HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2016 / 03 / 30
АЖИЛД ОРОХ ӨРГӨДЛИЙГ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
Нээлттэй зарлагдсан ажлын байранд та E-Mail юмуу факс ашиглан товч намтраа /CV/ явуулахдаа ажилд орох өргөдлийг дагалдуулна. Ажилд орох өргөдөл тань таныг ажил олгогчид танилцуулах учиртай. Хэдийгээр өргөдөл дангаар тухайн албан тушаалыг  танд хадгалж чадахгүй ч гэсэн, таны талаарх төсөөллийг бий болгох юм. Сайн бичсэн өргөдөл ажил олгогчийг тантай ярилцаж үзэх хүслийг төрүүлдэг. Ажилд орох өргөдөл нь таны ажлын ур чадвар тухайн компанид хэрхэн үр ашгаа өгөхийг, ажил олгогч таны товч намтрыг /CV/ яагаад уншиж улмаар ярилцлагад урих ёстой зэргийг харуулах учиртай. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс  таны товч намтар /CV/ дээрээс олж харсан байж болох ямар нэгэн дургуйцсан сэтгэлийг ч үгүй хийхээр уг өргөдөл бичигдсэн байх учиртай. Бусад бүхий л ажил горилогч нараас хол илүү байхын тулд ажил олгогчийн хүсч буй хэрэгцээ шаардлага, ажил хэрэг магадгүй бүүр асуудал дээр нь бүхий л анхаарлаа хандуулах ёстой. 


Өөрийнх дээрээ бус харин  ажил олгогчийн хэрэгцээ шаардлаган дээр төвлөр. Тухайн компанид тулгарсан хэрэгцээ шаардлагуудыг та хэрхэн хангаж тусалж болох арга замуудыг санал болго. Учир нь компанийн хувьд ганц ажлын байранд хэдэн зуу магадгүй хэдэн мянган ажил горилогчийн материал  хүлээн авч байгаа тул таны амжилтын түлхүүр бол таны товч намтар /CV/ болон ажилд орох өргөдөл тань өөр бусад ажил горилогч нараас хол тасархай байхад оршиж байгаа юм. 

Үүнийг хийхийн тулд тухайн компанийн талаар аль болох их мэдээлэл цуглуулахыг хичээ. Өргөдөлдөө тухайн нээлттэй зар дээр тусгагдсан мэдээлэл бүр дээр анхаарал хандуул. Дараа нь бид бүх зарлуу илгээх ажилд орох өргөдлийн ерөнхий загвар бичих үед, та тухайн компанийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна гэдгээ харуулахын тулд зар бүр дээр өөр өөрөөр тусгах нь зайлшгүй юм гэдгийг харах болно. Таны хариу өргөдөл аль болох тухайлсан хүнд хандсан байх хэрэгтэй. Та ажил олгогчтой утсаар эсвэл биечлэн ярилцлаганд орох тусмаа танд ажил санал болгох боломж төдий чинээгээр нэмэгдэж байна гэсэн үг. Ажил олгогчид бол өөрсдөө ярилцаад суухад тааламжтай санагдсан буюу таалагдсан хүнээ л ажилд авдаг.  

Өргөдлийг нэг хуудсанд багтаах ба богино өгүүлбэр болон догол хэрэглэж улмаар сайтар нягтлан хянах хэрэгтэй. Өргөдлийг товч намтрын /CV/ нэгэн адил щрифт хэрэглэн ижил өнгийн цаасан дээр бичих ба эх хувийг явуулах хэрэгтэй. 

Уг ажилд орохыг хүссэн өргөдөл болон товч намтраа /CV/ тухайн албан тушаалд ажилтныг авах үүргийг хүлээсэн хүнд шууд очихоор бүхий л арга хэмжээг ав. Тэр хүний овог нэр, албан тушаал зөв  бичигдсэн эсэхэд анхаар. Тухайн компани руу утасдаж хэрэгтэй мэдээллийг авч болно. Хэрвээ та тодорхой нэр усыг нь мэдэх бололцоогүй бол Ноёд Хатагтай нараа, эсвэл Хүндэт Ноён/ Хатагтай танаа гэсэн толгойг хэрэглэ. / Гэхдээ зөвхөн Хүний нөөцийн албаны захиралд хандуулан өргөдлөө бичсэн тохиолдолд / 


Ерөнхийд нь, дор дурьдсан удирдамжийн дагуу өргөдлөө бич:

1. Эхний догол хэсэгт: тухайн ажилд орохыг та хэрхэн эрэлхийлж байсан буюу захианы толгой хэсэг хэрхэн бичигддэг талаар сурснаа дурдана гэсэн үг. Хэрвээ та тухайн компанийн талаар ямар нэг зүйл мэдэж байвал тухайн ажлын зар миний нүдэнд туссан шалтгаан бол энэ юмаа гээд дурдаж болно. Тухайлбал, дараах байдлаар эхэлж болно: Миний бие танай компаниас зарлаж буй ажлын байрыг маш их сонирхож байна. Учир нь миний бүтээлч ур чадвараас хэрэг болж болзошгүй салбартаа тэргүүлэгч танай компанид ажиллахыг би үргэлж хүсч байсан. 

