МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2016 / 05 / 29
ШАРГУУ ХҮН Л БАЯЛАГТ ХҮРДЭГ



Хэний ухамсар ядууралд татагдаж байна, тэр хүн ядуу. Энэ хуулинд баялаг бас захирагдана. Мөнгө кате­го­риор сэтгэхгүй бол одоо яана гэхэв, ядуурлын тухай та бодох болж дээ. Харин мөнгө категориор сэтгэх чадвартай болохын тулд сэтгэх  хэрэгтэй. Баялаг хуримтлуулах хэрэгт шаргуу байхын ач холбогдол нэн чухал юм. Шаргуу байхгүй бол тоглолтоо эхлэхээс өмнө хожигдоно. Шаргуу байдал ямар ч бэрхшээлийг давна.


Таны нууц ноёнтон

Шаргуу бай, ялангуяа эхний үед. Шаргуу байвал та амжилтанд заавал хүрнэ.

Оюуны төвийнхөө хүмүүсийг та сайн сонгож чадсан бол тэдний дунд, шургуу чанараа хөгжүүлэхэд танд туслах ядахнаа нэг хүн байгаа. Саятан болсон олон хүн үүнийг гарцаагүй шаардлагаас үүдэн хийж байсан юм.

Шаргуу байх нь эвгүй байдлаас гарах хамгийн сайн арга. Олон удаа бүтэлгүйтэж байсан ч гэсэн та оргилд хүрэхдээ л хүрнэ.

Шийдвэрлэхэд хэцүү саад бэрхшээл гаргаж ирээд таны  тэсвэр хатуужлыг  шалгадаг нууц ноёнтон байгаа юм биш байгаа гэсэн сэтгэгдэл танд төрж мэднэ. Ийм мэдрэмж ялангуяа, анхны уналтаас шантралгүй, үргэлжлүүлэн ажиллаж байгаа хүмүүст тохиолддог. “Чамайг ингэж чадна гэж бид мэдэж байсан юм! Бид чамд итгэж байсан юм!” гэж зарим хүмүүст бид хэлдэг. Гэхдээ нууц ноёнтон хэнийг ч гэсэн шаргууг нь шалгахгүйгээр амжилтанд хүргэж байгаагүй юм.

 

Ялагдал - энэ удахгүй

Шаргуу байх явдал – хамгаалалт гэдгийг өөрийнхөө туршлагаас мэддэг хүмүүс бий. Үүгээрээ ялагдлаас хамгаалан тэмцсээр эрт орой хэзээ ч ялалтад хүрнэ.

Бид амьдралыг хөндлөнгөөс харахад маш олон хүн унаж байгаа, зарим хүн бүр өндийхгүй болж байгааг ажигладаг. Эндээс цөөн хэд нь ялагдлыг шинэ ялалтанд хүрэх  хүч болгон хүлээж авдаг. Ийм хүмүүс аз болоход байдаг юм. Ер нь шаргуу чанарыг эзэмшээгүй хүн амжилтын тухай бодоод ч яахав.

Энэ мөрүүдийг бичээд эргэн тойрноо ажиглатал, Бродвейд “Бүтээгүй найдварыг оршуулах газар”, ба “Ялалт, амжилтын хаалга” хоёрыг нэгэн зэрэг харав. Мөнгө, баялаг, алдар хүнд буюу амжилт гэдгийг хайсан хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Бродвей рүү цувж байх юм. Эдний дундаас хэн нэг нь урагшаа цойлон гарахад Бродвейг бас нэг хүн байлдан дагуулав гэдгийг дэлхий мэднэ. Үүнийг хэн ч хурдан хийж чадахгүй. Бэрхшээлд бууж өгөө¬гүй хүний авъяас чадварыг Бродвей хүлээн зөвшөөрч, нэр алдар олгодог юм.

