HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.68%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.43%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.95%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.89%
HRM- Байгууллагын соёл
- 2016 / 03 / 31
Хэнийг нь ч гомдоохгүй гэдэг нь зөв үү?
Гэхдээ тэр буруу гэнэ ээ. Бүгдэд нь сайн үнэлгээ тавиад байхад хэн нь сэтгэл дундуур үлддэг байна? Сайн ажилласан хүмүүс яг ийм юм болвол тунирхдаг гэнэ. Хичээж зүтгэж сар, бүтэн улирал, бүтэн жил ажиллачихаад байхад нь, чамлахааргүй амжилт, үр дүнг байгууллагадаа авчирчихаад байхад нь бусадтай яг адилхан авч үзвэл хүн гомддог. Өөр дээрээ нэг бодоод үзээрэй. Танд тэгж санагдах уу?

Ер нь бол гүйцэтгэл үнэлэхэд менежер хүний өмнө бүгдийг ижил үнэлж сайн ажилласан ажилтнуудаа гомдоох, эсвэл хүн бүрийг байгаагаар нь үнэлж тааруухан ажилласан зарим нэгийг нь гомдоох гэсэн хоёр сонголт байдаг аж. Эхний сонголтыг хийж сайн ажилласан хүмүүсийг гомдооход тэд голдуу хэл ам татлалгүй чимээгүй өнгөрдөг. Магадгүй ур чадвартай хүмүүс ихэнхидээ бардам байдаг байх. Харин хоёр дахь сонголтыг хийхээр юу болдгийг бид бүгд мэднэ дээ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 04 / 24
Амьдралд өөрсдийгөө ганцаардмал, бүр орь ганцаар юм шиг төсөөлөх үе олонтаа тохиолддог. Бидний ихэнх нь ямар ч үед найз руугаа утасдаад “Би танайд одоо очлоо” гэж чөлөөтэй хэлж чаддаггүй. Эсвэл танайд өнөө орой хоол идье гэх ч юм уу, ер нь ийм зүйлийг хэлэх нь байтугай төсөөлөх ч үгүй хүмүүс байдаг. Амьдралд тохиолддог хувийн, гэр бүлийн, ажил төрлийн, нийгмийн гээд сэтгэл бухимдуулсан олон асуудлаар чин сэтгэлээсээ ярилцах, биднийг үнэн сэтгэлээсээ элэгсэг дотно сонсож чадах, хувь тавиланг минь хуваалцах найз нөхөд хайдаг ч тийм амар олддоггүй...
Хамгийн сайн ажилтан болохын тулд та дараах 5 нууцыг мэдэх хэрэгтэй. Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Ихэнх тохиолдолд хүмүүсийг харж байхад хоорондоо мэндлэхдээ ”Сайн уу?”, ”Юу байна?”, “Сонин юу байна?” гэх мэт хэт энгийн, ёс төдий мэндчилдэг. Нүүр дүүрэн инээмсэглэн мэндлэхэд ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрнө. Тиймээс хэцүү үед ч, завгүй байсан ч хамтран ажилладаг нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ мэндэлж хэвших хэрэгтэй. Ингэснээр та илүү сэтгэл хангалуун үр дүнтэй ажиллах болно. Мөн хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Түүнчлэн таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
- 2016 / 04 / 19
LinkedIn-ийн 20 профайл тутмын нэгийг хүний нөөцийн бүрдүүлэлтийн менежерүүд эзэмшдэг байна. Судалгаанаас үзэхэд LinkedIn дэх компаниудын 80% нь уг сайтыг бүрдүүлэлтийн нэг арга хэрэгсэл болгон ашигладаг тухай үзүүлэлт гарчээ. Нэмж хэлэхэд Oracle-ийн санхүүгийн ахлах ажилтан Jeff Epstein өөрийн LinkedIn профайлыг ашиглан чадварлаг ажилчдыг хидхантинг хийж чадсан байна. LinkedIn-ийн энэхүү амжилтыг бид бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хийх боломж бий юу? Танд дараах аргыг санал болгож байна. Та ч бас туршаад үзээрэй!
- 2016 / 04 / 15
-2016 / 04 / 03
5S арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5S нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. 5S гэдэг нь” С “ үсгээр эхэлсэн Япон үг юм .
-2016 / 03 / 30
Залуу ажилтнууд дэвшин ажиллахын тулд худал ярьж, товч намтраа худал бөглөж байгаа нь ажлын байрны ёс зүй хэмээх ойлголт үлэмж хэмжээнд унаж буйг харуулж байна. Энэ байдал зөвхөн манайд ч бус барууны улс орнуудад ч асуудал болоод байгаа юм байна. Их Британийн “Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа хялбарчлан шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж. Судалгаанд оролцсон 1,600 менежерүүдийн 68% нь хүмүүс багийнхаа гишүүдийг араар нь муулж байхыг харсан гэсэн байна.
-2016 / 03 / 20
Ажлын цагийн өмнө, хойно, завсарт нь зарцуулах цаг - Цалин хөлс бодохгүй байх нөхцөлүүд:
HR Фото