МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2016 / 05 / 29
УНАЖ БАЙГАА БИЗНЕСИЙГ АВРАХ ҮЕ ШАТУУД


 

Тэд юунд ч юм найдаж, хамгийн түрүүнд “сайн” ажилтан авахаа л урьтал болгодог. Гэтэл тэрхүү шинэ ажил­тан байгууллагын үйл ажиллагаа, зах зээлийн онцлог зэрэгтэй танилцах гэсээр байтал багагүй хугацаа зарцуулагдана. Харин энэ хугацаанд бизнес улам дордсоор…

1. Хүмүүсийн санаа бодлыг сонсох. 

Юун түрүүн захирлуудын зөв­лө­лийг яаралтай хуралдуулах нь зүйтэй. Мөн бизнесийн зөвлөгөө өгөгч мэргэ­жилтнүүд болон өөрийн компанийн нөлөө бүхий ажилтнуудыг ч орол­цуу­лах шаардлагатай. Учир нь тэд халуун цэг дээр нь ажиллаж байгаа хүмүү­сийн хувьд манай компани яагаад уналтад оров, яагаад борлуулалт буурав, юунаас болж хэрэглэгчдээ алдав зэрэг хэрэг­цээт мэдээллийг өгөхөөс гадна яаж энэ хүнд байдлаас гарч болох вэ гэдэг талаар үнэтэй санаануудыг хэлж өгөх болно.


Энэ уулзалтын заримыг та коридорт тамхи татаж байхдаа, үдийн хоол хамт идэхдээ, үдэш шар айраг уунгаа… гээд л хаана ч хийж болно. Учир нь ширээ¬ний ард, ал¬бан ёсны байдалтай болмогц ажилтнууд биеэ барьж, нээлттэй байж чадахгүй, үг хэлэхээсээ эмээх болно.

 

2. Шинэ бизнес төлөвлөгөө хийх

Дараа нь та мэргэжлийн хүмүүс болон ажилтнуудынхаа санаануудыг харгалзаж тусгасан бизнесийн шинэ төлөвлөгөө бичих шаардлагатай. Энд бүх зүйлийг тооцсон байна шүү. Ирээдүйд учирч болох эрсдэл, аюул, түүнийг хэрхэн тойрч болох зэргээр сайнтай, муутай нь хамт бичих шаардлагатай. Энэ төлөвлөгөө нь ажилтнууд болон удирдлагын баг, хөрөнгө оруулагчдад компани ирээ¬дүйд хэрхэн ажиллах вэ гэдгийн талаар ойлголт өгөхөд оршино. Мөн энд ажилтнууд, хө¬рөн¬гө оруу¬лаг¬чид, удирдлагууд компанийхаа ирээдүйн хувь заяаны төлөө юу хийж болох тухай, тэднээс юу хүсэж байгаагаа маш тодорхой зааж өгвөл зохино.

 

3. Хөндлөнгийн харилцагч байгууллагуудтай уулзах

Нэгэнт төлөвлөгөөний эхний хувилбарыг гаргасан бол та хөндлөнгийн хүмүүстэй уулзаж, зөвлөлдөх нь зүйтэй. Үүнд харилцагч банк, даатгалын компани, бэлтгэн нийлүүлэгч компаниуд чинь орно. Бизнес юунаас болж унаж эхэлсэн, энэ хүндрэлийг даван туулахын тулд тэдний зүгээс ямар тусламж хэрэгтэй байгаа талаар хүсэлтээ шууд хэл. Жишээ нь банкнаас тодорхой хугацаатай¬гаар цалингийн зээл авах, бэлтгэн нийлүүлэгчээс дараа төлөх болзолтойгоор түүхий эд авах, эсвэл тээврийн зардлыг тодорхой хугацаанд бэлтгэн нийлүүлэгч хариуцах гэх мэт олон асуудлыг зохицуулж болно. Нэгэнт л танай компани тэдний харилцагч, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байвал тэдэнд л хэрэгтэй учир танд тус болж юуны магад.

