Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Гишүүдийн булан
- 2016 / 05 / 09
БАГААР АЖИЛЛАХЫН АЧ ТУСЫГ СУДАЛГААГААР НОТОЛЖЭЭ
Багаар ажиллахын ач тусын талаар дэлхийн олон оронд янз бүрийн судалгаа явуулсан байдаг.Хүний нөөцийн хөгжлийн 230 ажилтан оролцсон Америкийн Сургалт Хөгжлийн нийгэмлэгээс явуулсан багийн үйл ажиллагааны ач тусын талаарх судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан байгууллагуудын:

  • 77 хувьд нь бүтээмж дээшилсэн
  • 72 хувьд нь багаар ажилласны дүнд чанарын ахиц гарсан
  • 55 хувьд нь хог хаягдал багассан
  • 65 хувьд нь ажлаас авах сэтгэл ханамж дээшилсэн
  • 545 хувьд нь хэрэглдэгчийн сэтгэл ханамж нэмэгдсэн ажээ.
Зорилго тодорхойлох, ажлын цагийн хуваарийг гаргах үйл явц сайжирч, багийн гишүүдийн маргаан шийдвэрлэх чадвар дээшилсэн зэрэг бусад үр ашигтай талуудыг судалгаанд тэмдэглэсэн байжээ.
Амжилттай ажиллагаа бүхий багийг хэрхэн хөгжүүлэх вэ? Яагаад зарим багууд бусдаасаа илүү амжилттай байдаг вэ?

Виртуал багууд

Баг нь ямар ч байгууллагын гүйцэтгэлийн үндсэн нэгж байдаг.Орчин цагт мэдээллийн технологийн ачаар “виртуал” хэмээх нэгэн шинэ төрлийн баг үүсээд байгаа бөгөөд энэ нь цахим хэлбэрээр хоорондоо харилцдаг хүмүүсээс бүрддэг байна. Энэ бодит хэлбэрээр хэрэглэх боломжгүй талбарт мэдлэг туршлага хуримтлуулах боломжийг байгууллагуудад олгодог ажээ.

Виртуал баг ямар ч хэмжээтэй байж болно. Зарим нь бүр зуун хүнтэй том хэмжээний баг ч байх боломжтой.Эсвэл тодорхой нэгэн газарт ажил үүрэг биелүүлэх,эсвэл төслийг хамтдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч алслагдсан газрын харилцан адилгүй өөр албан байгууллагад ажиллаж буй цөөн хэдэн хүнтэй жижиг баг байж болно. Бусад виртуал багууд энэ багт харъяалагдахаас гадна өөр өөр байгууллагад өөр өөр үүрэг бүхий харилцан адилгүй олон төрлийн үүрэг хүлээн ажиллаж буй гишүүдээс бүрдсэн байдаг.
Тэд бие биенийхээ зүс царайг барагтай бол харахгүй, зөвхөн кибер” ертөнцөд” хамтран ажилладаг. Өнөөг хүртэл нэгэнтэй хамтран ажиллана гэдэг ойлголтод хамтдаа нэгэн байшинд суугаад нэгэн ижил байгууллагад ажиллахыг хамаатуулдаг байлаа. Харин одоо байдал өөрчлөгджээ. Хүмүүсийг интернетийн сүлжээ ойртуулдаг болжээ. Энэ нь бүхий л дэлхий ертөнц дээрх хүмүүсийг хооронд нь холбож өгч байна.
Мэдээ баримт авах, санаа бодлыг нь сонсох судалгаа ч интернетийн сүлжээ ойртуулдаг болжээ. Энэ нь бүхий л дэлхий дээрх хүмүүсийг хооронд нь холбож өгч байна. Мэдээ баримт авах, санаа бодлыг нь сонсох судалгаа ч интернетийн сүлжээгээр хялбархан хийх боломж бүрдээд байна.

Виртуал багийн нэгэн гишүүн болон ажиллахын тулд хүмүүс шинэ шинэ ур чадвар эзэмших шаардлага тулгарч, багийн гишүүдийн хоорондох итгэлцэл, хүмүүсийн хамтын ажиллагааг хөнгөвчлөх технологи, сахилга ба хэрэгтэй болжээ.

Тушаал болон хяналтыг хална.

