Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
Байгууллагын сургалт (CTP)
- 2016 / 05 / 06
2015/TOP21 БАЙГУУЛЛАГАД КОУЧИНГ МЕНЕЖМЕНТ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?


 Компанийн коуч-менежмент

Хэрэв таны орчин тойрны хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт таны зорилго, түүнд хүрэх арга зам болон таны  чадварын талаар үнэн сэтгэлээсээ сонирхож, энэ ярианы дараа та сэтгэл хангалуун байж цаашид зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудан ажилдаа орж байсан бол та  өөрийгөө азтай хүн гэж тооцож болно. Учир нь танд коучингийн туршлага байна гэсэн үг.

Ингэхэд коуч-менежер удирдлагын бусад хэв загвараас ялгаатай юу хийдэг юм бол? Тэрээр зүгээр л удирдлаган дор ажилладаг хүнд тушаал, заавар өгөхдөө заавал дараах нөхцөл байдлыг тодруулж асуудаг. Үүнд:

•    Тухайн тавигдсан зорилго удирдлаган дор ажилладаг хүний хувийн зорилготой хэр нийцэж байгаа

•    Үр дүнд хүрэхийн тулд ямар арга, аргачлал хэрэглэж байгаа

•    Тухайн арга, аргачлалыг хэрэглэхэд ажилтанд шаардлагатай мэдлэг, ажлын дадлага туршлага байгаа эсэх

Удирдлагаас өнгөрсөн сарын борлуулалтын мэдээг бэлдэх тухай албаны дарга маргааш нь худалдааны төлөөлөгчидтэйгээ хамт гадуур явах ажилтай тул хоёр даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй гэдгээ хэлэхээс айдаггүй байх, эсвэл энэ сарын мэдээг хамт хавсарган өгөх бодолтой байгаагаа хэлэхээс айдаггүй, нэг бол Access программ дээр ажиллаж чаддаггүй болохоор энэ даалгаврыг биелүүлэх боломжгүй гэдгээ шууд хэлдэг байхаар чөлөөт нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй. Харин таны удирдлаган дор ажилладаг ажилтан ажлаас ажлаас зугтаахын тулд биш, бүр эсрэгээрээ хамгийн боломжит сайн хувилбараар тухайн үүрэг даалгаврыг биелүүлэх зорилготой байгааг мэдрэх ёстой.

Хэрэв та удирдах ажилтан байгаад таны удирдлаганд ажилладаг хүмүүс даалгавар аваад дээр дурдсан нөхцөл байдлаар ажиллаж байвал та    коуч-менежментийн анхан шатыг (хамт олонд найрсаг уур амьсгал бүрдүүлэх) даван туулсан гэж хэлж болно.

Мэдээж хэрэг найрсаг уур амьсгал бүрдүүлэх нь чухал хэдий ч энэ нь коуч-менежмент үүсч хөгжих суурь болдог байна. Найрсаг уур амьсгалыг удирдагч өөрийн зорилгодоо заавал ашиглах ёстой, эс бөгөөс энэхүү нөхцөл байдлыг ажилтнууд ашиглаж эхэлдэг байна.

Энэхүү үүсч бүрэлдсэн уур амьсгалыг ашиглана гэдэг нь коуч-менежер дараахь зүйлийг хийнэ  гэсэн үг юм. Үүнд:

•    Ажилтан тавигдсан зорилгоо зөв ойлгосон эсэхийг тодруудлна

•    Түүнийг энэхүү асуудлыг шийдвэрлэх үйл явцад татан оролцуулж, алхам бүрийн төлөвлөгөөг гаргана

•    Үр дүнд хүрэхэд ажилтанг зоригжуулна. Тавигдсан зорилгыг ажилтан өөрийн юм шиг хүлээн авахад түлхэц өгнө.

•    Ажилтны үйл ажиллагааг  үр дүнтэйгээр хянана.

 

Коуч-менежментийн зарчмууд

Коуч-менежментийн зорилго бол ажилтны ажлын үр дүнг дээшлүүлэхийн тулд зорилгодоо хүрэхэд саад болж байгаа асуудлуудыг ажилтнаар бие даан шийдвэрлүүлэх, түүнийг үр дүнд хүрэхэд идэвхжүүлж өгөхөд оршино.

Аль ч компанийн удирдлагын хүсэн хүлээж буй энэхүү үр дүнд хүрэхийн тулд ажилтны өөрийнх нь ухааралт болон хариуцлага дээр тулгуурладаг. Ажилтны ухааралт болон хариуцлагын удирдлага нь зориуд идэвхжүүлж, дэмжиж байдаг.

Дүгнэж хэлэхэд коуч-менежментийн тулгуур хоёр чулуу бол:

•    Ажилтан өөрийн үйлдлийг ухаарсан байна

•    Эдгээр үйлдлийн үр дүнг ажилтан өөрөө бүрэн хариуцна

•    Гэвч ажилтны хөгжлийн үе шат бүрт эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх боломжгүй.

Коуч-менежмент үр дүнд хүрэх нөхцөлүүд

Коуч-менежментийн хэв загварын хувьд: Удирдлага, ажилтны хоорондын харилцан ажилласны үр дүнд ажлын үр ашиг мэдэгдэхүйц нэмэгдэж, ажилтны идэвхжүүлэлт, хувь хүний хариуцлага дээшилнэ.

 

Коуч-менежмент үр ашигтай байхын тулд энгийн 3 нөхцөлийг бүрдүүлэхэд хангалттай.

Нэгдүгээрт: Ажилтан түүнтэй харилцах удирдлагын  энэхүү хэв загварт “дасах” ёстой.

Хоёрдугаарт: Коуч-менежмент ажилтны хөдөлмөрийн шинж чанартай “зохицож” , байгууллагын удирдлагын соёлд ерөнхийдөө нийцэж байх ёстой.

Гуравдугаарт: Энэхүү харилцан ажиллах хэв загварт удирдагч өөрөө “бэлэн” болсон байх ёстой.

 

Та болон танай байгууллага энэ сэдвийн хүрээнд модуль сургалт авахыг хүсвэл:

7000-1075 , 9901-4224 дугаарт болон info@mhri.mn цахимаар хаягаар бидэнтэй холбоо барина уу.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 01 / 08
Зөвлөх үйлчилгээ болон "Байгууллагын захиалгат сургалт" сургалт, танхимын сургалтуудын 2023-2024 оны хөтөлбөр болон танилцуулга.
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
- 2023 / 01 / 08
Corporate Training: ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Зорилго: Хэрэглэгч, үйлчилүүлэгчийг хүндэтгэх, сэтгэл ханамж болон давтан худалдан авалтыг нэмэгдүүлэх арга зүйд суралцана.
- 2022 / 07 / 02
-2021 / 06 / 07
Байгууллагын захиалгат сургалтын "Шинэчлэгдсэн - Шинэ" сэдвүүдийг танилцуулж байна. (Хамт олны хандлагын сургалтууд)
-2020 / 03 / 19
Жил бүрийн сүүлийн улирал уламжлал болгон танилцуулдаг тухайн жилийн хамгийн их захиалга авсан, эрэлттэй байсан байгууллагын сургалтын агуулгыг танилцуулж байна.
-2019 / 01 / 03
Ажлын байр идэвхтэй хайгчдийн анхааралд: Шинэ ажлын байран бэлтгэх CRC сертификат олгох сургалтын шинэ элсэлт 2019.01.21 эхлэнэ.
HR Фото