 

4. Татвараас хөнгөлөгдөх

Татварынхантай уулз. Бодит бай¬дал ямар байгааг танилцуул. Мөн юу хүсэж байгаагаа шуу хэл. “Энэ бизнес унаж байгаа учир босгох шаардлагатай байна. Бидний тооцоо¬гоор нэг жил хагасын дараа эргээд хөл дээрээ босно. Тэр болтол татвараа тэд хүртэл хувиар багасгах боломжтой юу” гэж шууд л харьц. Гэхдээ мэдээж эрх мэдэлтэй удирдлагуудтай нь харьцах шүү дээ.

 

5. Ажилтнуудтайгаа уулзах, зөвлөгөө өгөх

Ажилтнуудаа байгууллага дээр хийгдэх гэж байгаа өөрчлөлтүүдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй. Юунаас болж алдсан, одоо цаашид ямар зах зээл дээр хэрхэн ажиллах гэж байгаа, байгууллагад ямар шинэ өөрчлөлтүүдийг оруулсан гэдгийн талаар. Өөрийн хү¬чийг та тэдний хурдтай нийцүүлж байж л хөгжих тул тэдний алдаа, цаашид ажил¬лах шинэ дүрэм журмыг мөн танил¬цуулах хэрэгтэй.

 

6. Шаардлагагүй, үр ашиггүй зардлуудыг илрүүлж, бууруулах

Ашиглагддаггүй том өрөө, талбайг бусдад хөлслүүлэх, эсвэл цахилгаан дулааныг нь хаалгуулах, унаа, утас зэрэг хангамжийн зардлуудыг бууруулах, зардал их гаргадаг тоног төхөөрөмж, унаа машиныг түр хугацаанд битүүмжлэх, эсвэл өндөр өртөгтэй түрээсийн байрнаас гарах гэх мэт. Энэ тактик бол сүүлийн арав гаруй жилд тун амжилттай хэрэглэгдэж байгаа арга юм.

 

7. Цомхон бүтцээр ажиллах

Зөвхөн чадварлаг, хурдтай, хүчтэй ажилтнуудаа авч үлдэх буюу орон тооны цомхотгол хийх. Хамгийн гол нь бизнес цааш амьд үлдэхийн тулд ингэхээс өөр аргагүй болсон гэдгээ тэдэнд ойлгуулаарай. Эсвэл тэдгээр ажилтнуудад урт хугацааны цалингүй чөлөө өгч, бизнес хөл дээрээ боссоны дараа эргээд ажилд авах болно гэдгээ хэлж, холбоо барих утас хаягийг нь авч үлдэж болно шүү дээ.

 

8. Ашиггүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоох

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрийн эдийн засгийн тооцоо, шинжилгээг нарийвчлан хийгээрэй. Ямар бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгийн орлого олдог, хэдийг зарцуулдаг, тогтмол зардал нь хэд, хувьсах зардал нь хэд гардаг, цаашид тус бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр өсөх хандлагатай байна уу, үгүй юу, түүхий эдийн үнэ өсөх үү, үгүй юу гэдгээ тус бүрт нь таамаглаж, өндөр зардал зарцуулдаг хэрнээ ашиг бага өгдөг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоох хэрэгтэй. Гагцхүү хамгийн өндөр үр ашиг бүхий, мөн өөрсдийн хамгийн сайн хийж чаддаг бүтээгдэхүүнээ л авч үлдээрэй.

 

