МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.95%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.07%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.65%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.27%
HRM- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
- 2016 / 04 / 15
АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ХЭРХЭН ЗӨВ ХАНДАХ ВЭ?

Ажлын ярилцлагад амжилттай  орно гэдэг нь зөвхөн асуусан асуултад  хариулах үйлдэл биш юм. Ажлын ярилцлагын үед л ажил горилогч өөрийгөө хэн бэ гэдгээ бүрэн таниулах, харин ажил олгогч нь өөрийн мэргэжлийн ур чадварын тусламжтайгаар тухайн хүнээ цаана нь гартал судлах боломжтой байдаг учраас ярилцлагад орно, ярилцлага хийнэ гэдэг нь маш хариуцлагатай, хамгийн чухал үе шат юм. 


Ажлын ярилцлагад зөвхөн ажил олгогчийн талаас зөвхөн асуудаггүй ажил горилогч та ч гэсэн асуулт тавьж хариулт авах боломжтой. 

 

Ярилцлага бол байцаалт биш, ярилцлага бол ажил олгогч, ажил горилогч хоёр бие биенээ харилцан бодитоор танин мэдэх, судлах боломжтой нөхцөл байдал юм.

Ярилцлага бол зөвхөн асуулт хариулт биш, ярилцлага бол аль аль тал нь бэлтгэл хангаж байж амжилттай явагддаг өөрийн шинжлэх ухааны онолтой, онолоо дагаад практикт   нэвтэрсэн стратеги, тактиктай.  

Ярилцлага бол хүн хүнтэйгээ уулзсан уулзалт биш, ярилцлага бол  хүнийг судлах шинжлэх ухааны олон салбарыг хамарсан өргөн хүрээний мэдлэгт тулгуурладаг.
Тиймээс ажлын ярилцлагын үед юунд анхаарах талаар Монголын Хүний Нөөцийн Институтийн мэргэжилтнүүд дараах практик зөвлөмжүүдийг хүргэж байна. Ярилцлагын ерөнхий бүтэц төрх 

     Ажлын ярилцлага хийж буй ажилтан өөрийгөө болон байгууллагынхаа зорилго, зорилт, явуулдаг үйл ажиллагаа, нээлттэй байгаа албан тушаалынхаа талаар товч танилцуулж яриагаа эхлэнэ. Үүний зорилго нь ажил горилогч хүнд байгууллагынхаа талаар бодитой мэдээлэл өгөх, шудрага, нээлттэй байх, ажил горилогчийн сэтгэл зүйн сандралыг арилгах үүрэгтэй.        
Хэдий чинээ ажил горилогч сандралгүй, тайван байна төдий чинээ ярилцлага үр дүнтэй болдог.  Үүний дараа ярилцлага хийж буй ажилтан ажил горилогчийг өөрийгөө танилцуулахыг хүснэ.  Ажил горилогч өөрийн  боловсролын түвшин, мэдлэг чадвар, өмнө нь хийж байсан ажлуудаас олж авсан ажлын туршлага, амжилттай дуусгасан ажлын гүйцэтгэлүүдийн талаар танилцуулна.  Ажил горилогч нь одоогийн орох гэж буй ажилтайгаа хамааралтай өөрийн мэдлэг, ур чадвар  болон ажлын туршлагынхаа талаар илүү тодорхой яривал сайн.  

Дараагийн хэсэгт, ажил олгогч тухайн хүний мэргэжлийн болон бусад ур чадваруудыг тодорхойлох үндсэн асуултууд тавина. Жишээ нь: Та олон ажил хийж байсан туршлагатай юм байна. Ямар ажил нь хамгийн хэцүү байсан бэ? Яагаад?; Танд тохиолдолж байсан хэцүү асуудлуудыг хэрхэн шийдэж байсан талаар тодорхой нэг жишээ хэлнэ үү?; Та ямар ажлыг хамгийн сайн гүйцэтгэж  байсан бэ?,  Яагаад энэ ажлыг хийхэд урамтай байсан бэ? г.м.  Ажлын ярилцлагын асуултууд нь тухайн ажил горилогч энэ ажилд хэр тохиромжтой вэ?, Энэ ажлыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, бие хүний төлөвшил байна уу? гэдэгт төвлөрч ярилцлагын асуултуудыг тавина.   Ажил горилогчийн үзэл бодол, гэр бүл, ахуй амьдралынх  нь талаар хэт сонирхсон, ач холбогдол багатай асуултууд тавих нь олон улсын хүний эрхийн тухай конвенциуд, Монгол улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүний эрхийн талаарх холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн үйлдэл болдог. Ярилцлага нь  хүнээс хувийн соёл, ёс суртахууны өндөр хэм хэмжээг шаарддаг учраас ялангуяа ярилцлага хийж буй ажилтан энэ талын гүнзгий мэдлэг, ур чадвартай байх ёстой.  Ярилцлага  хийж байгаа зарим ажилтаны асууж буй асуулт нь хувь хүний эрхийг зөрчсөн, мөрдөн байцаалт мэт ёс суртахуунгүй байдаг нь өөрөө энэ ажилдаа тохирохгүй гэдгийн баталгаа болдог.  Ярилцлага хийж буй  ажилтны дорой, хоцрогдсон ур чадвараас шалтгаалаад олон сайн өндөр хэмжээний мэдлэг эзэмшсэн, ур чадвартай хүмүүс тухайн байгууллагад ажилд орохоос татгалздаг нь нууц биш юм.  Учир нь  ярилцлага хийж буй ажилтан нь тухайн байгууллагынхаа нүүр царай болдог.
Ярилцлагын үед мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тодорхойлж мэдэхээс гадна тухайн ажил горилогч ямар төрлийн темперамент (temperament)-тай  вэ?, түүний ёс суртахуун (morale) ямар хэмжээнд байна вэ?, юманд хандах хандлага (attitude) нь ямар байна вэ? үнэт зүйлс (values) нь бүрэлдэн тогтсон уу?, байгууллагын соёл (culture)-д дасан зохицох чадвар байна уу? гэдгийг тодорхойлох нь маш их ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, зөв хүнийг танина гэсэн үг. 


