Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
- 2016 / 08 / 28
ЦАГ ХУГАЦААНЫ ДЭЭРЭМЧИН

  

“Хоногийн 24 цаг огт хvрэлцэхгvй юм. 25 эсвэл 26 цагтай байсан бол өчнөөн ажил амжуулахгvй юу” гэж боддог хvмvvст зориулав. Ажил хийдэг хvн бvрийн хамгийн их хэлдэг гомдол бол “Юу ч амжаагvй байтал цаг хугацаа өнгөрчих юм”. Vнэхээр, хурдтай л ажиллахгvй бол юу ч амждаггvй болсон тийм vед бид амьдарч байна. Ялангуяа манайд сvvлийн жилvvдэд хэн их хөдөлмөрлөсөн нь тэр хэмжээгээр өндөр цалин, шагнал авдаг, тушаал дэвшдэг, сайхан амьдардаг нь vнэн болсон тийм систем vйлчилж байгаа билээ.


Энэ өрсөлдөөнт орчинд цагийг яаж өөрийнхөө төлөө ажиллуулах талаар бичигдсэн ном, зохиол олон байдаг, тvvнийг хvмvvс уншдаг, амьдралдаа нэвтрvvлж байгаа ч цагийн “дээрэмчидтэй” сайтар тэмцэж чадахгvй л байна. Чухам ямар дээрэмчид таны цагаас хулгайлаад байгааг чинь хамтдаа тодруулья.


АНУ-ын олон нийтийн санаа бодлыг судалдаг Monster компаниас “Ажил/Амьдрал” гэсэн судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 61 хувь нь ажил “vстэй толгойноос их”, 82 хувь нь ажлаас болж хувийн амьдралдаа цаг гаргаж чаддаггvйдээ сэтгэл хангалуун бус явдаг, 72 хувь нь долоо хоногт 40-с илvv цаг ажилладаг гэж хариулжээ. Энэ хандлага зөвхөн Америкт ч биш, Европт бас ажиглагдаж байгаа гэнэ.

Бас нэг сонирхолтой дvгнэлт бол яаж ч хичээгээд хоногийн 24 цаг хvрэлцдэггvй явдал гэнэ. Цагийн сайн менежмент хийгээд ч, элдэв муу зуршлуудаа багасгаад ч vнэхээр 24 цаг ажил, амьдралаа зохицуулахад нь хvрэлцдэггvй, хоногт ядаж 25 эсвэл 26 цаг байсан бол мөн ч олон зvйл амжуулахсан гэж боддог хvмvvс бараг 80 хувийг нь эзэлжээ.



Хэмнэл удаан байх ёстой юу?


Оксфордын их сургуулийн эрдэмтэд Берри Шварц, Карл Оноре нар амьдралын хэмнэлийг удаашруулах хэрэгтэй гэж vзжээ. Тэд “Хvн төрөлхтний тvvхэнд хvн хурдтайгаар ажиллаж амьдрахад хvргэдэг хоёр төрлийн өрсөлдөгч байсан. Гадаад болон дотоод өрсөлдөгч. Хvмvvс араатан амьтнаас өөрсдийгөө хамгаалах, тусгаарлах чадвартай болж, байгалиас хамаардаг хамаарлаа байж болох хамгийн бага тvвшинд хvргэж чадсан учраас (гадаад хvчин зvйлсээ зохицуулсан) тайван, тааваараа амьдрах бололцоотой болсон. Гэтэл одоо хvн төрөлхтөн өөрөө өөрсөдтэйгээ өдөр шөнөгvй өрсөх юм. Эцсийн дvндээ энэ нь оршин тотнох чадвартай гэдгээ л харуулаад байгаа, өөр юу ч биш” гэжээ. Тэд vvгээрээ эрvvл саруул, амьдралын баяр баясгаланг мэдэрч, тайван амгалан амьдрахыг уриалжээ.


Юу ч амждаггvйн шалтгаанууд


Майкрософт бол дэлхийн хамгийн шилдэг, хvн бvр ажиллахыг хvсдэг компанийн нэг. Энд л ажил ундарч байдаг гэж ойлгодог. Гэтэл судалгааны дvн тун сонирхолтой гарчээ. Ажлын цагийн 30 хувь нь ерөнхийдөө vр дvнгvй өнгөрдөг. Яагаад гэдгийн шалтгааныг 31 хувь нь яг юу хийх нь ойлгомжгvй даалгаврууд, багийн хамтын ажиллагааны дутагдал, vр дvнгvй уулзалтууд, 31 хувь нь чухал ажлаа ялгаж чадахгvйгээс, 29 хувь нь хойшлуулах синдромоос болдог гэжээ.

