HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 03 / 31
Манлайлагч гэж хэн бэ?
Менежментийн ухааны агуу сэтгэгчдийн нэг Петер Дракерийн тодорхойлсноор “менежмент гэдэг нь юмыг зөв хийх арга бол манлайлал нь зөв юм хийх тухай ойлголт” юм. Менежмент гэдэг нь амжилтын шатаар зогсолтгүй, үр дүнтэй өгсөх замыг зааж өгдөг бол, манлайлал өгсөж байгаа шатыг маань зөв “хананд нь налуулсан” байх үүрэгтэй. 
Манлайлал, менежмент 2-ын ялгааг та нарт илүү сайн ойлгуулахын тулд дараах жишээг толилуулъя. 
Шигүү ургасан өндөр хулстай ширэнгэн ой дундуур хэсэг хүмүүс зам гарган урагшилж байна гэж бодъё. Нэг хэсэг нь хадуур барин хулсыг хярган зам гаргах бөгөөд тэднийг үйлдвэрлэгчид буюу бүтээгчид гэе. Харин нэг хэсэг нь тэдний ард мохсон хадуурыг нь ирлэн, дүрэм журмыг боловсруулан, булчингийн хүч чадал сайжруулах хөтөлбөр боловсруулан, аль эсвэл хулсыг өшөө богино хугацаанд хадах арга технологи боловсруулан дагаж явна гэж бодъё. Тэр хүмүүс бол менежерүүд. Харин тэр хавийнхээ хамгийн өндөр ургасан модон дээр авирч гараад “биш ээ, бидний явах ширэнгэ өөр зүгт байна. Чиглэлээ өөрчил” гэж хашгирч замчилж байгаа нэг хүн байна. Тэр бол лидер. 
Хувь хүнийхээ хувьд ч, бизнесийн хамт олныхоо хувьд ч бид тасралтгүй “хулсаа хяргаад л байдаг”, маш завгүй ажиллаад л байдаг. Гэхдээ харамсалтай нь бид буруу ширэнгэн дундуур манаргаж явах нь олонтаа байдаг. Хурдтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгмийн орчинд манлайллын үүрэг роль урьд урьдынхаас илүү чухал болж байна.
Бидэнд чиглүүлж өгөх луужин хэрэгтэй байна. Хүрэх газар, явах зам маань тодорхой байх хэрэгтэй байна. 
Манлайлагч гэж хэн бэ? Англи хэлний Leader гэдэг үгийг ихэнх тохиолдолд удирдагч гэж орчуулдаг боловч бид “манлайлагч” гэж орчуулах нь зүйтэй юм. Яагаад гэвэл лидер буюу манлайлагч гэдэг нь зөвхөн удирдлагын хамгийн дээд түвшинд байдаг ганц хүний тухай ярьж байгаа ойлголт биш юм. Лидер нийгмийн аль ч хэсэгт байдаг. Байгууллагын аль ч түвшинд байдаг. Хот, суурин, жижиг сум, баг хаана ч гэсэн манлайлагч байдаг. Манлайлагч гэдэг нь албан ёсоор удирдах статус авсан хүн ч байж болно, аваагүй ч хүмүүс байж болно. Гагцхүү тэд бүхний манлайд л явж байдаг. Тэд бусдын хараагүйн түрүүлж хардаг. Тэд бусдынхаа урагшлах замыг засч байдаг. Тийм учраас тэд бусдын хүндэтгэлийг хүлээсэн хамгийн нөлөө бүхий хүмүүс байдаг. 
Манлайлагч буюу лидер бол албан тушаал биш, энэ бол бас генийн асуудал биш юм байна. Тэгээд энэ чинь юу гэсэн үг вэ? Энэ бол ур чадвар. Энэ ур чадвар нь бизнесийн топ менежерүүдэд ч хэрэгтэй, улс төрийн удирдагч нарт ч хэрэгтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа эгэл жирийн ажилчинд ч хэрэг болдог тийм л ур чадваруудын нэгдэл. Энэ ур чадварыг эзэмшсэн хүн хамгийн өндөр амжилтад хүрэн боломжтой. Давуу тал, ялгаа нь тэр юм. Тэд зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөний нөхцөлд ч, байгууллага дээрээ ч, Наран туул зах дээр ч, хөдөө суманд ч, дээд сургуулийн танхимд ч, Wall street-д, ер энэ дэлхийн хаана ч амжилт олдог юм. 