9. Шинэ ирээдүйн төлөө ажиллах

Ингээд та багагүй зүйлийг хийж амжуулаа. Одоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ямар зах зээл дээр хэрхэн ажиллах, юун дээрээ анхаарах, хэн нь юуг хариуцах зэргийг тусгасан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах үлдлээ. Та аль болох үр ашигтай, ирээдүйг чиглэн ажиллах ёстой. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи зэргийг нэвтрүүлж түүгээрээ зах зээл дээр давамгайлагч болохыг хичээ. Унаж байгаа бизнест энэ л хамгийн чухал алхам болно.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 05 / 12
Компанийн удирдлагыг компанийн засаглал гэж ойлгодог байсан цаг өнгөрч, хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон тухайн компанийн нийт ажилтан албан хаагчид, бэлтгэн нийлүүлэгчид, худалдан авагчид, хэрэглэгчид гээд бүх оролцогч талуудын харилцааг зөв удирдан зохицуулах үйл ажиллагааг КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛ гэж нэрлэх болжээ
Өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд аливаа байгууллага амжилттай хөгжих үндэс нь байгууллага бүр өөрийн оршин байгаагийн зорилготой, түүндээ хүрэх үйл ажиллагааны ерөнхий хэв загвар буюу стратегитай, стратегиэ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, түүний хэрэгжилтийг оновчтой зохион байгуулдаг, хянадаг, үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай үед шаардлагатай газар нь засвар өөрчлөлт сайжруулалт хийдэг байх явдал юм.
- 2016 / 05 / 08
Байгууллага чухам хаашаа зүглэж, юу хийх гэж байгааг харуулах газрын зургыг стратеги төлөвлөлт гэж энгийнээр томъёолж болно. Танай байгууллагад тэрхүү газрын зураг тэгвэл байгаа юу?
Аливаа байгууллагын менежментийн баг, удирдагч доорх асуултад хэзээ нэгэн цагт хариулдаг. Тэгвэл та яагаад одоо анхаарал хандуулж болохгүй гэж. Доорх асуултуудыг сайтар уншаад доорх 3 хариултаас аль нэгийг нь сонгоорой. Хариулт бүрт харгалзах оноогоо тэмдэглэж нийлбэр оноогоо гаргаарай.
- 2012 / 01 / 15
-2011 / 08 / 12
Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагын эрхэм зорилго, стратегид нийцсэн гадаад дотоод хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцсон, өөрийн байгууллагын онцлогт тохирсон байх хэрэгтэй. Хүний нөөцийн төлөвлөлт нь Урт хугацааны, Богино хугацааны 2 янз байна. Урт хугацааны хүнитй нөөцийн төлөвлөлт нь ирээдүйд хичнээн хэмжээний ямар мэдлэг чадвартай ажилчид хэрэгтэй байгаа төлөвлөнө .
-2011 / 08 / 12
1.    Байгууллага хүний нөөцийн өөрчлөлтийн удирдах бэлтгэлтэй болох
2.    Ирээдүйн хүний нөөций хэрэгцээг авч үзсэнээр хүний нөөцийг удирдах шинэ арга замыг олох, сайжруулах
3.    Сургалт зохион байгуулах, удирдлагын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх
-2011 / 05 / 10

Энэ нь ажлын байрыг сурталчлах, ажиллахыг хүсэгчдийг урина гэсэн үг . Үүнд
    - Ажилд урьж буй байгууллагын нэр, байршил, нэр хүнд, үйлдвэрлэл үйл ажиллагааны чиглэл
    - Ажлын нэр, товч тодорхойлолт
    - Шаардагдах туршлага, ур чадвар, мэргэшүүлэлт
    - Ажлын орчин / цалин, хөнгөлөлт /
    - Байгууллагаас зохион баййгуулах сургалтууд
    - Ажилд орохыг хүсэгч хэрхэн яаж холбоо тогтоох талаар /утас, захиа бичих, өргөдлийн маягт бөглөх гэх мэт/
    Ажлын сурталчилгаа нь аль болох товчхон, тодорхой, бага хэмжээтэй байвал хүмүүсийн цаг зав, зардал хэмнэхэд тустай.
Бүрдүүлэлтийг үнэлэх нь
    Оролтын байдал шалгуур үнэлэмжийн төрлүүд
Орохоос өмнө
: Нэр дэвшигчдийн тоо
    Насанд хүрээгүй ба эмэгтэй нэр дэвшигчдийн тоо
    Нэр дэвшигт бүрт ногдох зардал
    Нэр дэвшүүлэгчдийг байршуулах хугацаа
    Саналууд Эх үүсвэрт үндэслэгдсэн саналууд
    Мэргэшсэн ажил горилогчдын тоо
    Тэнцээгүй ажил горилогчдод гаргасан зардал
    Оролт Шинээр ирэгчдийн анхны итгэл найдвар
    Шинэ ажиллагчдын сургалтын зардал ба хугацаа
    Цалингийн түвшин
Орсоны дараа
: Ажил, хөлс төлөлт, нэмэгдэл, менежер ба хамтран ажиллагчиддаа хандах хандлага
    Ажлын гүйцэтгэл
    Ажил тасалт


HR Фото