HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 04 / 23
МЭРГЭЖЛИЙН СОНГОЛТ - ЯМАР МЭРГЭЖИЛ СОНГОХ ВЭ?

Хүмүүсийг гадаад орчинтойгоо харилцах шинж чанараар ерөнхийд нь – эсктраверт болон интроверт, мөн сэтгэл хөдлөлийн шинж чанараар нь – өндөр болон нам нейротизмтэй гэж  ангилж авч үздэг.


•    Экстраверт, интроверт
Экстраверт – гадаад орчин түүнд илүү сонин,
Интроверт – дотоод орчиндоо амьдрах дуртай хүн.
 
Та ямар шинжийн хүн бэ?


Экстраверт
-       Нийтэч, анхаарал голдуу гадаад орчинруу чиглэсэн,
-       Идэвх санаачлагтай, азаа үзэх, аз турших дуртай,
-       Хүмүүстэй ний нуугүй, илэн далангүй харилцдаг,
-       Амархан танилцаж, мөн амархан салдаг,
-       Бусдын үзэл бодлыг байнга харгалзан үздэг,
-       Хамт олонд сайн ажилладаг.

Интроверт
-       Өөрийн дотоод орчинд хандсан, 
-       Танихгүй хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй тул найз нөхөд цөөнтэй,
-       Нам гүм орчинд байх дуртай, мэдээллийн хэт их ачааллаас зугтаадаг,
-       Бодлогоширон гиюүрэх талтай, дуугай,
-       Гэнэтийн, төлөвлөгдөөгүй үйл явдалд дургүй,
-       Бие дааж ганцаараа ажиллахдаа сайн.
 
Экстраверт шинжтэй байх сайн, интроверт бол муу гэж бодож андуурч болохгүй. 
Экстраверт хүмүүс олон сайн талтай боловч, сул тал бас олон : тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй, эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхидог, харилцаанд тогтвортой бус, өнгөц хийсвэр байх хандлагатай.
Интроверт хүмүүсийн сайн тал бол: эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг, аливаад ул суурьтай нухацтай ханддаг, хоосон чалчих дургүй.
 
•    Нам болон өндөр нейротизм
Өндөр нейротизмтой хүмүүс: сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн ууртай, гар нүүрний хөдөлгөөн ихтэй, хэтэрхий гомдомтгой, шинэ нөхцөл байдалд дасахдаа удаан.
Нам нейротизмтой хүмүүс: сэтгэлийн хөдөлгөөн тогтуун, өөрийн үнэлэлт дээгүүр, стресст орох нь бага, хүсэл сонирхол, харилцаанд тогтвортой.
Энэхүү хоёр шинжийг агуулсан хүмүүс мөн л өөрийн гэсэн сайн, сул талтай.
Өндөр нейротизмтой хүмүүс: тусч, бусдыг өрөвдөх хандлагатай. Ийм хүнийг хийл хөгжимтэй зүйрлэж болох юм- хөнгхөн хүрэхэд уянгалаг аялгуу гарна.
Нам нейротизмтой хүмүүс: ихэнхи тохиолдолд бүдүүн баараг, хүйтэндүү хүмүүс байдаг. Ийм хүнийг бөмбөртэй зүйрлэдэг, далд утга санаа ойлгодоггүй, ийм хүмүүс шулуухан, хүчтэй харьцаанд дуртай. Гэхдээ нөгөө талаас ажиллах чадвар өндөр, хүнд нөхцөлд тэсвэр тэвчээртэй.


Танд ямар ажил мэргэжил илүү зохих вэ?
1.    Хэрэв та интроверт бөгөөд өндөр нейротизмтой хүн бол хүмүүстэй байнга уулзаж, хүнтэй ажилладаг тийм ажил зохихгүй /бизнесмен, менежер, багш, худалдагч/. Эдгээрээс илүү таньд  ширээний ард тогтвортой суух ажил илүү зохино: судалгаа шинжилгээ, уран бүтээл хийх, гар урлал, зохион бүтээх, дизайн зохиох, гэх мэт. Сайн зураач, эрдэмтэд ийм хүмүүс байдаг.
2.    Хэрэв та экстраверт бөгөөд өндөр нейротизмтой хүн бол диспетчер, оператор /жишээ нь, нисгэгч, мэргэжлийн жолооч, диспетчер/ төрлийн ажил таньд тохирохгүй. Та хүнтэй харьцахгүй удвал уйдаж, ажлын алдаа гаргаж магадгүй – аваар осол, гэмтэл. Мөн үйлдвэрийн монотон, байнга давтагддаг ажилаас зайлсхий.
3.    Та интроверт, нам нейротизмтой бол дээр дурьдсан диспетчер, операторын төрлийн мэргэжил илүү зохино, хүмүүстэй байнга харьцах ажил зохихгүй /менежер, бизмесмен, багш, сэтгүүлч, улс төрч/.
4.    Та экстраверт, нам нейротизмтой бол хүнтэй байнга харьцах менежер, бизнесмен, улс төрч зэрэг мэргэжлүүд сайн зохино. Хүмүүсийн дунд ажиллах таньд амжилт авчрах болно.
Та ойлгосон байх, шинж чанар бүр өөрийн сул, давуу талтай. Мөн хүнд нэг шинж чанар 100 хувь дангаар илэрдэггүй, өөр шинж чанартай холилдож илэрдэг. Нэг нь заавал давамгай илэрдэг.
Туйлшрал энд бас хэрэггүй. Хэрэв та ямар нэгэн мэргэжилд үнэхээр сонирхолтой бол амжилт гаргана. Эхний суурь шинж чанараараа тухайн мэргэжилд зохихгүй хүн, өөрийн хичээл зүтгэлээр гайхамшигтай амжилтанд хүрч байсан түүх олон.  
Энэ тохиолдолд тэдгээр хүмүүс өөрийн гарааны сул талыг “өөрийгөө хөгжүүлэх”, “давуу чанараа бэхжүүлэх” замаар нөхсөн байх юм. Бусдаас их суралцсан байдаг.
Ажигч гярхай бай. Олонтой харьцаж амьдардаг хүмүүсийг ажиглаж, суралц.
Нэгэнт олны дунд амьдарч карьер хөөхөөр шийдсэн бол дараахь зүйлүүдийг хичээ:

-       Тайван бай, яаруу тэвдүү хүн хэнд ч таалагддаггүй, 
-       Санаа зовдог зүйл байвал хурдан шийд, бодол санаа тайван байх чухал,
-       Удаан тогтуун ярь, хоолойгоо өндөрсгөөд хэрэггүй,
-       Хэрэг үүсээгүй байхад сандраад хэрэг байхгүй, өөртөө итгэ,
-       Өөрөө өөрийгөө толинд харж байгаа юм шиг ажигла, өөрийгөө удирдаж сур.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 30
21-р зууныг манлайлан авч явах өв тэгш иргэдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим” чухал юм.
Сургалтын үйл ажиллагааг удирдах үйл явц нь түүний хэрэгцээг тодорхойлохоос эхэлдэг. Сургалтын хөтөлбөр нь 3 үндсэн үе шаттай байдаг.
- 2023 / 02 / 15
Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог.
- 2022 / 08 / 27
-2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
-2022 / 05 / 11
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
-2022 / 04 / 12
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
HR Фото