АЖИЛ ГОРИЛОГЧДИЙН НИЙТЛЭГ ГАРГАДАГ АЛДААНУУД

I.    Ажлын ярилцлагад өөрийгөө хангалттай бэлтгээгүй байдаг.

           Энэ бол хамгийн том алдаа юм. Хэрвээ нэг өдөр таны сэтгэлийг татсан, шинэхэн танилцсан дур булаам бүсгүйтэй/залуутай маргааш орой уулзахаар болзсон бол  та болзоондоо бэлдэж хир их цаг зарцуулах байсан бэ?  Тэр дур булаам бүсгүйтэй/залуутай болзоно гэхээс таны зүрхны цохилт  түрэгсээд нүүр чинь улаа бутран гэрэлтээд л, маргааш өмсөх хувцас, үс гэзэг, үнэртэн, энэ тэрийг сонгохоос авахуулаад ярих ярианы сэдэв, асуух асуулт, хариулах хариултаа бодоод л та бэлтгэл ажлаа аль хэдийн эхэлчихдэг биз дээ.  Хэрвээ тэр эмэгтэй/залуу ингэж асуувал тэгж хариулна, тэгж асуувал ингэж хариулна гээд  тухайн хүндээ таалагдахын тулд аль болох  бүх давуу талаа илэрхийлэх ярианы тактик боловсруулж сууна.  Сэтгэл догдлом болзоо чинь  амжилттай болвол тэр сайхан  дур булаам бүсгүйтэй /залуутай ирээдүйд хуримаа хийх ч юм билүү үүнд таны авьяас л мэднэ.  
         Яагаад хүн болзоондоо ийм их сэтгэл гаргадаг мөртлөө, амьдралаа шийдэх ажлын ярилцлагад бэлтгэхдээ үүнээс бага цаг  зарцуулна гэж.  Ажлын ярилцлагад орно гэдэг болзоонд явахаас ч илүү нарийн бэлтгэл шаарддаг учраас илүү их цаг зарцуулах хэрэгтэй.  Хувийн ариун цэвэр, өмсөх хувцас, биеийн хөдөлгөөн, ярианы хэмнэл, тавих асуултуудад  хариулах хариултуудаа боловсруулах гэх мэт олон бэлтгэл ажил шаардана. Болзоо амжилттай болвол дур булаам эхнэртэй/нөхөртэй болох магадлал ихэсдэгтэй адил, ажлын ярилцлага амжилттай болвол ажлын ярилцлага хийсэн ажилтантай гэрлэхгүй ч гэсэн удаан хүлээсэн сайхан ажилтай болж мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно. Тиймээс биеийн болон оюун санааны бэлтгэл ажил хамгийн чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. 