Мэдээллийн технологи нь зөвхөн бидний суралцах бус ажиллах арга барилыг ч өөрчилчхөөд байна. Байгууллагууд шатлан захирах,реактив, хатуу чанга, тушаал заавар болоод хяналтын загвараар ажиллахаа больж, илүү уян хатан, багийн үйл ажиллагааны чиг хандлагыг дээдэлсэн, илүү динамик,проактив хэлбэрээр ажиллах болжээ.

Газар, хэлтсийн хатуу чанд тогтолцоо нь аливаа мэдээллийг зөвхөн дээд шатны удирдлагаараа дамжуулан хуваалцахыг шаардаж, эсвэл мэдээллийг огт хуваалцахгүй байхад хүргэж, өөр өөр газар хэлтэст ажилладаг хэрэглэгчид юунд ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх хандлагыг тогтоосон байдаг.Шинэ загварыг хэрэгжүүлснээр газруудыг мэдлэг чадвар түгээх талбар мэтээр харж багуудыг газрын дотор, мөн өөр олон газруудын хооронд бүрдүүлэн ажиллахыг сайшаан дэмждэг болжээ.
Мэдээллийг хэрэглэгчийг дээдэлсэн хэлбэрээр шуурхай хүртэж, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар олж авсан гол гол үзэл санааг сонирхон судалж, байгууллага даяараа хуваалцдаг болоод байна. Багууд зөвхөн байгууллагын хүрээнд бус газар зүйн өргөн бүсэд тархан ажиллах болжээ
.
Шинэ мэдлэгийг дээдэлсэн байгууллагын доторх мэдээллийн урсгал ч өөрчлөгдөөд байна. Мэдээллийг шатлан захирах ёсны дагуу тараахын оронд одоо хамтран зүтгэгчид хоорондоо шууд л сүлжээгээр дамжуулан хүртэх боломж бүхий “хамтран зүтгэгчдийн сүлжээнүүд”-ийн арга замаар түгээж байна.Ажилтнуудын харилцах явцдаа албан ёсны менежмегтийн давхарга дахь зуучлагчдыг харах хэрэгггүй болжээ.Энэ нь уламжлалт тушаал заавар хяналтын арга барилаар удирддаг менежерийн хувьд мэдээж бэрхшээлтэй асуудал болно.

Дэвшилтэт технологийн ачаар хүмүүс “хүссэн цагтаа-хүссэн газартаа” боломжийн үнээр үшйл ажиллагаа явуулах дэмжлэгийг шуурхай хүртдэг болсон байна.Ийм бүтээгдэхүүний тоонд энгийн утасны болоод факсын аппаратнаас эхлээд мултимедиа тоноглол бүхий ажлын байр, хамтын ажиллагааг өрнүүлэх боломж бүхий программ хангамж орж байгаа юм.
Уулзалтууд, оюуны дайралт хийх дасгалууд, бодлого тодорхойлох үйл ажиллагаа болон өдөр тутмын бусад үүрэгт ажлыг хүмүүс хоорондоо биечлэн уулзалгүйгээр хийж гүйцэтгэх боломж бүрдээд байна.Хүмүүст гэрээсээ котпьютер ашиглан ажил үүрэг гүйцэтгэх боломжийг олгосноор байгууллагууд нэлээд мөнгө хэмнэж чадах юм. Энэ тохиодолд барилга барих, албан тасалгаа бий болгох шаардлагаггүй болно. Хүмүүс ч ажилдаа явна гэх зовлонгүй болж үйлчлүүлэгч нартайгаа илүү их цаг өнгөрүүлэх боломж бүрдэх юм.Газарзүйн өөр өөр бүс нутагт амьдардаг, мөн тэндээсээ нүүж суурьших хүсэлгүй хүмүүсийг ийт замаар ажилд авч болно.

