Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
Гишүүдийн булан
- 2016 / 06 / 28
Ажилтанд чөлөө олгох журмын загвар
Ашиг тус: Ажилтан хэдэн удаа өвчтэй гээд ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах, гэр бүлийн гишүүн нь өвчтэй эсвэл нас барсан тохиолдолд хэдэн хоногийн чөлөө өгвөл зохимжтой, иргэний үүргээ биелүүлэн төрийн болон хуулийн байгууллагын ажилд тусалж байгаа ажилтанд цалин олгох эсэх зэрэг асуудал бий болох бүрт ямар нэг шийдвэр гаргах болно. Хэрвээ ажилтанд чөлөө олгох талаар өөрийн боловсруулсан журамтай бол энэ бүх асуудлыг шийдэхэд хялбар байна. Ажилтан бүр уг бодлогын талаар мэдэж байх тул асуудал гарах болгонд та шийдвэр гаргах гэж зовохгүй. Та өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилж болох чөлөө олгох журмын загварыг  файл болгон хавсаргав. Хуулийн болон цэргийн байгууллагад иргэний үүргээ биелүүлэх зэрэг тохиолдлуудад танд хуулийн дагуу хүлээх хариуцлага байдаг тул журам боловсруулахдаа хуулийн мэргэжилтнээр хянуулах 
хэрэгтэй.

Файлын тайлбар: 18 хуудас бүхий rich text(RTF) форматтай уг файл нь Windows орчинд ажиллаж байгаа дийлэнх үгийн программд зохицоно.

Онцлог шинж: Дараах тохиолдлуудад нийцүүлэн өөрчилж тусгай заалтуудыг бодлогын загварт багтаасан. Үүнд:

    * Баярын өдрүүд: үүнд болох баярын жагсаалт ба ажилтанд тавих шаардлагын талаар санал болгосон
    * Жилийн амралт: үүнд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан (тухайлбал: нас, ажилласан хугацаа гэх мэт) ямар хугацаатай амралт олгох, мөн орон тооны бус эсвэл ажлаас гарч байгаа ажилтан, амралтын хугацаанд өвдвөл яах зэрэг тохиолдлуудад зориулсан бодлогын загварыг санал болгосон
    * Оршуулгын чөлөө: ямар хугацаатай чөлөө олгох, ойрын хамаатан гэдэг тодорхойлолт, цагийн болон сарын цалингийн ямар тохиолдолд нөхөн олгох зэргийг санал болгосон
    * Өвчний чөлөө: ямар тохиолдолд өвчний чөлөө олгох, өвчтэй байх үеийн цалин, тэтгэмж, өвчний чөлөөний хуримтлалын талаар санал болгосон
    * Хувийн шалтгаанаар чөлөө авах: цалингүй чөлөө олгох, ажилласан хугацааг харгалзаж үзэх, ажилдаа эргэн орох зэрэг асуудлын талаар багтаасан
    * Хуулийн байгууллагад иргэний үүргээ биелүүлэх: энэ тохиолдолд цалин, тэтгэмжийг хэрхэн тооцох жишээг санал болгосон
    * Цэрэгт явах: энэ үед цалин, тэтгэмжийг хэрхэн тооцох жишээг санал болгосон
    * Жирэмсэн/хүүхэд гаргахад олгох чөлөө: ямар хугацаатай чөлөө олгох, цалинг тооцох, ажилдаа эргэн орох мөн тэтгэмж авах эрхийн талаар энд багтаасан
 
 Ажлын тодорхойлт хүсэх өргөдөлийн загвар татаж авах 



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
- 2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #420 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/19-03/08) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/04_240308
- 2024 / 03 / 07
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #419 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2023/01/22-02/16) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240216
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #418 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/01/15-02/02) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240202
-2024 / 02 / 13
Эрхэм харилцагч, төгсөгч, хамтрагч танд төрсөн өдрийн өдрийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
HR Фото