Бродвейг байлдан дагуулах нууцад бид дөхөж ирлээ. Энэ нууцыг шаргуу байдлаас салгах аргагүй! Үүнийг Фенни Херстийн тухай түүх нээсэн юм. Тэр уран зохиолын хөдөлмөрөөр баяжих найдвар өвөрлөн Нью- Йоркт иржээ. Амжилт түүнд амархан ирээгүй, Херстийг Бродвей эхний дөрвөн жил туршжээ. Өдөр нь ажлаа хийж, шөнө нь найдвар тавин   өнгөрүүлж байв. Найдвар өглөөний манан шиг алга болоход тэр: “За яахав, Бродвей чи яллаа” гэж хэлсэнгүй. Үгүй! Харин: “за яахав, Бродвей чи хэнийг ч хашрааж болно, гэхдээ намайг хашрааж чадахгүй, харин ч би чамайг буулгаж авна” гэсэн юм.

Түүнийг  зорьсондоо хүрэх хүртэл нь  нь нэгэн хэвлэлийн эзэн /”Сатэдэй ивнинг” Пост” со¬нин/ гучин зургаан удаа тат¬галзсан захидал явуулсан байлаа. Ердийн  хүн байсан бол анхны татгалзлаар сэдсэнээ орхих байлаа. Харин Фенни ялалтанд итгэлтэй байсан учраас дөрвөн жилийн турш замаа тавьсан юм.

Дараа нь мөс хайлав. Үл үзэгдэгч шалгагч  “онцсайн” дүн тавилаа Херст бүх туршилтыг давав. Энэ үеэс эхлэн хэвлэлийнхэн түүнээс салахаа больж, тоолж амжимгүй хурдаар зоос урсаж эхэлжээ. Дараа нь “киночид” түүнийг барьж авав, мөнгө  бас л гол мөрөн адил урсав.

Шаргуу байхын боломжийг харуулсан түүх би танд ярилаа. Үүний нэг нь Фенни Херст. Өөдрөг байхын тулд юуны өмнө шаргуу болох хэрэгтэй. Бродвейд очсон хүн аяга кофе, сэндвич хялбархан олж  болно, харин томоохон үйлс рүү  зорьсон хүнээс Бродвей шаргуу байхыг заавал шаардана.

Хэн ч шаргуу болж чадна. Угаасаа чаддаг гэдгийг хүн төрөлхтөн аль хэдэн зууны өмнө баталсан шүү дээ.

Шаргуу байдлаас нөгөө сэдэвт шилжихийн өмнө, та бусад хүмүүсээс юугаар ялгаатай болох үүнд юу дутагдаж байгааг тодор¬хойл. Өөрийнхөө үйл явдлыг зүйл зүйлээр нь бод, алган дээр байгаа юм шиг л харагдана.

 

Таныг амжилтад хүрэхэд саад болдог дайснуудыг дор тоочив. Энэ жагсаалтанд шаргуу бишийн шинж тэмдгээс гадна, амьдралд өөдрөг явахыг хүсэгчид даван туулах ёстой муу  шинжүүд дурдагдсан болно.

 

1. Өөрийнхөө хүсэл зорилгыг мэдэхгүй, тодруулж чадахгүй байх.

2. Удах. /удааширсны шалтгаан хэдэн мянгыг ч олж хэлж болно/

3. Юм мэдэхийг хүсдэггүй.

4. Ямар ч асуудалд шийдвэртэй ханддаггүй, хүнд байдлаас өөрөө гарахын оронд бусдад хариуцлага тохоодог явдал.

5. Асуудлыг шийдвэрлэх тодор¬хой төлөвлөгөө зохиохын оронд шалтаг тоочдог явдал.

6. Биеэ тоох. Үүгээр өвчилсөн хүнд бараг эмчилгээ байхгүй.

7. Хайхрамжгүй. Энэ нь ямар ч эсэргүүцэл тэмцэлгүйгээр дурын асуудлаар тохиролцоход бэлэн байдгаар илэрнэ.

