МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 04 / 18
ХҮНИЙ НӨӨЦ ЧАДАВХИЙГ ХӨГЖҮҮЛЭН ЧАДВАРЖУУЛАХ

1.  Хүний нөөц чадавхийн биологи уг чанар, бүтэц, 
бүрэлдэхүүн хэсгүүдийн шүтэлцээ хамаарал

Хүн эхээс төрөхдөө бие бялдар, сэтгэл санаа, оюун ухааны асар их нөөц чадавхи, хүч чадал, эрч тэнхээ өвлөдөг гэж дорнын гүн ухаан, өрнийн философи, түүх шашдирт номлон айлддаг. Байгалиас заяасан хүний төрөлхийн нөөц чадавхи нь түүний биологи уг чанарыг агуулан оршдог.
Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн аппаратаар хүний нөөц чадахийн биологи уг чанарыг эсийн молекулын түвшинд гүнзгийрүүлэн судалж тайлбарласан олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, ном сурах бичиг хэвлэгдэн гарч байна.
Хүний нөөц чадавхийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн мөн чанарыг илэрхийлсэн онол, арга зүйн үндсийг эрдэм судлалын ажлын түвшинд судалж байна.

1.1  Оюун ухааны чадавхи:
Хүний ерөнхий оюун ухаанд чадавхийн тодорхой нэг хэлбэр давамгайлах бөгөөд энэ нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэх субьектив нөхцлийг бүрэлдүүлж байна. 

1.2. Ажиллах хүчний чадавхи: 
‘Human capital’ онолын үүднээс хүний сурч эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал ур ухаан нь оюуны болон материаллаг баялгийг бүтээн үйлдвэрлэх ажиллах чадварыг бүрэлдүүлдэг. Энэ нь цалин, орлого, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болдог учраас капиталын шинж чанартай байдаг.

1.3. Амьдрах ухааны чадавхи: 
Амьдралын нөхцөл байдалд зохицуулан хүн өөрийн оюун ухааны чадавхиа дайчлан, хувийн болон нийгмийн хэрэгцээгээ ханган ажиллаж хөдөлмөрлөх боломж нь амьдрах ухааны чадавхийг тодорхойлдог. 
Энэ нь “сурч эзэмшсэн боловсрол, мэргэжлээрээ сайн ажиллавал, сайхан амьдардаг” гэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааны жам ёсыг илэрхийлдэг. 


1.4. Хүнлэг чанар, хүмүүн шинж: 
“Хүн бүхэн бурхан байх шинжийг агуулдаг. Бурхан гэдэг бол хүний мөн чанарт буй дотоод эрч тэнхээ юмаа”. Энэ нь хүн өөрийн хүнлэг чанар, хүмүүн шинжээ хөгжүүлэн, нийгэм болон бусад хүмүүстэй энэрэнгүй нинжин сэтгэлээр хандаж харилцах нь түүний мөн чанарыг тодорхойлох нэгэн шалгуур болдог. 
Хүний нөөц чадавхийн бүтцийн бүрэлдэхүүн хэсгүүд өөр хоорондын харилцан үйлчлэл, уялдаа холбоо, шүтэлцээ хамаарлаараа нэгдмэл тогтолцоотой үйл явц байгаа нь судалгааны ажлын үр дүнгээс харагдаж байна. 

2. Хүний нөөц чадавхийн хөгжил
Хүний хөгжил, төлөвшил, нийгэмшлийн мөн чанар, үйл явц, зүй тогтлын талаар онол, сургаал, үзэл баримтлалыг дорно, өрнийн гүн ухаантан, эрдэмтэн, мэргэд боловсруулан баяжуулж, бүтээлчээр хөгжүүлсэн түүхэн уламжлалтай. 
Нийгмийн амьдралын нөхцөл байдал, хүний субьектив хүчин зүйлсийн нэгдэл нь хүний хөгжил, төлөвшилт, нийгэмшилтэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг билээ. 
Хүний нөөц чадавхийн хөгжил нь байгалиас заяасан төрөлхийн биологи уг чанар, онцлог хэв шинжээ судалж танин мэдэх, нээн илрүүлэх, хөгжүүлэн чадваржуулах, улмаар олон талт чадварын хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл явц гэж үзэж байна.
Хүний нөөц чадавхийг хөгжүүлэн чадваржуулах үйл явц нь хүнийг хөгжлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, хөгжлийн дунд түвшингийн хурдацийг нэмэгдүүлэх, өөрийн тогтвортой хөгжлийн өсөлтийг нөхцөлдүүлдэг нь судалгааны явцаас ажиглагдлаа. 
Энэ нь өргөн утга агуулгаараа хүн сурч эзэмшсэн боловрол мэргэжлээ эрхэлсэн ажил хэрэгтээ ашиглах, ахуй амьдралдаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга барил, чадвар дадлыг төлөвшүүлэх үйл явц юмаа.

