МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.22%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
31.81%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.55%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.36%
HRM- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
- 2016 / 04 / 23
АЖИЛД ОРОХ ЯРИЛЦЛАГАН ДЭЭР ХЭЛЖ БОЛОХГҮЙ 7 ЗҮЙЛ

1. Ярилцагчийн гаднах төрхийг ямар нэг байдлаар бүү магт.

Хэлж болохгүй: “Таны юбка чинь гоё юм аа”

Харагдах байдлын талаар магтаал хэлэх нь хэтэрхий задгай байгааг илтгэнэ . Та тэнд зорилгынхоо төлөө байгаа бөгөөд ихэнх ярилцагчид тэр хүрээнд л байхыг эрмэлздэг. Хувь хүний орон зайг нь хадгалахгүй бол тэд таныг буруугаар хүлээн авч болзошгүй.
Эрэгтэй та эмэгтэй хүнийг ийм тохиолдолд магтвал энэ нь басамжилсан буюу сексийн хүсэл сонирхолыг илэрхийлж байна гэж ойлгогдох магадлалтай.(хэдийгээр та ийм зүйл дотроо агуулаагүй боловч) Ижил хүйсний ярилцагчийг магтах нь ч гэсэн бялдуучлах буюу өөрийнхөө сайн талыг дөвийлгөж байна гэсэн үнэлэлт өгч болзошгүй.

“Таны гутал дажгүй юм аа” гээд санаандгүй хэлж орхисон ч энэ нь таны эсрэг эргэж болзошгүй. Хэрвээ ярилцагч чинь энэ гутланд дургүй, зүгээр л нөгөө гуталны өсгий нь муудсан учраас өмссөн байвал та юу гэж бодохыг нь төсөөлж байгаа биз дээ.

Үүний оронд: “Би өнгөрсөн 7 хоногийн сонинд нийтлэгдсэн танай компаний амжилтыг сонирхон уншсан шүү.”

2. Битгий уйл

Хэлж болохгүй: “Энэ бол амьдралын минь хамгийн хэцүү зүйл байсан. Үүний талаар би одоо ч бодсоор явна.”

Ярилцагчтай уулзах анхны уулзалтан дээрээ уйлах нь таныг тогтворгүй хүн гэж бодогдуулж болзошгүй. Ажил олгогчид өндөр дарамтан дунд ч ажиллах чадвартай хүнийг хайж байдаг учир таныг бухимдлаа тайлж чадахгүй хүн гэж дүгнэх болно.
Ирээдүйн ажил олгогчдоо сэтгэл санааныхаа байдлыг хянаж чадна гэдгээ үзүүлнэ гэдэг нь хүмүүстэй харьцаж чадна гэдгээ нотолж буйтай адил чухал зүйл. Боломжтой бол аль болох сэтгэл хөдөлгөсөн үйл явдал ярихаас татгалз.

Үүний оронд: “Энэ явдал хэцүү байлаа , гэхдээ бид давж гарсан.”



3. Ажилтай хамааралгүй л бол өвчин бүү ярь

Хэлж болохгүй: “Миний нуруу аймаар өвддөг. Дээрээс нь энэ жил астма маань хүндэрч байна.”

Танилцуулгын чинь жагсаалтанд хоосон зай байвал та энэ хугацаанд эмнэлэгт хэвтэх юм уу хүндээр өвдсөн байж болох юм. Энэ бол ажилд хамаатай зүйл. Харин та өөрийгөө зөвхөн өвчтэй гэдгээ яриад байвал энэ ямар ч хамаагүй.
Ярилцагчдаа дөнгөж саяхан аймар ханиаднаас салснаа хэлвэл түүнд таныг тайтгаруулах буюу харамсаж байгаагаа хэлэх үүрэг гарах бөгөөд энэ нь ажил хэргийн хүрээг сулруулдаг.

Үүний оронд:
“Би мэс засалд орсныхоо дараа хэсэг хугацаанд тэнхэрч байсан юм. Одоо асуудалгүй ”

4. Өөрийнхөө шургуу ажиллаж байсныг л тодруулаагүй бол өмнөх компанийхаа хүндрэлтэй асуудлуудыг бүү ярь.

