Сургалт, семинар
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.40%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
31.33%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.72%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.50%
Байгууллагын сургалт (CTP)
- 2017 / 03 / 11
ЦАГАА ТӨЛӨВЛӨ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙХӨӨ ДАГУУ АЖИЛЛА

Өдөржин шөнөжин ямар ч  завгүй байдаг атлаа хийж бүтээсэн зүйлгүй бол ажлаа зөв хувиарлах талаар анхаарах хэрэгтэй. Аль ажлаа түрүүлж хийхээ мэдэхгүй шаналж суугаа бол танд хувийн зохион байгуулалт, цагийг хэрхэн зөв ашиглах асуудал чухал. Бид ажил гээд гэртээ, өөртөө цаг гаргадаггүй нь үнэн. Манай нэг ах үргэлж завгүй байдаг. Тэрээр хэлэхдээ “шөнө гэртээ ирэхэд охин маань унтаж байдаг, өглөө босоход охин маань цэцэрлэгтээ явчихсан байдаг учир охинтойгоо ажлын таван өдөр бараг уулздаггүй. Амралтын өдөр намайг гарах гэхэд охин маань ааваа та хаагуур хоноод байгаа юм бэ? Би нэг өдөр  хамт баймаар байна гэж намайг эвгүй байдалд оруулсан гэж” ярьж байснаас үзэхэд эрчүүд гэртээ тун бага цаг зарцуулаад байх шигээ. Иймээс гэр бүлтэйгээ салхинд гарч, хааяа хамт хоол хийж, хамтдаа цагийг өнгөрүүлж сурах хэрэгтэй. Үнэндээ цаг хугацаа  урсан өнгөрөөгүй, цаг хугацаанд бид өөрсдөө урсан өнгөрч байдаг. Бидний ихэнх нь аль ажлаа түрүүлж хийхээ, мөн яаж хувиарлахаа мэдэхгүй байсаар байгаад цаг хугацааг дэмий өнгөрүүлдэг. Өнгөрсөн хойно нь цаг хугацаа яасан хурдан юм бэ? Хэмээн гасалж цагийг мөн л дэмий өнгөрүүлдэг. Цаг хугацаа бол таны нөөц боломж. Өглөө болгон 86400 төгрөг таны мэдэлд байдаг ч хором  болгоныг сул зогсож өнгөрүүлэхэд та энэ мөнгөнөөсөө алдаж байдаг. Өдрийн 86400 секунд бол таны л өмч, харин та ашиглах аргаа мэдэхгүй байгаа бол энэ бусдын өмч болчихдог. Бид үүний хэдэн секундийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг бол. Цаг хугацаа гурван үетэй. Өнгөрсөн одоо ирээдүй бүгдээрээ бидний хяналтанд байх ёстой. Хэрэв өнгөрсөн үедээ ухаангүй яавсан бол одоо үе эмх замбараагүй. Хэрэв одоо үеэ зөв шийдэхгүй бол ирээдүй тань ямарч суурьгүй болно. Өнгөрснийг өнөөдөр өөрчлах боломж тун бага учир өнөөдөр зөв шийдвэр гаргаснаар та ирээдүйгээ өөрчлөх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь: Өчигдөр хийх ёстой төлбөрийг хийгээгүй бол өнөөдөр эсвэл маргааш хийх л болно. “Өмнө нь би цаг хугацаандаа үрэлгэн хандсан бол одоо надад цаг хугацаа үрэлгэн хэндаж байна”хэмээн Шекспир нэгэнтээ бичсэн байдаг. Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.

 

       Цаг төлөвлөлтийн ач тус

 

·       Ажлын бүтээмж эрс нэмэгддэг

·       Ажлаа бүтээх зорилт бий болгох

·       Өөрийгөө бусадтай харьцуулах боломжийг олгодог

·       Өөрийнхөө үйлдлийг хянаж сурдаг. Олон жилийн өмнө төлөвлөсөн зүйл өнөөдөр биелсэн үү, үгүй юу?

 

     Үгүй бол яагаад?

 

·        Өөртөө амралт гаргаж сурдаг. Цагаа зөв төлөвлөдөг хүн гэр бүлдээ гэхэд өдөрт доод тал нь 60 минут зарцуулдаг байх ёстой.

·        Бусдын хүндлэлийг хүлээдэг. Та уулзалт болон аливаа арга хэмжээнд хоцрохгүй тул танд хүмүүс итгэж найдах болно. Хоцромтгой байдал итгэл  эвддэг.

·        Хувийн зохион байгуулалт сайжирдаг

Төлөвлөлтөнд илүү цаг зарцуулснаар үйл ажиллагааны хэрэгжилтэнд бага цаг шаардагдах болж улмаар цаг хэмнэдэг гэдгийг туршлагаар баталсан байдаг. Төлөвлөгөөнд зарцуулах цаг хязгааргүй байж болохгүй. Та цагаа төлөвлөж л байгаа бол өдөрт дор хаяж гучин минутаас дээш цагийг хожих ёстой.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2018 / 06 / 28
Тесо корпорацийн охин компани болох "Үндэсний үйлдвэрлэгч" АГЬ ХХК-н хамт олонд "Ажилтны харилцаа, хандлага" - хандлагын сургалт зохион байгууллаа.
"Хамт олныг сэдэлжүүлэх техник" - Гишүүд дэмжигчдийн чөлөөт уулзалт. Энэ удаагийн гишүүдийн уулзалтанд ЗИГ ЗАГ ГРУПП-н Захиргаа удирдлагын газрын захирал Н.Дарьдулам урилгаар оролцож өөрийн болон байгууллагынхаа бүтээлч санаачлага, туршлагаасаа бид бүгдтэй хуваалцах болно.
- 2018 / 05 / 25
Судалгаанаас үзэхэд компанийг амжилтанд хүрэхэд манлайлагч гол үүрэг рольтой байдаг гэж ихэнх компанийн удирдлага ойлгож байна.
- 2017 / 10 / 10
-2017 / 03 / 11
Салбар бүрийн үзүүлэлтүүд мэдээж өөр байх ч хүний нөөц хариуцсан удирдлагуудад нийтэд нь нөлөөлөх гол хандлагууд ...
-2017 / 03 / 11
Монголын Хүний Нөөцийн Институтын дотоод сургалтын алба CORPORATE TRAINING буюу байгууллагын захиалгат сургалтын хамгийн эрэлттэй байсан 21 сэдвийг танилцуулж байна.
-2017 / 03 / 11
“Нэг бол манлайл эсвэл дага, үгүй бол замаа тавьж өг” /Тед Турнер/ Байгууллагын хувьд хүрэх газар, явах зам маань тодорхой байх хэрэгтэй байна. Яагаад гэвэл лидер буюу манлайлагч гэдэг нь зөвхөн удирдлагын хамгийн дээд түвшинд байдаг ганц хүний тухай ярьж байгаа ойлголт биш юм.
HR Фото