МЕНЕЖМЕНТ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.06%
Үнэнч байдал
21.64%
Өрсөлдөх чадвар
17.84%
Бусадтай нийцэх байдал
18.71%
Гадагшаа чанар
1.17%
Ёс суртахуун
24.85%
Өөдрөг үзэл
6.73%
HRM- Сургалт хөгжил
- 2016 / 06 / 03
КОРПОРАЦИЙН СУРГАЛТУУД


"XXI зууны амжилтын түлхүүр бол тасралтгүй сургалт юм. Ажил, амьдралдаа амжилт гаргахад насан туршдаа суралцах шаардлагатай". /БрайанТрейси/

«Сургалтанд хамрагдсанаар манай компанид ямар үр дүн гарах вэ?»

Хүний нөөцийн менежерүүдийн хамгийн ихээр сонирходог асуулт

 

«Бид бүгд нягт хамтарч ажилласнаар сургалтын тогтолцоог боловсруулж, зөвхөн танай компанийн онцлог, үйл ажиллагаанд хамаарах сургалтын хөтөлбөрүүдийг гаргадаг.Үүний үр дүнд сургалтын үндсэн зорилгод хүрэхээс гадна, мөн ажилтнууд идэвхижиж, хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдэж, үр дүн, амжилтанд хүрч, компанидаа үнэнч байдаг. Ингэснээр байгууллагад эрүүл, эерэг уур амьсгал тогтож, шилжилт хөдөлгөөн буурч, зардал багасна, мөн хэрэглэгч, харилцагчидын харилцаа илүү сайжирсанаар орлого нэмэгдэнэ».

 

Корпорацийн сургалт бол Таны асуудлыг хамгийн оновчтойгоор шийдэх арга зам билээ. Сургалтын технологиуд, зөвлөгөө болон коучингийг бид ашигладаг.

 

Корпорацийн сургалт нь дараахь үе шатуудаас бүрдэнэ. Үүнд: оношлогоо, шийдвэр боловсруулалт буюу сургалтыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж нутагшуулах, сургалтын дараахь арга хэмжээнүүд, үр дүнгийн үнэлгээ ба өөрчлөлтүүдийг дэмжих зэрэг багтддаг.

 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 02 / 22
Бүтээлчээр сэтгэн шинэ сэдлүүд үүсгэсний үр дүнд дэлхий дээрхи бүх дэвшилттэй эд зүйлс, технологи, тээвэр холбоо гээд л тоо томшгүй олон зүйл бий болсон. Шинэ нээлт хийх шинийг санаачлах нь бүтээлч сэтгэлгээний үр дүн билээ. Тийм ч учраас энэ ертөнц бүх хүнийг бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаардах боллоо.
Хүн төрөлхтний бараг 80 хувь нь тогтмол ямар нэгэн зорилго тавьдаг ч төдийлөн хүрч чаддаггүй. “Би одоохондоо бэлэн биш байна. Дараа долоо хоног, дараа сараас эхлэе” хэмээн хойшлуулсаар л байдаг. Заримдаа бидэнд зорилгодоо хүрэх анхны алхмыг хийхэд хүртэл зориг дутдаг. Товчхондоо бид залхууралдаа дийлдэж, шалтаг тоочсоор байдаг юм. Ингээд та бүхэнд залхууралтай тэмцэх Японы шилдэг аргыг хүргэе.
- 2020 / 02 / 06
Харилцааны соёл эзэмшсэн байх. Ямар ч албан тушаалын хүнтэй эелдэгээр ярилцаж, ижил түвшинд харилцах.энэ нь менежер хүнийг хэр боловсролтойг харуулаад зогсохгүй бусдыг хэрхэн хүндэлж чаддагийг үзүүлэх нэг шалгуур бөгөөд менежерийн нэг амжилтын үндэс юм.
- 2016 / 05 / 01
-2016 / 04 / 24
Менежер – энэ бол нэр хүндтэй бахархам сайхан албан тушаал. Чихнээ дасал болсон энэ үгний нарийн утга агуулгыг бид тэр бүр бүрэн гүйцэд ойлгодог билүү. Тэгэхээр бага ч болов мэдээлэл өгөхийг хичээлээ. Өнөөдөр бараг хүн бүр л өөрсдийгөө менежер хэмээн цоллодог болсон цаг үе л дээ. Ачигч гэхэд ачаа зөөгч менежер, цэвэрлэгч - үйлчлэгч бол талбайн менежер. Уг нь болохгүй юу байхав гэж хэлэх нэгэн гарах л байх. Гэтэл уг чанартаа менежер гэдэг нь мэргэжлийн өндөр түвшний удирдан зохион байгуулагч болохоос биш яавч хэн нэгэн гүйцэтгэгчийг “өөд татсан” чимэг гуншин биш юм.
-2016 / 04 / 23
Мэргэжлийн сонголт. Өөрийгөө таньж мэдэхээс эхлэнэ. "Ажил мэргэжил бүр сайхан". Ямар мэргэжил сонгох вэ? гэхээс өмнө Би ямар хүн бэ? гэдэг асуултанд хариулаад үз. Гадуур харж байхад өөрийн ажил мэргэжилд сэтгэл хангалуун хүн ховор байх аж. Ямар учраас? Муу мэргэжил, муу хүн гэж байхгүй. Хүн өөрийгөө таньж мэдээд, өөртөө тохирох ажил мэргэжил олж хийж чадаагүй л гэсэн үг.Жишээ нь, менежерийн гол шинж чанар бол – нийтэч, илэн далангүй байх явдал. Бүрэг даруу хүн бусдыг удирдах менежерийн ажилд ороод ч хэрэггүй, дараа нь зовлон болох аюултай.
-2016 / 04 / 20
Ажилдаа амжилт гаргаж, өөдрөг сэтгэлээр толгой дээгүүр алхахыг хүссэн хүн бүрт зориулагдаж байна. Та бол дарга. Цаг ямагт хариуцлагатай байх ёстой. Та хэзээ ч хариуцлагаас зугатаж чадахгүй. Та хариуцлагаа ухамсарлаж чадваас таны нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг хvлээх болно. Хариуцлагаа ухамсарлаж хүлээж сурах хэрэгтэй гэж хэлэх нь магадгүй илүү сонсогдож болох юм. Удирдагч хүн гэдэг нь тэртэй тэргүй хариуцлага үүрдэг шүү дээ гэж бодогдож болно. Гэвч хариуцлагыг бүрэн хүлээх, хагас хүлээх гэж бас байдаг юм байна
HR Фото