Хэлж болохгүй: “Би өмнөх даргатайгаа маш олон асуудалтай байсан. Тэр миний байнгын толгойны өвчин байлаа”
Хэрвээ та бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн зохицуулснаа тодруулж ярихгүй бол ирээдүйн ажил олгогч чинь таныг сүүлийн ажилдаа зөвхөн асуудал үүсгэж байсан хүн гэж бодох болно.

Ярилцагч чинь таны өмнөх ажил олгогчтой учирсан проблемын талаар асууж байвал энэ нь тэр асуудлыг хэрхэн шийдсэн болохыг л сонирхож байна гэсэн үг.
Та хуучин ажилдаа ой гутмаар байсан ч “Гэхдээ” гэдэг үгийг хэрэглэн тэр орчиндоо амжилтанд хүрэхийн тулд юу хийсэн гэдгээ тайлбарлах ёстой.
Мөн ажилтануудын ялгаатай байдлыг хэрхэн даван туулсан, хамтран ажиллагч нартайгаа хэрхэн харилцаагаа сайжруулсан талаар ярих нь тун чухал юм.

Үүний оронд: “Надад олон асуудал тулгарч байсаан, гэхдээ бүгдийг нь амжилттай давж гарсан”

5. Ойр дотно болох гэж бүү зүтгэ.

Хэлж болохгүй: “Та хүүхэдтэй гэдгийг би мэдэж байна. Би хүүхдэд их хайртай ”
Ярилцагчтайгаа адилхан болох гэж бүү хичээж хүчил. Ярилцагчийн өрөө нь түүний хобби, сонирхолыг нь илтгэсэн байж болно. Гэхдээ танд энэ бүхэн таалагдсан байх албагүй.
Тэр хүн хүүхдийнхээ зургийг өрөөндөө тавьсан байхад ямар нэг зүйл хэлж болох ч та өөрөө хүүхэдгүй бол дүр эсгэж байгаа мэт л санагдах болно.

Эсвэл теннисний цохиур өрөөнд нь байлаа гэж бодъё. Та түүнд нь зориулж юм хэлсэн байлаа гэхэд эргээд “Та теннис тоглодог уу” гэсэн асуултанд бэлэн байх ёстой. Хэрвээ хариулт чинь үгүй бол энэ нь яг л “Тэгвэл яах гэж түрүүлж асуусан юм бэ” гэх бодол төрүүлнэ.

Үүний оронд: “Таны өрөө сайхан юм аа. Танай компани энд хэр удаж байгаа вэ?”

6. Асуултгүй байх

Хэлж болохгүй: “Үгүй ээ, та бүгдийг нь асуучих шиг боллоо. Дараа уулзъя.”

Асуултгүй байна гэдэг үхлийг үнсэж буйтай ижил. Энэ нь таныг уг компанийг сонирхохгүй эсвэл зүгээр л цалин хүсч байгаа гэдгийг илтгэнэ. Асуух зүйл олдохгүй бол “Хийх ёстой 3 томоохон ажлууд маань ямар ажил байх бол” эсвэл “танай компанид маш амжилттай ажиллаж байгаа хүмүүст ямар зан чанар байдаг вэ” гэж асууж болох юм.
“Ярилцагчид таны өгч байгаа хариултаас илүү асууж буй асуултыг илүү үнэлдэг” болохыг судлаачид хэлж байна. Асуултнаас чинь таны юу боддог, юунд илүү анхаардгийг тэдэнд мэдрүүлэх боломж гардаг. Тухайн газрын цаашдын чиглэл, тулгарч буй бэрхшээлийг асууснаар та илүү харилцаанд орж байгаагаа харуулна. Энэ нь тэдэнд “Би энэ ажлыг хиймээр байна” гэж ойлгогддог.

