МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 04 / 23
МЭРГЭЖЛИЙН СОНГОЛТ - ЯМАР МЭРГЭЖИЛ СОНГОХ ВЭ?

Хүмүүсийг гадаад орчинтойгоо харилцах шинж чанараар ерөнхийд нь – эсктраверт болон интроверт, мөн сэтгэл хөдлөлийн шинж чанараар нь – өндөр болон нам нейротизмтэй гэж  ангилж авч үздэг.


•    Экстраверт, интроверт
Экстраверт – гадаад орчин түүнд илүү сонин,
Интроверт – дотоод орчиндоо амьдрах дуртай хүн.
 
Та ямар шинжийн хүн бэ?


Экстраверт
-       Нийтэч, анхаарал голдуу гадаад орчинруу чиглэсэн,
-       Идэвх санаачлагтай, азаа үзэх, аз турших дуртай,
-       Хүмүүстэй ний нуугүй, илэн далангүй харилцдаг,
-       Амархан танилцаж, мөн амархан салдаг,
-       Бусдын үзэл бодлыг байнга харгалзан үздэг,
-       Хамт олонд сайн ажилладаг.

Интроверт
-       Өөрийн дотоод орчинд хандсан, 
-       Танихгүй хүмүүстэй холбоо тогтоох сонирхолгүй тул найз нөхөд цөөнтэй,
-       Нам гүм орчинд байх дуртай, мэдээллийн хэт их ачааллаас зугтаадаг,
-       Бодлогоширон гиюүрэх талтай, дуугай,
-       Гэнэтийн, төлөвлөгдөөгүй үйл явдалд дургүй,
-       Бие дааж ганцаараа ажиллахдаа сайн.
 
Экстраверт шинжтэй байх сайн, интроверт бол муу гэж бодож андуурч болохгүй. 
Экстраверт хүмүүс олон сайн талтай боловч, сул тал бас олон : тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй, эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхидог, харилцаанд тогтвортой бус, өнгөц хийсвэр байх хандлагатай.
Интроверт хүмүүсийн сайн тал бол: эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг, аливаад ул суурьтай нухацтай ханддаг, хоосон чалчих дургүй.
 
•    Нам болон өндөр нейротизм
Өндөр нейротизмтой хүмүүс: сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн ууртай, гар нүүрний хөдөлгөөн ихтэй, хэтэрхий гомдомтгой, шинэ нөхцөл байдалд дасахдаа удаан.
Нам нейротизмтой хүмүүс: сэтгэлийн хөдөлгөөн тогтуун, өөрийн үнэлэлт дээгүүр, стресст орох нь бага, хүсэл сонирхол, харилцаанд тогтвортой.
Энэхүү хоёр шинжийг агуулсан хүмүүс мөн л өөрийн гэсэн сайн, сул талтай.
Өндөр нейротизмтой хүмүүс: тусч, бусдыг өрөвдөх хандлагатай. Ийм хүнийг хийл хөгжимтэй зүйрлэж болох юм- хөнгхөн хүрэхэд уянгалаг аялгуу гарна.
Нам нейротизмтой хүмүүс: ихэнхи тохиолдолд бүдүүн баараг, хүйтэндүү хүмүүс байдаг. Ийм хүнийг бөмбөртэй зүйрлэдэг, далд утга санаа ойлгодоггүй, ийм хүмүүс шулуухан, хүчтэй харьцаанд дуртай. Гэхдээ нөгөө талаас ажиллах чадвар өндөр, хүнд нөхцөлд тэсвэр тэвчээртэй.


