HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.68%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.50%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
33.04%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.74%
Хүний нөөцийн менежер
- 2016 / 04 / 18
СУРГУУЛЬД ТУСГАЙЛАН ЗААДАГГҮЙ Ч АЖИЛТАНД ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЧАДВАРУУД

Байгууллага бүр шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа дараахь ур чадварыг нь илүүд үзэж шалгаруулж авдаг болжээ.
1.      Багаар ажиллах чадвар
 
2.      Харилцааны өндөр соёл
3.      Тооцоо судалгаа хийх, дүгнэх, харьцуулалт хийх
 
4.      Удирдан, зохион байгуулах
 
5.      Өндөр хариуцлагтай, өөриймсөг сэтгэлгээтэй
6.      Бичгийн харилцаа буюу албан бичиг найруулах, бичгээр тайлагнах, үндэслэл дэвшүүлэх
7.      Бусдад нөлөөлөх   
 
8.      Мэдээллийн чадвар буюу хэрэгтэй мэдээллээ олж цуглуулах, мэдээллийг цэгцлэж боловсруулах
9.      Статистик, хүснэгт, график гэх мэт тоон аргуудыг хэрэглэх
10.    Зөв асуулт тавих, асуултад зөв хариулдаг
11.    Асуудлыг шийдвэрлэх чадвар буюу оновчтой шийдвэр гаргах
12.    Гоо зүйн боловсрол
13.    Илтгэх урлаг
Тэгвэл сургуульд заадаггүй эдгээр чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай. Үүний тулд:
 
 

 

Дээрх чиглэлийн ном унших

  • Интернэтээс мэдээлэл хайж туршлага судлах
  • Дээрх чиглэлийн албан бус сургалтанд хамрагдах
  • Клуб, дугуйлан, оюутны байгууллагад ажиллах
  • Нийгмийн идэвхитэй байх
  • Эрдэм шинжилгээний ажил бие даан хийх гэх мэт олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно. Хамгийн гол нь та энэ бүхнийг чинь сэтгэлээсээ хийх ёстой.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 09
Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв. Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв.
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. “Би ажилдаа дуртай” гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.
- 2016 / 06 / 07
Орчин үед зохион байгуулалтын болон байгууллагын удирдлагын хүрээнд өндөр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Захиргаа, аж ахуйн салбарт, мөн санхүүгийн болон эдийн засгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд менежерүүд улам их нөлөөтэй болж бие дааж эхэлж байна. Жишээлбэл, хүний нөөцийн менежерийн ажил бол маш олон талтай, сайтар зохион байгуулагдсан байхыг шаарддаг.
- 2016 / 06 / 07
-2016 / 04 / 24
Статистикчдын тооцоолсноор өнөөдөр 17-20 мянган мэргэшил байгаа гэнэ. Энэ тоо өдөр тутам хэдэн арваараа өсдөг аж. Хүн төрлөхтөн урьд хэзээ ч байгаагүй олон салбарласан хөдөлмөрийн хуваарьт хуваагдсан нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хурдан өсөлтөөс болж буй хэрэг. Өдгөөгөөс 250 жилийн өмнө Адам Смит тооцолохдоо Англид зөвхөн зүү үйлдвэрлэхэд 18 мэргэжил ордог байжээ. Энэ бол үйлдвэржилтийн их хувьсгал дөнгөж эхэлж байх үе.
-2013 / 06 / 29
Аливаа баялаг бүтээгч, амар тайван аз жаргалын эх үндэс нь хүн өөрөө гэдгийг бид ухамсарлаад удаагүй байна. Хүн төрлөхтөн аз жаргалыг хайхдаа худалдаа, газар тариалан, дайн байлдаан, эв нэгдэл, үйлдвэрлэл, зар сурталчилгаа, мэдээлэл технологи гэх зэргээр санхүү, мөнгө төгрөг нь “Аз жаргал” гэж сэтгэдэг байсан бол өнөөдөр бид “Хүн өөрөө баялаг” гэдгийг мэдэрсэн юм.


-2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
HR Фото