МЕНЕЖМЕНТ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
7.85%
Үнэнч байдал
21.49%
Өрсөлдөх чадвар
18.18%
Бусадтай нийцэх байдал
19.01%
Гадагшаа чанар
1.24%
Ёс суртахуун
23.55%
Өөдрөг үзэл
8.68%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 05 / 01
САЙН МЕНЕЖЕРИЙН МЭДВЭЛ 8 ЗОХИХ ЗҮЙЛС

1.    Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх.Хамтран ажилж байгаа хүмүүстэйгээ юуны тухай ,  ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хүнийг өөртөө татаж ажил хэргээ явуулах бас нэгэн хүчин зүйл. џрьж байгаа хүнийхээ үнэ хүндтэйг ухамсарлаж буйгаа цаг ямагт итгүүлж, түүний үгийг сонсож чаддаг чадвар.товчихноор бол бусдын санаа бодол, хүсэл эрмэлзэлд хүндэтгэлтэй ханддаг чанар.
2.     Бусдад үлгэр, дууриал үзүүлж чаддаг байх.Менежер хүн бусдын нүдэнд үргэлж ил тод байдаг. Түүний биеэ авч явж байгаа байдал хувцаслалт , хүнтэй харилцаж байгаа байдал, зарчим ч эсэх, ажилдаа хэр нягт нямбай. Хандаж байгаа,  цаг баримталдаг эсэхийг нь хамт ажилдаг хүмүүсээс гадна хөндлөнгийн хүмүүс ч гэсэн ажиглан харж байдагу.
3.    өөрийн бурууг хүлээн зөвшөөрч залруулж чаддаг байх. Хэрвэ таны буруу бол тэр дор нь алдаагаа хүлээх хэрэгтэй. Энэ арга нь ур дүнтэй бөгөөд зөрим тохиолдолд буруутайгаа хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хамгаалахаасаа хамаагүй илүү тааламжтай байдаг.та алдаагаа ухамсарлан түүнийгээ засаж чадсанаар таныг бусад хүн үнэлэх болно.
4.    Эрхэлж байгаа ажилтайгаа холбогдох шаардлагатай зүйлийг мэддэг байх. Шинэ мэдээ мэдээлэлийг тогтмол авч, мэдээлэлээс хоцрохгүй байх,  өөрийн хийж байгаа ажил,   ажилаж байгаа салбартаа хуулийн онолын болон прагтик мэдлэгтэй байх.
5.    Гадаад хэлний мэдлэгтэй байх Менежер хүн гадаадын зочид төлөөлөгчидтэй орчуулагч ашиглаж болох боловч энэ нь мөнгө үрсэн хэрэг болох нь хэнд  ч ойлгомжтой . иймээс гадаад хэлний мэдлэгтэй байснаар мөнгөө хэмнээд зогсохгүй, мөн ажил хэрэг хамтран явуулж байгаа ажил хэргийн түншдээ ч үнэлэгдэх болно.
6.    Инээмсэглэж бай. Хэрэв хүмүүс таньтай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөөр илэрхийлж байх ёстой. Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг.
7.    Задлан шинжлэх дүгнэлт хийх чадвартай байх. Та өөрийн захиргаанд байгаа албан тушаалтануудад ажил үүргийн хувиарлалтыг хэрхэн хувиарлана тэр чигээрээ таны ажил ургаштай байдаг.
8.    Гүйцэтгэлийг хянан шалгаж чаддаг байх. Хэн юу хийснээр хөдөлмөрийг үнэлдэг өнөө үед хүний хөдөлмөрий сайтар үнэлж урамшуулж чаддаг байх нь зайлшгүй чухал. 



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 02 / 22
Бүтээлчээр сэтгэн шинэ сэдлүүд үүсгэсний үр дүнд дэлхий дээрхи бүх дэвшилттэй эд зүйлс, технологи, тээвэр холбоо гээд л тоо томшгүй олон зүйл бий болсон. Шинэ нээлт хийх шинийг санаачлах нь бүтээлч сэтгэлгээний үр дүн билээ. Тийм ч учраас энэ ертөнц бүх хүнийг бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаардах боллоо.