II.    Өөрийнхөө давуу талуудыг мэддэггүй эсвэл илэрхийлдэггүй

“Ажилтай болно гэдэг нь өөрийгөө зарна гэсэн үг” хэмээн Америкчууд хошигнодог.  
Та хөлд дүүжлэх унаатай болохоор шийдэн сонголтоо хийхдээ тухайн машины өнгө, загвар, тав тух, түлшний хэрэглээ гэх мэт өөртөө таалагдсан олон давуу талуудыг нь эхлээд хардаг шүү дээ. Үүнтэй адил ярилцлага хийж буй ажилтанд таны бусдаас илүү давуу талууд нь юу байна вэ гэдэг нь чухал байдаг. Та бусдаас илүү давуу талуудаа олж илрүүлээд түүнийгээ өөрийн бусдаас ялгарах онцлог болгох хэрэгтэй. 
       Автомашины дилерүүд машин зарахдаа энэ машин ийм ийм  давуу талтай тул таны хэрэгцээнд яг тохирно гэдэг шиг би ийм ийм давуу талтай тул энэ ажилд яг тохирно гэж итгүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь өөрийгөө магтаад, худлаа яриад бай гэсэн үг биш. Магадгүй ажлын ярицлага хийж буй ажилтан танд бусдаас ялгарах давуу талуудаа хэлэх боломжийн асуулт тавиагүй нөхцөлд та өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрөө л өөрийнхөө давуу талуудыг хэлэх хэрэгтэй болно.  
Зарим хүмүүст энэ нь магтаалтай андуурам санагдаж магадгүй. Ямар нэг зүйлийг магтах  үндэслэл  байхгүй үед ч худлаа магтаалийг хэлж болдог бол үндэслэлгүй давуу талыг худлаа зохиож хэлж болдоггүй. Хүний бусдаас ялгарах давуу тал нь давуу тал болох үндэслэлтэй, баримт нотолгоотой байдгаараа хоосон магтаалаас ялгарна. Өөрөөр хэлбэл та өөрийгөө хүний өмнө магтаад ч байгаа юм шиг зүйлүүдээ хэний ч өмнө нүүр бардам хэлж, бодитоор баталж чадаж байвал та өөрийгөө магтаагүй харин та өөрийнхөө жинхэнэ давуу талуудаа л бусдад хэлж байна гэсэн үг. Жишээ нь:  “Миний харилцааны ур чадвар бусдаас сайн” гэж хэлэхэд  үнэн худлийг нь ярилцлага хийж буй ажилтан ярилцаж байгаа болохоор шууд л мэдрэнэ.  Мөн “Би англи хэлэндээ сайн”  гэж хэлвэл тухайн хүнтэй англиар яриад л үнэн худлийг нь мэдчихэж болно. Тиймээс давуу тал бол баталгаажсан байдаг.  Баталгаатай үнэн зүйлийг илэрхийлж чадахгүй өнгөрнө гэдэг үнэхээр харамсалтай. 

Өөрийнхөө давуу талаа олж илрүүлэн, бусдад үүнийгээ илэрхийлж чадвал та өөрийгөө хурдан борлуулахад гол нөлөө  үзүүлнэ. Тиймээс тухайн ажлыг бусдаас илүү хийж чадна, би л тохиромжтой хүн гэж бодож байвал өөрийнхөө 10-12 давуу талаа олж түүнийгээ илэрхийлэхэд бэлтгэх хэрэгтэй.   

Эх сурвалж: Human Capital сэтгүүл

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 17
Зан төлөв - энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ. Грек хэлнээс орчуулахад " зан төлөв " гэдэг нь онцлог шинж гэсэн утгыг илэрхийлнэ.
Өргөдөл гаргагчийг ярицлагад ирэхэд нөхөрсөг, ажил хэргийн уур амьсгалтай хүлээж авна. Хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа хэлж, ярилцлагад зориулж ямар ч саадгүйгээр ярилцлага хийх цаг гаргаснаа хэлнэ. Хэрэв танд хэцүү биш бөгөөд ялгаварлан үзсэнд тооцогдож болох хувийн асуудлыг асуухгүй байж чадна гэж байгаа бол тухайн хүний сонирхол, хобби гэх зэргээр ярилцлагаа эхэлж болно.
- 2016 / 06 / 10
Сонголтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг . Бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2016 / 06 / 09
-2016 / 06 / 09
Хүмүүс дуртай ажлаа сайн хийдэг. Та менежер хүнийхээ хувьд хүмүүсийг яаж удирдах талдээр анхаарах ёстой. Та ажилчидадаа алхам бүрийг нь зааж, хийх үйлдэлд нь хязгаарлалт тавиад байхын оронд тэдэнд ажилдаа шийдвэр гаргаж, ажлаа өөрөө мэдэж хийх мэдлийг олгох юм бол тэд өөрт таарах тааламжтай байдлаар ажлаа сайн хийх болно. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр байж, ажилтан тань хүртэл сэтгэл хангалуун үлдэнэ.
-2016 / 04 / 23
Ажилд авах ярилцлаганд орохдоо бид хамгийн сайн талуудаа үзүүлэхийг хичээдэг. Хэдийгээр та ярилцагчтайгаа байхдаа чөлөөтэй байж, яриа үүсгэх тал дээр асуудалгүй байж болох ч зарим зүйлийг хэлэлгүй үлдээсэн нь дээр байдаг. Танд ярилцлагын үеэр хэлж болохгүй 7 зүйлийн тухай хүргэж байна.
-2016 / 04 / 10
Дарга нар, таныг ажилд авахаас татгалзаж буй шууд бус шалтгаан нь ажилгүйдэл бол та юу хийх вэ? Америкийн сэтгэл судлалын холбооноос гаргасан судалгаанаас ажилгүйдэл нь хүний үндсэн зан авирт өөрчлөлт авчрах шалтаг болдог: Ажилгүйдэл нь хүмүүс нээлттэй бус, шудрага бус, тааламжтай бус авиртай болдог. Энэ нь тэдэнд ажил хайхад нь саад болдог байна.
HR Фото