МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2016 / 04 / 16
ХЭРХЭН ӨНДӨР ЦАЛИН АВАХААР ТОХИРОЛЦОХ ВЭ?


Алхам 1.
Ажилд орох гэж байгаа зах зээлийнхээ үнэ цэнийг боломжтой мэдээллүүдийн тусламжтайгаар тодорхойлж ав. Ойролцоогоор хэдэн төгрөгний цалинг ямар түвшний хүнд өгдөг талаарх мэдээлэл нь их тустай байх болно. Хөдөлмөрийн биржийн вебсайт статистикаас олж харах боломжтой.

Алхам 2.
Шинэ ажлын байр эсвэл одоо ажиллаж байгаа ажлынхаа шаардлага тодорхойлтыг зүтгэл гарган хайлт хийн ол. Энэхүү мэдээлэл нь дээд албан тушаалтнуудын юуг хүсэн хүлээж, шаардаж байгааг тодорхой болгоход тусална. Энэ шаардлагуудыг хангавал өндөр цалин авах боломжтой болно.

Алхам 3.
Цалингаа нэмүүлэх санал тавихад дээд албан тушаалтан өмнөх туршлага, хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй байсан, цалингийн нэмэгдэл авах болсон шалтгаан, ажлын амжилт зэргийг асууж магадгүй учир тохирох хариултуудыг урьдаас төлөвлө.

Алхам 4.
Цалингаа нэмүүлэх тухай санал тавихдаа яг юу гэж хэлэхээ бэлдэж төлөвлө. Илүү цалин авах тухайгаа утсаар эсвэл е-мэйлаар урьдчилж хэлэх хэрэггүй тусгай цаг аван уулзалт хийгээрэй.

Алхам 5.
Цалингаа нэмүүлэх талаар ярихаас өмнө арай бага ач холбогдолтой шаардлагууд тухайлбал арай уян хатан ажиллах талаар, урамшуулал, нөхөн төлбөр зэргээс эхлээд нөхцөл байдлыг зөв мэдэрч гол асуудлаа дэвшүүлэн тавих хэрэгтэй.

Алхам 6.
Хариу саналыг нь маш анхааралтай сонсоорой. Тантай холбоотой гүйцэтгэлтэй холбоотой зөвлөмж, саналыг сайтар анхаарч аваарай. Хэрэв эргэлзээтэй зүйл гарвал тодорхой болгож асуухаа мартваа.

Алхам 7.
Ярилцлагын төгсгөлд сайн ажиллаж чадна гэдгээ илэрхийлээрэй. Шийдвэр гаргахад үнэ цэнэтэй цөөхөн үг хүчтэй нөлөөлнө шүү дээ.

Хэрэв та цалингаа нэмүүлж чадвал сайхан хэрэг. Нэмэгдүүлж чадаагүй байсан ч та хэрхэн ажиллах талаар санаа, зөвлөмж авсан тань амжилт түүнийгээ хэрэгжүүлээрэй. Дараагийн удаа дахин хүсэлт гаргахад хамгийн түрүүнд та цалингаа нэмүүлэх хүн нь байх болно. 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2017 / 01 / 15
Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү?
Хэний ухамсар ядууралд татагдаж байна, тэр хүн ядуу. Энэ хуулинд баялаг бас захирагдана. Мөнгө кате­го­риор сэтгэхгүй бол одоо яана гэхэв, ядуурлын тухай та бодох болж дээ. Харин мөнгө категориор сэтгэх чадвартай болохын тулд сэтгэх хэрэгтэй. Баялаг хуримтлуулах хэрэгт шаргуу байхын ач холбогдол нэн чухал юм. Шаргуу байхгүй бол тоглолтоо эхлэхээс өмнө хожигдоно. Шаргуу байдал ямар ч бэрхшээлийг давна.
- 2016 / 05 / 29
Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх. Хамтран ажиллаж байгаа хvмvvсийнхээ хэнтэй юуны тухай, ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хvнийг өөртөө татаж ажил хэргээ явуулахад дөхөмтэй. Ярьж байгаа хvнийхээ vнэ хvндтэйг ухамсарлан хvндэлж буйгаа цаг ямагт итгvvлж, тvvнд чин сэтгэлээсээ хандан, vгийг нь сонсож, бусдын санаа бодол хvсэл эрмэлзлийг ойлгож ханд. Бид дарга болох дуртай ч дарга хvн ямар байх ёстойг сайн мэддэггvйгээс алддаг гэдэг. Тиймээс удирдах ажил хийж буй хvмvvст байвал зохих шинжvvдийг танд зориулъя. Юм бvхэн чөлөөтэй сайхан нийгэмд хvн бvхэн хvссэнээ хийх боломж байна.
- 2016 / 05 / 26
-2016 / 05 / 02
Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхийн тулд: Зорилтоор удирдах арга; Ажлын стандартыг тогтоох; Эссэ бичиж тайлагнах арга; Онцгой нөхцлийг дүгнэх; График үнэлгээний арга; Хяналтын хуудас бөглөх; Арга барилыг үнэлэх арга; Үүрэг хариуцлагыг үнэлж сонгох арга; Харьцуулсан үнэлгээний гэх мэт аргуудыг ашигладаг байна.
-2016 / 04 / 14
Тухайн нийтлэл нь боловсон хүчинд үнэлгээ өгөх нэгэн аргын тухай юм. Боловсон хүчний үнэлгээ нь Human Resources салбарын чухал ажлын нэг гэдэг нь нууц бишээ. Боловсон хүчний үнэлгээ бол хүний нөөцийг татахад шаардлагатай хэрэгслүүдийн нэг бөгөөд түүнийг компаний зорилгод хүрэхийн тулд ажилтануудыг идэвхижүүлэхэд хэрэглэгддэг. Үнэлгээний зорилго янз бүр байж болно.
-2016 / 04 / 11
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтаныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
HR Фото