Тэд хүссэн үр дүндээ хүрцгээдэг. Манлайлагчийн дөрвөн үүрэг 
1. Үлгэрлэх–Үзэл баримтлал, эрхэм зорилгоо тууштай хамгаалж, бусдад үг хэл үйл хөдлөлөөрөө үлгэрлэж байх 
2. Чиглүүлэх–Хүрэх газар, явах замыг зааж өгөх. 
3. Бусдыг зоригжуулах–Хүмүүст юмыг үнэн сэтгэлээсээ хийж бүтээх боломж, нөхцлийг нь бүрдүүл өгөх 
4. Нэгтгэх–Харилцан итгэлцлийн уур амьсгалыг бий болгож, хамт олноо нэгэн зүгт хөдөлгөх. Аливаа харилцаа хож-хож, буюу харилцан хожих хамааралд байх ёстойг үргэлж сана. Менежментийн ур чадварыг бид эзэмшцгээдэг. Дээр ярьсан тэр үүрэг ролиудыг бид хэрэгжүүлэх өөртөө үүрч болдог. Мянга мянган бизнес менежментийн сургуулиуд, сурах бичгүүд, профессор багш нар байна. 
Менежментийн мэдлэг, ур чадварыг бид эдгээр сувгуудаар дамжуулан олж авцгаадаг.Үүнтэй нэгэн адилаар лидерийн ур чадварыг эзэмшиж болдог. Лидер бэлтгэгдэж болно. Өөрөөр хэлбэл, та ч олныг араасаа дагуулан гайхалтай үр дүнд хүрч чаддаг лидер байх боломжтой. Гэхдээ хүн амьдралыг бодитойгоор харах хэрэгтэй. Хүний үйл ажиллагааны ямар ч талбар дээр бизнест ч, улс төрд ч, урлаг спортод бүгдээрээ шилдэг болдоггүй. 
Цөөхөн хүн л тухайн салбартаа бусдаасаа илүү тод гялалздаг юм. Шилдгийн шилдэг манлайлагч нарын нэг чухал чанар гэвэл тэд цаг үргэлж суралцаж байдаг. Тэд өөрт тохиолдсон бүхнээ шинэ юмыг мэдэж авах, сурч авах сургууль болгон ашиглаж чаддаг. 
Тэд өөрийгөө болон хийж байгаа ажлаа ямагт хөгжүүлэх, сайжруулах арга замыг эрж сүвэгчилж байдаг. Та нар энэ сургалтад оролцож байгаа чинь ч гэсэн өөрсдийгөө хөгжүүлж байгаа хэрэг. Тэгэхээр энд оролцсоноор бусдыг удирдан араараасаа дагуулах ур чадвар, дадлыг өөртөө хэвшүүлэх эхлэлийн цэгийг тавиасай, манлайлагч болох замд чинь түлхэц болоосой гэж би хүсэж байна. Таныг бусад хүмүүс бусдыг удирдаж чадахгүй гэж бодож байсан ч гэсэн та эхлээд өөрөө чадна гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд хамгийн анх гарсан АНУ-ын уулчин Жим Виттэйкэр хэлсэн байдаг. “Оргилд гарна гэдэг уулын оргилыг эзэлж байгаа хэрэг биш. Хүн өөрийгөө эзэмдэх ёстой юм байдаг юм. Өөрийнхөө айдас эргэлзээг давах шаардлагатай байдаг. Тэгсэн цагт л гарахгүй оргил хүрэхгүй газар гэж хүнд байхгүй”. Энэ юутай үнэн үг вэ? Тэгэхээр манлайлагч болно гэдэг орчноо, ажилладаг байгууллагаа, ард түмнийг эзэлж авна гэсэн үг биш. Та эхлээд өөрийгөө эзэмдэх ёстой. Та дотроо байгаа айдас хүйдэс, эргэлзээгээ давах ёстой. Өөрийгөө удирдан жолоодож чаадаг хүн л бусдыг удирдан дагуулдаг. 
Тийм хүн л манлайлагч болдог. Лидершипийн хамгийн том сэтгэгчдийн нэг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Уоррен Беннисийн тодорхойлсноор “Өнөө үеийн манлайлагч гэдэг бол хүмүүсийг хөдөлгөж чаддаг, өмнө нь боломжгүй мэт харагдаж байсан зүйлийг хамтын хүчээр бүтээж, цаг үргэлж гайхам үр дүнд хүрч байдаг хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Тийм ээ, бид гайхамшгийг бүтээж чадна. Гэхдээ гагцхүү хамтын хүчээр. Энэ боломж гагцхүү лидер таны гарт байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
HR Фото