2.1. Оюун ухааны чадавхийн хөгжил: 
Байгаль, нийгэм, юмс үзэгдлийн мөн чанар, хөгжил хөдөлгөөн, зүй тогтлыг судлан шинжлэх, танин мэдэх нээн илрүүлэх нь нь оюун ухааны чадавхийн хөгжлийн эх үндэс болдог. Хүний сурч танин мэдэх л юуны хэрэгцээ сонирхолоо өрнүүлэх, зорилго чиглэл дэвшүүлэх, суралцах үйл ажиллагаа, арга барилыг эзэмших, удирдан зохион байгуулахад оюуны хөдөлмөрийн гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтой.
Бие даан суралцах чадварыг эзэмшин, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх нь оюуны авьяас, чадвар, сэтгэхүй, сэтгэлгээний шинж чанар, сэтгэн бодох чадвар, оюун ухааны хэв шинж, асуудлыг шийдвэрлэх чадварын хөгжлийг хурдасгадаг эерэг нөлөөтэй.

2.2. Ажиллах хүчний чадавхийн хөгжил:
Тусгай авьяас билгийн шинж чанар, онцлог шинж нь хүний ажиллах хүчний чадавхийн хөгжлийн эх сурвалж. Хүн төрөлхийн авьяас билгээрээ мэргэжлийн чиг баримжаагаа сонгон, мэргэжлийн боловсролыг сурч эзэмших нь хүний ажиллах хүчний чадавхийг хөгжүүлэх үйл явц. Хүсэл мөрөөдөл болсон сонирхсон мэргэжлээ өөрийн идэвх санаачлага, хичээл зүтгэл, хүч чармайлтаараа эзэмших нь мэргэжилдээ эзэн байх, мэргэжлээрээ гүйцэтгэх ажил үүрэг, хүлээх хариуцлага, эзлэх байр суурь, эдлэх эрх мэдлээ ойлгон ухамсарлах нөхцлийг бүрэлдүүлдэг. 
Ажиллах чадвараараа шинэ ажлын байр бий болгон, ажил хэрэгч, бүтээлч чанар хамтран ажиллах чадвар, мэргэжлээрээ хөрвөх чадвар, материаллаг баялаг, оюун санааны үнэт зүйлсийг бүтээх, үйлдвэрлэх, шинэ техник, технологи, бүтээлээрээ өрсөлдөх, орлогоороо санхүүжих нь хүний ажиллах хүчний чадавхийн хөгжлийн чадварын түвшинг тодорхойлдог.
Мэргэжлийн боловсрол, зэрэг, ажиллах чадвараа байнга ахиулах нь ажиллах хүчний чадавхийн хөгжлийг түргэсгэдэг сайн нөлөөтэй.

2.3. Амьдрах ухааны чадавхийн хөгжил: 
Хүн боловсрол мэргэжлийг эзэмших явцад амьдрах ухааны хөгжилд голлох нөлөөтэй.
Амьдрах ухааны боловсрол нь цалин, орлогоо нэмэгдүүлэх, амжиргааны түвшингээ дээшлүүлэх аж амьдралаа хөтлөх, амьдралын нөхцөл байдлаа сайжруулах, амьдралын баталгаат чанарыг хангах чадвараар тодорхойлогдож байдаг.
Чухамдаа хүний сурч эзэмшсэн мэдлэг, чадвараа ажил хөдөлмөр, ахуй амьдралдаа хэрэгжүүлэх ур ухаан нь амьдрах ухааны чадавхийн хөгжлийн түвшинг тодорхойлдог.

2.4. Хүнлэг чанар, хүмүүн шинжийн хөгжил: 
Амьдралын орчин нөхцөл байдал, хүмүүнлэгийн боловсрол нь хүнлэг чанар, хүмүүн шинж хөгжин төлөвшихөд шийдвэрлэх үүрэгтэй. Хүн үйл ажиллагаагаа зөвхөн өөрийн төдийгүй бусдын тусын тулд зориулах нь түүний сэтгэл санааны төлөө байдал, ёс суртахууны цэвэр ариун чанар, гоо зүйн мэдрэмж, хүнлэг чанар, хүмүүн шинжийн төлөвшихүйн үндэс болдог. Хүн өөрийн болоод бусдын нэр төр, хувийн онцлог шинжийг эрхэмлэн хүндэтгэх нь түүний харилцааны соёлын илрэл юмаа. Энэ нь хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлдог. Хүн нийгмийн амьдралд идэвхитэй оролцох явцад өөрийн болон бусдыг танин мэдэж, тэдний хэрэгцээ сонирхолд өөрийн үйл ажиллагааг зохицуулах чадвар, дадлыг эзэмшдэг.
Хүний нөөц чадавхийн хөгжил нь сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, аж төрөн амьдрах, хандаж харилцах чадварын дадлын чанарын өөрчлөлт гэж тодорхойлж байна.