8. Өөрийнхөө алдаанд бусдыг буруутгах эсвэл тааламжгүй нөхцөл байдлыг гарцаагүй юм шиг хүлээн авах.

9. Бүх юмыг үйл хөдөлгөөнд оруулах шохоорхол, тэмүү¬лэл байхгүй.

10. Бүтэлгүйтэх анхны шинж илэрмэгц бууж өгдөг явдал.

11. Цаасан дээр буусан тодорхой төлөвлөгөө байхгүй.

12. Өөрийнхөө санааг зүтгүүлэх чадваргүй.

13. Хийхийн оронд мөрөөддөг.

14. Баялагт тэмүүлэхийн оронд ядуу байдалдаа дасах

15. Маш хурдан баяжих арга замыг хайдаг. Юу ч хийхгүйгээр хурдан баяжихыг мөрөөдөж мөрийтэй тог¬лоом, бүтэлгүй гэрээ хэлэлцээрт дурлах.

16. Шүүмжлэлээс айх. Бусад хүмүүс юу гэж бодож, юу гэж хэлэх бол гэдгээс айгаад төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх чадваргүй болох.


 



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2017 / 01 / 15
Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү?
Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх. Хамтран ажиллаж байгаа хvмvvсийнхээ хэнтэй юуны тухай, ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хvнийг өөртөө татаж ажил хэргээ явуулахад дөхөмтэй. Ярьж байгаа хvнийхээ vнэ хvндтэйг ухамсарлан хvндэлж буйгаа цаг ямагт итгvvлж, тvvнд чин сэтгэлээсээ хандан, vгийг нь сонсож, бусдын санаа бодол хvсэл эрмэлзлийг ойлгож ханд. Бид дарга болох дуртай ч дарга хvн ямар байх ёстойг сайн мэддэггvйгээс алддаг гэдэг. Тиймээс удирдах ажил хийж буй хvмvvст байвал зохих шинжvvдийг танд зориулъя. Юм бvхэн чөлөөтэй сайхан нийгэмд хvн бvхэн хvссэнээ хийх боломж байна.
- 2016 / 05 / 26
Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхийн тулд: Зорилтоор удирдах арга; Ажлын стандартыг тогтоох; Эссэ бичиж тайлагнах арга; Онцгой нөхцлийг дүгнэх; График үнэлгээний арга; Хяналтын хуудас бөглөх; Арга барилыг үнэлэх арга; Үүрэг хариуцлагыг үнэлж сонгох арга; Харьцуулсан үнэлгээний гэх мэт аргуудыг ашигладаг байна.
- 2016 / 05 / 02
-2016 / 04 / 16
Шинэ ажлын байр хайж байгаа эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд цалингаа нэмэгдүүлэхээр тохирмоор байна уу? Гэхдээ мэдээж энэ нь амаргүй байх нь тодорхой юм. Ажил олгогч эсвэл дарга та хоёрын шаардлага нэгэн цэгт огтлолцож байвал эерэг үр дүн гарах боломжтой юм. Тиймээс та хангалттай мэдээлэл, сайн бэлтгэлтэй байснаар тохиролцоонд хүрж цалингаа нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
-2016 / 04 / 14
Тухайн нийтлэл нь боловсон хүчинд үнэлгээ өгөх нэгэн аргын тухай юм. Боловсон хүчний үнэлгээ нь Human Resources салбарын чухал ажлын нэг гэдэг нь нууц бишээ. Боловсон хүчний үнэлгээ бол хүний нөөцийг татахад шаардлагатай хэрэгслүүдийн нэг бөгөөд түүнийг компаний зорилгод хүрэхийн тулд ажилтануудыг идэвхижүүлэхэд хэрэглэгддэг. Үнэлгээний зорилго янз бүр байж болно.
-2016 / 04 / 11
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтаныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
HR Фото