Тэгэхээр ажлын vр дvнд хамгийн гол нөлөөлдөг зvйл нь харилцаа болох нь. Таны ажил дээрээ vvсгэдэг харилцаанууд хэр vр дvнтэй вэ гэж та бодож vзсэн vv. Гол зорилгоо биелvvлэхэд vvнээс арай бага цаг зарцуулж болох уу? Хэрэв та энэ асуудлыг шийдэж чадвал цагаа ихээхэн хэмнэж, одоогийнхоосоо илvv vр дvнтэй ажиллах боломж байна. Гэхдээ…

Vvнээс гадна цаг хулгайлдаг нэлээд олон дээрэмчид байнаа. Дор хамгийн тvгээмлvvдийг нь дурдлаа. Та эндээс өрийнхөө дутагдлыг мэдэж авч болох юм. Их Британийн Office Angels судалгааны компаниас 1000 оффисын ажилтныг хамруулан энэхvv тестийг бөглvvлэхэд 70 хувь нь өдрийн цайндаа илvv цаг ордог гэж хариулжээ. Тиймээс ажилтнуудын 55 хувь нь ажил дээрээ хооллох боломжтой байх нь дээр гэж vздэг байна. Өдрийн хоолны дараа нийт хvмvvсийн 73 хувь нь ядарснаа мэдэрч, амармаар санагддагаас 30 орчим минутыг “зvгээр” өнгөрөөдөг байна. 

Харин нэлээд vр дvнтэй ажилладаг хvмvvсийг харахад нийтлэг шинж нь:


-Аяга цай, кофе уух зэрэг нь бага боловч алжаалаа тайлах боломжийг олгодог

-Өдрийн турш компьютерийн ард суух бишээр ажлаа төлөвлөж, зохион байгуулдаг

-Өдрийн хоолны дараа цэвэр агаараар амьсгалах боломжтой байдаг (тагт, тамхи татах тусгай өрөө гэх мэтэд)

-Оффисын өрөө нь сэлvvхэн, цэвэр агаар нэвтрэх боломжтой, агааржуулагчтай байсан байна.

-Одоо та хамгийн тvгээмэл цагийн дээрэмчидтэй танилцхж, өөрийнхөө хамгийн том дайснуудыг илрvvлнэ vv. Бидний хийсэн судалгаагаар манайхны гол дайснууд нь: Бvх ажлыг өөрөө хийх, хянах гэсэн хvсэл, Төлөвлөөгvй байсан зvйлvvдийг уншихад зарцуулдаг цаг, Эхэлсэн ажлаа дуусгаж чаддаггvй сул тал, Хойшлуулах синдром, Хамт ажиллагсдын дутуу хийсэн ажлуудыг засах, сайжруулах, Мессенжерт чатлах, Элдэв төрлийн тайлан, танилцуулга бэлтгэх зэрэг болдог гэнэ. 

Харин таны хувьд аль нь вэ?

-Аль ажлаа тvрvvлж хийхээ мэдэхгvй гацах байдал

-Яг юу хийхийг тодорхой хэлж даалгаагvй ажил, даалгаврууд

-Хийх ажлынхаа тухай хангалттай ойлголт, мэдлэггvй байх

-Өдрийн муу төлөвлөгөө

-Эмх цэгцгvй бичгийн ширээ

-Төлөвлөөгvй байсан унших зvйлvvд гэнэт олдох (ном, сэтгvvл, сонин…)

-Утас, уулзалт, мэйл бичих, хоолонд гарах гэх мэт ажлаас хөндийрvvлдэг зvйлс

-Хэрэгтэй зvйлээ хайхад (утас, хаяг, захиа гэх мэт)

-Төлөвлөөгvй байсан хvмvvстэй хийх уулзалтууд

-“Vгvй, чадахгvй” гэж хэлж чадахгvй байдал

-Дутуу эсвэл хоцорч ирсэн мэдээлэл

-Эхэлсэн ажлаа дуусгаж чаддаггvй сул тал

-Цагаасаа сунжирсан, урт хурал уулзалтууд

-Хойшлуулах “синдром”

-Бvх ажлыг өөрөө хийх, хянах гэсэн хvсэл

-Хэн нэгнийг хvлээх

-Ажилтнууд, хамт ажиллагсдын дутуу хийсэн ажлуудын засаж, сайжруулахад

-Мессенжерт чаатлах

-Интернэт ухахад

-Тоглоом тоглоход

-Элдэв төрлийн тайлан, танилцуулга бэлтгэхэд

-Цаг хэтрvvлж “өдрийн цайнд орох”


Эдгээртэй тэмцэх болсон гэж танд санагдаж байна уу? Тэгвэл өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй гэж танд зөвлөе. Эцсийн эцэст цаг хугацаа биднийг хvлээхгvй шvv дээ. Бид “Хоногт 24 цаг биш, 25 цаг байсан бол…” гэж шvvрс алдах зуур цаг явдагаараа явж, дэлхий эргэдэгээрээ эргэж, өдөр хоног өнгөрсөөр байна. Тиймээс өөрсдөө л хурдаа нэмэхгvй бол, өөр арга байхгvй нь бололтой.