Хүн төрөлхтний бараг 80 хувь нь тогтмол ямар нэгэн зорилго тавьдаг ч төдийлөн хүрч чаддаггүй. “Би одоохондоо бэлэн биш байна. Дараа долоо хоног, дараа сараас эхлэе” хэмээн хойшлуулсаар л байдаг. Заримдаа бидэнд зорилгодоо хүрэх анхны алхмыг хийхэд хүртэл зориг дутдаг. Товчхондоо бид залхууралдаа дийлдэж, шалтаг тоочсоор байдаг юм. Ингээд та бүхэнд залхууралтай тэмцэх Японы шилдэг аргыг хүргэе.
- 2020 / 02 / 06
"XXI зууны амжилтын түлхүүр бол тасралтгүй сургалт юм. Ажил, амьдралдаа амжилт гаргахад насан туршдаа суралцах шаардлагатай". /БрайанТрейси/
- 2016 / 06 / 03
-2016 / 04 / 24
Менежер – энэ бол нэр хүндтэй бахархам сайхан албан тушаал. Чихнээ дасал болсон энэ үгний нарийн утга агуулгыг бид тэр бүр бүрэн гүйцэд ойлгодог билүү. Тэгэхээр бага ч болов мэдээлэл өгөхийг хичээлээ. Өнөөдөр бараг хүн бүр л өөрсдийгөө менежер хэмээн цоллодог болсон цаг үе л дээ. Ачигч гэхэд ачаа зөөгч менежер, цэвэрлэгч - үйлчлэгч бол талбайн менежер. Уг нь болохгүй юу байхав гэж хэлэх нэгэн гарах л байх. Гэтэл уг чанартаа менежер гэдэг нь мэргэжлийн өндөр түвшний удирдан зохион байгуулагч болохоос биш яавч хэн нэгэн гүйцэтгэгчийг “өөд татсан” чимэг гуншин биш юм.
-2016 / 04 / 23
Мэргэжлийн сонголт. Өөрийгөө таньж мэдэхээс эхлэнэ. "Ажил мэргэжил бүр сайхан". Ямар мэргэжил сонгох вэ? гэхээс өмнө Би ямар хүн бэ? гэдэг асуултанд хариулаад үз. Гадуур харж байхад өөрийн ажил мэргэжилд сэтгэл хангалуун хүн ховор байх аж. Ямар учраас? Муу мэргэжил, муу хүн гэж байхгүй. Хүн өөрийгөө таньж мэдээд, өөртөө тохирох ажил мэргэжил олж хийж чадаагүй л гэсэн үг.Жишээ нь, менежерийн гол шинж чанар бол – нийтэч, илэн далангүй байх явдал. Бүрэг даруу хүн бусдыг удирдах менежерийн ажилд ороод ч хэрэггүй, дараа нь зовлон болох аюултай.
-2016 / 04 / 20
Ажилдаа амжилт гаргаж, өөдрөг сэтгэлээр толгой дээгүүр алхахыг хүссэн хүн бүрт зориулагдаж байна. Та бол дарга. Цаг ямагт хариуцлагатай байх ёстой. Та хэзээ ч хариуцлагаас зугатаж чадахгүй. Та хариуцлагаа ухамсарлаж чадваас таны нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг хvлээх болно. Хариуцлагаа ухамсарлаж хүлээж сурах хэрэгтэй гэж хэлэх нь магадгүй илүү сонсогдож болох юм. Удирдагч хүн гэдэг нь тэртэй тэргүй хариуцлага үүрдэг шүү дээ гэж бодогдож болно. Гэвч хариуцлагыг бүрэн хүлээх, хагас хүлээх гэж бас байдаг юм байна
HR Фото