Танд ямар ажил мэргэжил илүү зохих вэ?
1.    Хэрэв та интроверт бөгөөд өндөр нейротизмтой хүн бол хүмүүстэй байнга уулзаж, хүнтэй ажилладаг тийм ажил зохихгүй /бизнесмен, менежер, багш, худалдагч/. Эдгээрээс илүү таньд  ширээний ард тогтвортой суух ажил илүү зохино: судалгаа шинжилгээ, уран бүтээл хийх, гар урлал, зохион бүтээх, дизайн зохиох, гэх мэт. Сайн зураач, эрдэмтэд ийм хүмүүс байдаг.
2.    Хэрэв та экстраверт бөгөөд өндөр нейротизмтой хүн бол диспетчер, оператор /жишээ нь, нисгэгч, мэргэжлийн жолооч, диспетчер/ төрлийн ажил таньд тохирохгүй. Та хүнтэй харьцахгүй удвал уйдаж, ажлын алдаа гаргаж магадгүй – аваар осол, гэмтэл. Мөн үйлдвэрийн монотон, байнга давтагддаг ажилаас зайлсхий.
3.    Та интроверт, нам нейротизмтой бол дээр дурьдсан диспетчер, операторын төрлийн мэргэжил илүү зохино, хүмүүстэй байнга харьцах ажил зохихгүй /менежер, бизмесмен, багш, сэтгүүлч, улс төрч/.
4.    Та экстраверт, нам нейротизмтой бол хүнтэй байнга харьцах менежер, бизнесмен, улс төрч зэрэг мэргэжлүүд сайн зохино. Хүмүүсийн дунд ажиллах таньд амжилт авчрах болно.
Та ойлгосон байх, шинж чанар бүр өөрийн сул, давуу талтай. Мөн хүнд нэг шинж чанар 100 хувь дангаар илэрдэггүй, өөр шинж чанартай холилдож илэрдэг. Нэг нь заавал давамгай илэрдэг.
Туйлшрал энд бас хэрэггүй. Хэрэв та ямар нэгэн мэргэжилд үнэхээр сонирхолтой бол амжилт гаргана. Эхний суурь шинж чанараараа тухайн мэргэжилд зохихгүй хүн, өөрийн хичээл зүтгэлээр гайхамшигтай амжилтанд хүрч байсан түүх олон.  
Энэ тохиолдолд тэдгээр хүмүүс өөрийн гарааны сул талыг “өөрийгөө хөгжүүлэх”, “давуу чанараа бэхжүүлэх” замаар нөхсөн байх юм. Бусдаас их суралцсан байдаг.
Ажигч гярхай бай. Олонтой харьцаж амьдардаг хүмүүсийг ажиглаж, суралц.
Нэгэнт олны дунд амьдарч карьер хөөхөөр шийдсэн бол дараахь зүйлүүдийг хичээ:

-       Тайван бай, яаруу тэвдүү хүн хэнд ч таалагддаггүй, 
-       Санаа зовдог зүйл байвал хурдан шийд, бодол санаа тайван байх чухал,
-       Удаан тогтуун ярь, хоолойгоо өндөрсгөөд хэрэггүй,
-       Хэрэг үүсээгүй байхад сандраад хэрэг байхгүй, өөртөө итгэ,
-       Өөрөө өөрийгөө толинд харж байгаа юм шиг ажигла, өөрийгөө удирдаж сур.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 03
"XXI зууны амжилтын түлхүүр бол тасралтгүй сургалт юм. Ажил, амьдралдаа амжилт гаргахад насан туршдаа суралцах шаардлагатай". /БрайанТрейси/
Харилцааны соёл эзэмшсэн байх. Ямар ч албан тушаалын хүнтэй эелдэгээр ярилцаж, ижил түвшинд харилцах.энэ нь менежер хүнийг хэр боловсролтойг харуулаад зогсохгүй бусдыг хэрхэн хүндэлж чаддагийг үзүүлэх нэг шалгуур бөгөөд менежерийн нэг амжилтын үндэс юм.
- 2016 / 05 / 01
Менежер – энэ бол нэр хүндтэй бахархам сайхан албан тушаал. Чихнээ дасал болсон энэ үгний нарийн утга агуулгыг бид тэр бүр бүрэн гүйцэд ойлгодог билүү. Тэгэхээр бага ч болов мэдээлэл өгөхийг хичээлээ. Өнөөдөр бараг хүн бүр л өөрсдийгөө менежер хэмээн цоллодог болсон цаг үе л дээ. Ачигч гэхэд ачаа зөөгч менежер, цэвэрлэгч - үйлчлэгч бол талбайн менежер. Уг нь болохгүй юу байхав гэж хэлэх нэгэн гарах л байх. Гэтэл уг чанартаа менежер гэдэг нь мэргэжлийн өндөр түвшний удирдан зохион байгуулагч болохоос биш яавч хэн нэгэн гүйцэтгэгчийг “өөд татсан” чимэг гуншин биш юм.
- 2016 / 04 / 24
-2016 / 04 / 20
Ажилдаа амжилт гаргаж, өөдрөг сэтгэлээр толгой дээгүүр алхахыг хүссэн хүн бүрт зориулагдаж байна. Та бол дарга. Цаг ямагт хариуцлагатай байх ёстой. Та хэзээ ч хариуцлагаас зугатаж чадахгүй. Та хариуцлагаа ухамсарлаж чадваас таны нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг хvлээх болно. Хариуцлагаа ухамсарлаж хүлээж сурах хэрэгтэй гэж хэлэх нь магадгүй илүү сонсогдож болох юм. Удирдагч хүн гэдэг нь тэртэй тэргүй хариуцлага үүрдэг шүү дээ гэж бодогдож болно. Гэвч хариуцлагыг бүрэн хүлээх, хагас хүлээх гэж бас байдаг юм байна
-2016 / 04 / 18
Нийгмийн халамж зүй-психоанализийн багийн ахлагч доктор ( Ph.D), дэд профессор Б. Даваажав Хураангуй: Даяарчлалын үеийн “ХҮН” төвтэй хөгжлийн үзэл баримтлалын үүднээс хүний нөөц чадавхийн биологи уг чанар, бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан үйлчэл, уялдаа холбоо, шүтэлцээ хамаарал, тэдгээрийн хөгжил, чадварын түвшинг дээшлүүлэх онол арга зүйн үндсийг судлан шинжилж, зохих дүгнэлтийг гаргасан болно. Түлхүүр үг: Нөөц чадавхи, эрч тэнхээ, хүч чадал, чадваржуулалт, чадвар, төгөлдөржилт Шинэ мянганы эхлэл XXI зууны даяарачлал нь хүн төрөлхтний өмнө зайлшгүй шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлыг нийгмийн хөгжил, дэвшлийн эх сурвалж болгон тавьж байна. Даяарчлалын үндсэн нэгэн асуудал “ХҮН” төвтэй хөгжлийн үзэл баримтлал нь хүнийг бүхий л талаар хөгжүүлэн, эрүүл энх амьдрах, эрдэм мэдлэг эзэмших, амьдралын орчин нөхцлөө сайжруулах, сонголт хийх боломжийг өргөжүүлэх, улмаар түүний хөгжлийн түвшинг дээшлүүлэх олон талт, өргөн хүрээтэй нэгдмэл тогтолцоог тодорхойлсон. Энэ үзэл баримтлалын үүднээс хүний нөөц чадавхийн биологи уг чанар, бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан үйлчлэл, уялдаа холбоо, шүтэлцээ хамаарал, тэдгээрийн хөгжил, чадварын түвшингийн талаар судалсан эрдэм шинжилгээний ажлын үр дүнг уншигч Та бүхэнд танилцуулж байна.
-2016 / 04 / 17
Судлаач И.Саньцар Монголчууд нүүдэлчин удмын ард түмэн билээ. Нүүдэлчин байх нь суурин ард түмнийг бодвол олон талаар дутагдалтай нь үнэн. Үл хөдлөх хөрөнгө гэж бараг мэдэхгүй. Түүхийн үнэт эд өлгий зүйлс нь нүүдэл суудлын явцад хугарч эвдрэх, норж урагдах, гээгдэж хаягдах гэх түмэн шалтгаанаар үрэгдэж алга болох нь элбэг. Тийм ч учир Монгол хүн үл хөдлөх хөрөнгийг шүтэхээс илүү хөдөлгөх, хувиргах, наймаалах эд хөрөнгийг ихээхэн эрхэмлэн үзнэ. Үүнээс уламжлан нүүдэлчин ард түмний боловсрол мэдлэг нь компакт, цомхон аль ч үед юунд ч шилжүүлэн хэрэглэж болох хурдан шалмаг хувирамтгай шинж чанартай байдаг. Энэ нь тэдний тархи толгой, генд нь оршиж байдаг.
HR Фото