Та ихэвчлэн ажил дээрээ хэд хvртэл суудаг вэ?

18 цаг гээд тардаг 10,8%

18-20 цаг 48,6%

20-22 цаг 35,1%

22-с хойш 5,4%



Дуусаагvй ажлаа гэртээ аваачиж vргэлжлvvлдэг vv?

Байнга 43,2%

Заримдаа 45,9%

Бараг vгvй 5,4%

Vгvй 5,4%


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 07 / 02
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын ажлын үндсэн зааварт архив, албан хэрэг хөтлөлтийн ажлуудыг хийхэд шаардлагатай стандарт, бэлэн загварууд байдаг тул гарын авлага болгон ашиглаарай.
“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn
- 2016 / 06 / 08
Тухайн ажлын байртай холбоотой мэдээлэл цуглуулж, түүнийг судлан шинжлэх үйл ажиллагааг ажлын байрны шинжилгээ гэнэ. Ажлын байрны шинжилгээ хийсний үр дүнд ажлын байрны тодорхойлолт гарна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт бичих нь ХНМ-ийн үндсэн чиг үүргүүдийн нэг бөгөөд ХНМ-ийн бусад чиг үүргүүдтэй нягт холбоотой байдаг. Жишээ: ХН-ийн бүрдэлт гэдэг нь тухайн ажлын байранд тохирох ажилчныг сонгоход хүрэлцэхүйц тооны горилогчдыг хайх, өөртөө татах, цуглуулах үйл ажиллагаа юм. Ямар ажлын байран дээр ямар хүнийг авах тухай үндсэн баримт бичиг нь болдог.
- 2016 / 04 / 26
-2016 / 04 / 25
Эрхэм танд сайн хүний нөөцийн менежер хэрэгтэй байна уу. Тэгвэл шилдэгээс шилдэг ажилтан чинь байх ёстой хүний нөөцийн менежмер тань ямар шалгуурыг хангасан байх ёстойг энэхүү тестээс мэдэж болох юм. Аливаа бизнесийн салбарт амжилтанд хүрэхэд хүний нөөцийн мэргэжилтэн чухал үүрэгтэй. Түүний мэдлэг чадвар, бүтээлч санаачлагаас хамт олон өсөж дэвжих үйл явц ихээхэн шалтгаална. Иймээс та хүний нөөцийн хэр зэрэг менежер гэдгээ мэдэж болох дараах тестийг бөглөөрэй. Хамгийн сүүлийн үеийн энэ тестийн асуултанд үнэн зөв харуулснаар хүний нөөцийн салбарт жинхэнэ манлайлагч уу, эсвэл шилдэг нь болох зам дээр зогсож байна уу. Бас ч гэж хоёрын зэрэг салбарын туршлага дутаж байна уу, бүр илүү дадлага туршлага хэрэгтэй юү, үнэнийг хэлэхэд сайн менежер болоход үнэхээр хэцүү байна уу гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж авч болно.
-2016 / 04 / 18
Үйлчлүүлэгч хүний хувьд бид өөрийн хүссэн бараагаа хаанаас ч чанарын шаарддлага хангасан барааг худалддаж авахыг зорьдог. Жишээ нь: бид жимс , ногоо , хүнсний бүтээгдхүүнүүдээ шинэ , амтлаг бөгөөд цэвэр цэмцгэр савалгаатайг нь харж сонгож авдаг. Тиймээс ихэнх хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ зөв газар , зөв цагт , зөв тоо хэмжээгээр сайн нөхцөлд үйлдвэрлэж , хамгийн бага боломжит зардлаар түгээж байгаагаа баталж үйлчлүүлэгчийн Service Excellence Programme -ийг боловсруулдаг.
-2016 / 04 / 17
Хүмүүсээ цагтаа ирэхийг шаард, бүр нэмэлт мөнгө төлөөд болтугай сурга. Утасны дуудлага бүрт даруй хариу өгч байхыг мөн шаард. Цахилгаан шат, ресторан зэрэг олон нийтийн газарт амаа мэдэж ярих, "бусдын" техник хэрэгсэл ашиглах, рекламдах гэж байгаа бүтээгдэхүүний загварыг цагаас нь өмнө зарлах (тухайлбал, офис дотрох мэдээллийн самбар дээр байрлуулах) зэрэг үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг ягштал хадгалах журмыг чанд мөрд. Учир нь дээрхийг зөрчих нь үйлчлүүлэгчид үнэлж баршгүй хохирол учруулдаг болоод тэр.
HR Фото