Ашигласан ном: 
1.    Гримак. Л.П. “Резервы человеческой психики”. М. Политическая литература. 1987г. 285 с.
2.    Гуревич П.С. “Философская антропология”. М. Ноте Вене. 2001г. 456с. 
3.    Д. Дагвадорж “Тогтвортой хөгжил” . УБ. 2002 он .110 х. 
4.    “Монгол хүний хөгжлийн илтгэл”. УБ. 1997 он. Адмон . 77 х. 
5.    “Монгол хүний хөгжлийн илтгэл”. УБ 2000 он . Адмон . 66 х. 
6.    Садовников В.А. “Человеческое развитие”. М. “Право человека”. 2000 г. 464с. 
7.    Слободчиков В.И, Иасев Е.И. “Психология развития человека”. М. Школьная пресса . 2000г. 416с. 

Мэдээллийн эх сурвалж: Human Capital сэтгүүл

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 03
"XXI зууны амжилтын түлхүүр бол тасралтгүй сургалт юм. Ажил, амьдралдаа амжилт гаргахад насан туршдаа суралцах шаардлагатай". /БрайанТрейси/
Харилцааны соёл эзэмшсэн байх. Ямар ч албан тушаалын хүнтэй эелдэгээр ярилцаж, ижил түвшинд харилцах.энэ нь менежер хүнийг хэр боловсролтойг харуулаад зогсохгүй бусдыг хэрхэн хүндэлж чаддагийг үзүүлэх нэг шалгуур бөгөөд менежерийн нэг амжилтын үндэс юм.
- 2016 / 05 / 01
Менежер – энэ бол нэр хүндтэй бахархам сайхан албан тушаал. Чихнээ дасал болсон энэ үгний нарийн утга агуулгыг бид тэр бүр бүрэн гүйцэд ойлгодог билүү. Тэгэхээр бага ч болов мэдээлэл өгөхийг хичээлээ. Өнөөдөр бараг хүн бүр л өөрсдийгөө менежер хэмээн цоллодог болсон цаг үе л дээ. Ачигч гэхэд ачаа зөөгч менежер, цэвэрлэгч - үйлчлэгч бол талбайн менежер. Уг нь болохгүй юу байхав гэж хэлэх нэгэн гарах л байх. Гэтэл уг чанартаа менежер гэдэг нь мэргэжлийн өндөр түвшний удирдан зохион байгуулагч болохоос биш яавч хэн нэгэн гүйцэтгэгчийг “өөд татсан” чимэг гуншин биш юм.
- 2016 / 04 / 24
-2016 / 04 / 23
Мэргэжлийн сонголт. Өөрийгөө таньж мэдэхээс эхлэнэ. "Ажил мэргэжил бүр сайхан". Ямар мэргэжил сонгох вэ? гэхээс өмнө Би ямар хүн бэ? гэдэг асуултанд хариулаад үз. Гадуур харж байхад өөрийн ажил мэргэжилд сэтгэл хангалуун хүн ховор байх аж. Ямар учраас? Муу мэргэжил, муу хүн гэж байхгүй. Хүн өөрийгөө таньж мэдээд, өөртөө тохирох ажил мэргэжил олж хийж чадаагүй л гэсэн үг.Жишээ нь, менежерийн гол шинж чанар бол – нийтэч, илэн далангүй байх явдал. Бүрэг даруу хүн бусдыг удирдах менежерийн ажилд ороод ч хэрэггүй, дараа нь зовлон болох аюултай.
-2016 / 04 / 20
Ажилдаа амжилт гаргаж, өөдрөг сэтгэлээр толгой дээгүүр алхахыг хүссэн хүн бүрт зориулагдаж байна. Та бол дарга. Цаг ямагт хариуцлагатай байх ёстой. Та хэзээ ч хариуцлагаас зугатаж чадахгүй. Та хариуцлагаа ухамсарлаж чадваас таны нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг хvлээх болно. Хариуцлагаа ухамсарлаж хүлээж сурах хэрэгтэй гэж хэлэх нь магадгүй илүү сонсогдож болох юм. Удирдагч хүн гэдэг нь тэртэй тэргүй хариуцлага үүрдэг шүү дээ гэж бодогдож болно. Гэвч хариуцлагыг бүрэн хүлээх, хагас хүлээх гэж бас байдаг юм байна
-2016 / 04 / 17
Судлаач И.Саньцар Монголчууд нүүдэлчин удмын ард түмэн билээ. Нүүдэлчин байх нь суурин ард түмнийг бодвол олон талаар дутагдалтай нь үнэн. Үл хөдлөх хөрөнгө гэж бараг мэдэхгүй. Түүхийн үнэт эд өлгий зүйлс нь нүүдэл суудлын явцад хугарч эвдрэх, норж урагдах, гээгдэж хаягдах гэх түмэн шалтгаанаар үрэгдэж алга болох нь элбэг. Тийм ч учир Монгол хүн үл хөдлөх хөрөнгийг шүтэхээс илүү хөдөлгөх, хувиргах, наймаалах эд хөрөнгийг ихээхэн эрхэмлэн үзнэ. Үүнээс уламжлан нүүдэлчин ард түмний боловсрол мэдлэг нь компакт, цомхон аль ч үед юунд ч шилжүүлэн хэрэглэж болох хурдан шалмаг хувирамтгай шинж чанартай байдаг. Энэ нь тэдний тархи толгой, генд нь оршиж байдаг.
HR Фото