Харилцаа холбооны бэрхшээл багасна

Виртуал баг нь бодит багийн нэгэн адил үндсэн бүтэцтэй байдаг.Баг бүрдүүлэлтийн эхний үе шатуудад учрдаг тархай бутархай , эмх замбараагүй байх, зөвхөн тухайн цагт бэлэн байсан үндэслэлийг ашиглан шийдвэр гаргах зэрэг онцлогууд виртуал багт ч бий.Харин баг болон төлөвшихийн хэрээр үйл ажиллагаанууд нь байрандаа орж баг ч илүү шуурхай эхэлнэ.
Цахим шуудан, утас зэргийг мэдээлэл, холбооны технологийн гол хэрэгсэл болгон ашиглана.Гэхдээ виртуал гэх багуудаас зөвхөн цөөн хэд нь цэвэр виртуал баг байж чаддаг.Тэдний олонхи нь нүүр тулан суух замаар уулзалтаа хийдэг байна.Гэхдээ интернетийн хэрэглээ, десктоп бага хурал зохион байгуулах хэрэгсэд, цахим самбар гэх шинэ технологийг илүү өргөнөөр ашигладаг болсон цагт байдал өөрчлөгдөх биз ээ.
Виртуал багийн /бодит багт мөн адил/ үйл ажиллагаанд саад учруулдаг хүчин зүйлсийн нэг нь харилцаа холбооны хангалтгүй байдал ажээ.Энэ бэрхшээлийг хэрхэн багасгах тухай зарим санаал танилцуулъя.

Нүүр тулж уулзахад цаг гарга

Багуудын гишүүдийг хооронд нь танилцуулах, уулзуулах зорилгоор анхдагч уузалтыг зохион байгуул.Үүрэг гүйцэтгэх,төсөл хэрэгжүүлэх хугацаанд нүүр тулсан уулзалтыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй байдаг. Энэ нь багийн гишүүдийн хооронд хэлхээ холбоо үүсгэх, харилцаа тогтооход тустай.

Төслийн ерөнхий хэрэгжилтийн талаарх мэдээллийг бүгдтэй хуваалц

Үйл ажиллагааны явц болоод ахицын талаарх мэдээллийг багийн гишүүдэд хүргэж, тэднийг цаг үетэй нь хөл нийлүүлэн алхуулах нь чухал байдан. Засан шинэчилсэн төслийн цагийн хуваарийг багийн гишүүдэд илгээж, эсвэл төслийн хуваарийг интернет ашиглан цахим хэлбэрээр хүргэж болно.Хуваарийн бүдүүвчийг интернет ашиглан багийн вэб хуудсанд байрлуулах боломж бас бий. Үйл ажиллагааны ерөнхий дүр зурагт чухам хаана нь байгаагаа багийн гишүүд мэдэж байх шаардлагатай.

Ёс зүйн журам тогтоо

Ёс зүйн журам боловсруулан тогтооно.Үүнд тухайлбал мэдээлэл шаардсан хүсэлтийг хүлээж авсан эсэхээ 24, эсвэл 48 цагийн дотор мэдэгдэх журмыг оруулж болно.Аливаа хүсэлтэд бүрэн төгс хариу өгөхөд нэлээд хугацаа шаардлагатай ч аливаа мэдээлэл авахаар хүсэлт илгээсэн хүн хүсэлтийг нь хүлээж авсан бөгөөд ямар нэгэн хариу өгнө гэдгийг мэдэх хэрэгтэй.Багийн гишүүдтэй байнга холбоотой байх нь баг гэсэн уур амьсгалыг хадгалах хамгаалах чухал арга зам мөн.

Харилцаа холбоондоо үзүүлэн таниулах материал ашигла.

Багийн гишүүд ихэнхдээ цахим шуудангаар харилцах хэрэгтэй болдог тул илгээж буй шуудандаа ажил, үүрэгт хамаарах гэрэл зураг, бүдүүвч, зураг,диаграмм зэргийг хавсарган явуулж болно.

Итгэлцэл бий болго:

Виртуал баг болон байгууллагын шуурхай байдал, бусад үр ашгаас хүртэхийн тулд бид байгууллагыг хяналт бус харин итгэлцэлд тулгуурласан арга хэлбэрээр удирдахын тулд холбогдох боломжуудыг шинээр нээж олох хэрэгтэй болно.
Үйл ажиллагаа явуулахад нь виртуал багт итгэлцэл хэрэгтэй. Виртуал багийн үйл ажиллагаанд дан ганц технологи хангалттай бус байдаг.
Итгэлцлийн асуудал бол виртуал /мөн өөр бусад/ багийн менежментийн үйл ажиллагааны амжилтын гол төлөв нь байдаг.Байнгын шалгалтанд тулгуурласан хуучин маягийн тушаал заавар,хяналт бүхий менежмент виртуал орчинд үнэхээр тохирдоггүй байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото