлагад ирэхэд нөхөрсөг, ажил хэргийн уур амьсгалтай хүлээж авна. Хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа хэлж, ярилцлагад зориулж ямар ч саадгүйгээр ярилцлага хийх цаг гаргаснаа хэлнэ. Хэрэв танд хэцүү биш бөгөөд ялгаварлан үзсэнд тооцогдож болох хувийн асуудлыг асуухгүй байж чадна гэж байгаа бол тухайн хүний сонирхол, хобби гэх зэргээр ярилцлагаа эхэлж болно.
- 2016 / 06 / 10
Сонголтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг . Бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2016 / 06 / 09
-2016 / 06 / 09
Хүмүүс дуртай ажлаа сайн хийдэг. Та менежер хүнийхээ хувьд хүмүүсийг яаж удирдах талдээр анхаарах ёстой. Та ажилчидадаа алхам бүрийг нь зааж, хийх үйлдэлд нь хязгаарлалт тавиад байхын оронд тэдэнд ажилдаа шийдвэр гаргаж, ажлаа өөрөө мэдэж хийх мэдлийг олгох юм бол тэд өөрт таарах тааламжтай байдлаар ажлаа сайн хийх болно. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр байж, ажилтан тань хүртэл сэтгэл хангалуун үлдэнэ.
-2016 / 04 / 23
Ажилд авах ярилцлаганд орохдоо бид хамгийн сайн талуудаа үзүүлэхийг хичээдэг. Хэдийгээр та ярилцагчтайгаа байхдаа чөлөөтэй байж, яриа үүсгэх тал дээр асуудалгүй байж болох ч зарим зүйлийг хэлэлгүй үлдээсэн нь дээр байдаг. Танд ярилцлагын үеэр хэлж болохгүй 7 зүйлийн тухай хүргэж байна.
-2016 / 04 / 15
Ажил хайж байгаа хүн ажлын ярилцлагад уригдана гэдэг нь ажилд орох хичээл зүтгэл нь амжилттай явагдаж байгааг илэрхийлж байгаа боловч өөрийгөө ажилд орох олон үе шатуудын зөвхөн нэг шатанд нь явж байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Үнэндээ, ажлын ярилцлага нь сонгон шалгаруулалтын нэг хэсэг боловч өөрөө маш олон үе шаттай процесс юм. Процесс гэдгийг нь тодруулбал, ярилцлагын үе шат маань яг тэд байх ёстой гэж хуульчлагдаагүй учраас ажил горилогч тухайн орохыг хүсэж буй ажлын байрны онцлогоос шалтгаалж хоероос дөрвөн үе шаттай ажлын ярилцлагад орох тохиолдол бий.
HR Фото