Үүний оронд: “Танай компани хэд хэдэн шагнал авсныг би харлаа. Өрсөлдөгч байхад ямар шинжүүд хэрэгтэй болдог вэ” г.м

7. Халагдсан гэдгээ бүү хэл

Хэлж болохгүй: “Би сүүлийн ажлаасаа хусагдчихсан”

Та халагдсан байлаа ч энэ үгийг бүү хэрэглэ хэмээн ажил олгогч нар хэлж байна.
Халагдсан гэдгээ хэлэх нь ярилцлагын өнгийг бууруулж, ирээдүйн ажил олгогч чинь таны эерэг зан чанар, мэргэшил дээр чинь бус сул тал дээр чинь төвлөрөх нөхцлийг бүрдүүлнэ. Та маш сайн ажилтан, ажилдаа тун хариуцлагатай байсан ч хуучин компанидаа тохирохгүй байсан байж болно. Гэвч халагдсан гэдэг үгийг л хэлвэл ярилцагч чинь энэ бүхнийг харж чадахгүй болж магадгүй юм. Харин худлаа ярих хэрэггүй.

Үүний оронд: Ажил олгогч та хоёр тохиромжгүй байсан учраас зам замаа хөөсөн гэж хэлж болох юм. Дараа нь энэ туршлагаас юу суралцсан, одоо юун дээр анхаарч буйгаа хэлэх хэрэгтэй.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 17
Зан төлөв - энэ бол хувь хүний бодит, тогтвортой сэтгэц зүйн үзэгдлийн нийлбэр цогц бөгөөд тухайн хүний хүрээлэн буй орчинд хандах хандлага, биеэ авч явах байдлаар илэрнэ. Грек хэлнээс орчуулахад " зан төлөв " гэдэг нь онцлог шинж гэсэн утгыг илэрхийлнэ.
Өргөдөл гаргагчийг ярицлагад ирэхэд нөхөрсөг, ажил хэргийн уур амьсгалтай хүлээж авна. Хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа хэлж, ярилцлагад зориулж ямар ч саадгүйгээр ярилцлага хийх цаг гаргаснаа хэлнэ. Хэрэв танд хэцүү биш бөгөөд ялгаварлан үзсэнд тооцогдож болох хувийн асуудлыг асуухгүй байж чадна гэж байгаа бол тухайн хүний сонирхол, хобби гэх зэргээр ярилцлагаа эхэлж болно.
- 2016 / 06 / 10
Сонголтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг . Бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2016 / 06 / 09
-2016 / 06 / 09
Хүмүүс дуртай ажлаа сайн хийдэг. Та менежер хүнийхээ хувьд хүмүүсийг яаж удирдах талдээр анхаарах ёстой. Та ажилчидадаа алхам бүрийг нь зааж, хийх үйлдэлд нь хязгаарлалт тавиад байхын оронд тэдэнд ажилдаа шийдвэр гаргаж, ажлаа өөрөө мэдэж хийх мэдлийг олгох юм бол тэд өөрт таарах тааламжтай байдлаар ажлаа сайн хийх болно. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр байж, ажилтан тань хүртэл сэтгэл хангалуун үлдэнэ.
-2016 / 04 / 15
Ажил хайж байгаа хүн ажлын ярилцлагад уригдана гэдэг нь ажилд орох хичээл зүтгэл нь амжилттай явагдаж байгааг илэрхийлж байгаа боловч өөрийгөө ажилд орох олон үе шатуудын зөвхөн нэг шатанд нь явж байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Үнэндээ, ажлын ярилцлага нь сонгон шалгаруулалтын нэг хэсэг боловч өөрөө маш олон үе шаттай процесс юм. Процесс гэдгийг нь тодруулбал, ярилцлагын үе шат маань яг тэд байх ёстой гэж хуульчлагдаагүй учраас ажил горилогч тухайн орохыг хүсэж буй ажлын байрны онцлогоос шалтгаалж хоероос дөрвөн үе шаттай ажлын ярилцлагад орох тохиолдол бий.
-2016 / 04 / 10
Дарга нар, таныг ажилд авахаас татгалзаж буй шууд бус шалтгаан нь ажилгүйдэл бол та юу хийх вэ? Америкийн сэтгэл судлалын холбооноос гаргасан судалгаанаас ажилгүйдэл нь хүний үндсэн зан авирт өөрчлөлт авчрах шалтаг болдог: Ажилгүйдэл нь хүмүүс нээлттэй бус, шудрага бус, тааламжтай бус авиртай болдог. Энэ нь тэдэнд ажил хайхад нь саад болдог байна.
HR Фото