ДИПЛОМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ЭСЭХИЙГ ШАЛГАХ, НӨХӨН АВАХЫН ТУЛД ХААНА ХАНДАХ ВЭ?
Диплом хүчин төгөлдөр эсэхийг хэрхэн шалгуулах бэ?
Хариулт:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бичиг хэрэгт дипломын бүрэн хуулбарыг хавсаргасан өргөдөл гаргаж шалгуулна. Албан байгууллага бол албан бичиг гарган шалгуулах дипломын хуулбаруудыг хавсарган хандана.
Бичиг хэрэг: Засгийн газрын 3-р байр, БСШУЯ 105 тоот, 51-262227
Хаяж, үрэгдүүлсэн дипломыг хаанаас нөхөн авах бэ?
Хариулт:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар батлагдсан "Дээд боловсролын диплом олгох журам"-ын дагуу тухайн сургууль нь төгсөгчдөө дээд боловсролын диплом олгодог. Иймд ямар нэг шалтгаанаар гээсэн, үрэгдүүлсэн дипломыг тухайн сургууль нь нөхөн олгоно. Татан буугдсан сургуулийн хувьд дээд боловсролын дипломыг нөхөн бичих асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар судлан шийдвэрлэдэг.
Дипломын лавлагаа хэрхэн авах вэ? /Apostill авахад хэрэглэх/
Бүрдүүлэх материал
1. Сургуулийн тодорхойлолт
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Дипломын хуулбар /Монгол, Англи/
Өргөдлийн загвар
БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтэст өргөдөл гаргах нь
Миний бие Болор-Эрдэнэ овогтой Доржлхагва нь 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн сургуулийг "Эдийн засагч" мэргэжлээр төгссөн.
Одоо................ (Заавал тусгах: Ямар зорилгоор тодорхойлолт авах гэж байгаа, аль улсын ямар сургууль суралцах гэж байгаа) суралцахаар явах гэж байгаа бөгөөд Гадаад харилцааны яамнаас Аpostill авахаар материал бүрдүүлж байгаа тул бакалаврын /Магистрын/ дипломын лавлагаа гаргаж өгнө үү.
Өргөдөл гаргасан:
Болор-Эрдэнэ овогтой Доржлхагва
Хаяг: Баянзүрх дүүргийн
16-р хороо 16-р хороолол ....
Утас: .....
2015.......