2. Хоёр дахь догол хэсэгт: Хавсаргасан товч намтрын /CV/ талаар дурдах боловч ижил мэдээллийг давтаж болохгүй. Санал болгож буй ажлын байранд таны эзэмшсэн мэргэжил, мэргэшил, туршлага болон ур чадвар тань хэрхэн холбогдож буй талаар дурд. Холбогдох ажлын туршлагаа ерөнхийд нь дараах байдлаар оруулж өг. Үүнд: “Зар сурталчилгааны салбар дахь миний өмнөх 5 жилийн ажлын туршлага маань надад өдөр тутмынхаа ажилд 100 хувийн хичээл зүтгэл гаргаж ажиллахад  бэлэн, эрч хүчтэй, найдвартай бие даасан нэгэн болсон гэдгийг минь баталсаар байгаа билээ”. Таны бичсэн зүйл тань ажлын байранд тавигдсан ур чадваруудтай тохирч байх учиртай. 

3. Гурав дахь доголоос та товч намтар /CV/ дээр дурьдагдах боломжгүй чанарууд буюу- хувийн зан чанар буюу бахархдаг ур чадвар, давуу байдлаа дурьдах хэрэгтэй. Итгэлтэй байгаараа гэхдээ бардам бус. 

4. Асуусан тохиолдолд л цалин хөлсний талаарх дөрөв дэхь доголыг хэрэглээрээ.  Хэдийгээр цалин хөлсний асуулга нь таны авахыг хүсч буй цалинг илтгэж байгаа ч гэсэн цалингийн түүх тань таны одоо авч байгаа цалин хөлсийг мөн дурдана.  Таны хүсч буй цалингийн хэмжээний тухайд, тухайн компанитай ойролцоо ижил түвшний байх хэмжээний цалин хөлсний хэлбэлзэх хэмжээг өгч болно. Цалин хөлсийг тохиролцож болно гэдгийг үргэлж сана. Тухайлбал, та тухайлсан нэг компани болон зах зээлээс ерөнхийд нь хийсэн судалгаанаас харвал, тухайлсан ажлын байран дахь цагийн хөлс 7-10 $ т хэлбэлзэж байна гэсэн дүгнэлт хийж болох юм.  Тэгвэл та ингэж хэлж болно: “Draper бизнесийн сургуулийн саяхны сургалтаас болон миний одоогийн ажиллаж байгаа ажлын туршлагаас үзвэл цалингийн хэлбэлзэх хэмжээ цагийн 9-11$ анхандаа болно гэж үзэж байна.  Гэхдээ өөр бусад хүчин зүйлийн улмаас тохиролцож болно шүүдээ.” Цалингийн түүхийг тань сонирхсон тохиолдолд хэзээ ч одоо авч байгаа цалин хөлсөө яг байгаагаар нь бүү дурд. Та одоо авч байгаа цалин хөлсөө 10-20 хувиар нэмэх буюу эсвэл ашиг орлогоо оруулан өөрийнхөө нийт төлбөр тооцооны багцыг илэрхийлэх  мөнгөн дүнг өгч болно.   Нийт багц тань таны үндсэн цалин дээр яг 30 хувиар нэмэгдэх ёстой. Энэ тал дээр болгоомжтой байгтун эс тэгвэл өөрийгөө тухайн ажилд тохирох хэмжээний цалингаас илүү үнэлснээр алдах аюултай. Зах зээлийн үнэ ханшны талаар бодит дүгнэлт хий. 

5. Хамгийн сүүлийн догол нь та биечлэн ярилцлаганд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ба ажлын цагийн үеэр тантай холбогдох утасны дугаар тань байх ёстой. (хэрвээ та ажилладаг бөгөөд автомат хариулагчтай утастай бол энэ сайхан санаа шүү.)Өргөдлөө дараах байдлаар төгсгөж болно , тухайлбал: “Энэхүү ажлын байрны талаар тантай нарийвчлан хэлэлцэх боломж олдвол тун таатай байна. Та дээрх хаягаар болон дараах утсаар (517) 555-8889 холбогдоно уу. Танаас хариу ирэхийг хүлээж байх болно.”

Анхаарах зүйлүүд:
   Өргөдөлдөө гарын  үсгээ зурахаа мартаж болохгүй. Мөн товч намтартай /CV/  цуг үдэж болохгүй. Харин өргөдлөө товч намтарынхаа  /CV/  дээр нь тавь. Хоёр хуудсынхаа доод эрмэгүүдийг нийлүүлэн нугалж, дээд эрмэгүүдээ бас доош нь  нугална. Нугалсан хуудсуудаа дугтуйнд хийнэ.




Сонгон шалгаруулалтын ОУ-н жишиг тестээр өөрийг урьдчилан оношлохыг хүсвэл: 70001075 | 80001075 | 90001075 болон
дараах холбоосоор зочилоорой. http://mhri.mn/news/4180/


АЖИЛД ОРОХ ӨРГӨДЛИЙГ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
Хавсралт файлын жагсаалт
1. Өргөдлийн ЗАГВАР-ыг ЭНДЭЭС ТАТАЖ авч болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото