Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
MHRI - Гадаад сургалтын алба
- 2017 / 09 / 06
​PRO HR - ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ПРАКТИК СУРГАЛТ

Хүний нөөцийн газар/ албадын дарга, ахлах менежер, байгууллагын удирдлагууд та бүхнийг Pro HR сэдвийн хүрээнд БНСУ-с урилгаар ирэх Олон Улсын зэрэглэлийн зөвлөх, доктор профессор багш нарын удирдан зохион байгуулах "хүний нөөцийн удирдлага" - н практик багц сургалтанд урьж байна. Олон Улсын сертификате олгоно.

Сургалтын сэдвүүд:
1. Ажлын байрны шинжилгээ оновчтой хийх арга зүй - 1 өдөр
2. Ур чадварын модель боловсруулах - 1 өдөр
3. Гүйцэтгэлийн үнэлгээ - 2 өдөр
4. Хамт олон ба байгууллагын оношилгоо - 1 өдөр

Дээрх сэдвүүд нь Монголын тэргүүлэгч компаниудын гүйцтгэх захирлууд болон хүний нөөц хариуцсан захирлуудаас ирсэн хүсэлт захиалгын дагуу сонгогдсон манай хөдөлмөрийн салбарт чухал ач холбогдолтой сэдвүүд юм.

Суралцагч бүх сэдвийг болон тухайлсан сэдвээ сонгон суралцах боломжтой.

Монголын Хүний Нөөцийн Институт - Гадаад сургалтын алба

PRO HR сургалтын хөтөлбөр /хураангуй/

1. Хөтөлбөрийн тойм

- Хүний нөөцийн удирдлагын үндэс болох ажил байрны шинжилгээ, ур чадварын модель боловсруулалтын сүүлийн үеийн шинэ онол, аргачлалаас суралцаж хүний нөөцийн мэргэжилтний хувьд өөр өнцгөөс харж шинэ арга барилд суралцах боломжтой. 
- Мөн ХНУ-ын үндсэн функцийн нэг хүний нөөцийн үнэлгээний тогтолцоог зураглан гаргаж удирдан явуулах талаар мэдлэг олгох ба шударга эрх тэгш мөн амьдралд ойр буусан хүний нөөцийн тогтолцоог системчлэн боловсруулж байгууллагын үр бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах хүний нөөцийн удирдлагын арга барилд суралцах болно. 
- Зөвхөн ажилтны удирдлага төдийгүй байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг бий болгож удирдах байгууллага хөгжүүлэлтийн арга барил, аргачлалыг бүрэн эзэших болно.

2. Хэзээ : 2017.09.18 – 22 (5 өдөр)

- Ажлын байрны шинжилгээ (09/18, 10:00-18:00)
- Стратегийн ХНМ ба ур чадварын модель боловсруулах нь (09/19, 10:00-18:00)
- Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээ (09/20-21, 10:00-18:00)
- Байгууллага хөгжүүлэлт ба баг хөгжүүлэлт (09/22 10:00-18:00)

3. Сургалтын онцлог
- Монголд зөвлөх үйлчилгээ явуулж байсан туршлага, мэдлэгт суурилсан Монголын нөхцөл байдалд тохирсон агуулгатай хөтөлбөрөөр явагдана. 
- Шууд ашиглах боломжтой төрөл бүрийн маягт, аргачлалыг олгоно. ( зарим нь тусдаа үнэтэй )
- Оролцоонд суурилсан воркшоп хэлбэрээр явагдана. 
- Дадлага ажилтай тул ажилдаа ашиглахад тус нэмэртэй. 
- Солонгосын Үнэлгээчдийн Холбоо(KAA)-той хамтарсан хөтөлбөр тул PRO HR хөтөлбөрт хамрагдсан сертификатыг Солонгосын Assessor 
эрх авах үндсэн сургалтанд тооцно.

Дэлгэрэнгүй мэдээлэл хөтөлбөрийг:

9100-3549 7000-1075 8000-1075 9000-1075 дугаар болон info@mhri.mn 
цахим хаягт хандаж авнч уу. www.mhri.mn www.hr.org.mn

Хавсралт файлын жагсаалт
1. ​PRO HR - ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ПРАКТИК СУРГАЛТ ХӨТӨЛБӨР
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 03 / 31
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
USA | APCC (Asia Pacific Career Conference - Registration) Зөвхөн МХНИ-н гишүүд болон дэмжигчдийг Ази Номхон Далайн Ажил Мэргэжлийн Конференцид урьж байна.
- 2024 / 03 / 31
“БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БА САЙН ДУРЫН АЖИЛ” сэдэвт мэдлэг туршлага хуваалцах өдөрлөгт таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
- 2024 / 03 / 31
-2023 / 07 / 02
БНСУ | СӨҮЛ Хотод 2023 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2023 - н Монгол Улсаас оролцох төлөөлөлөгчдийн АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ эхэллээ. Арга хэмжээнд оролцох болон бусад мэдээлэл авах бол энэхүү бүртгэлийн хуудасыг бүрэн бөглөж бидэнд илгээнэ үү!
-2022 / 12 / 22
Токиогийн Бизнес Боломж 2022 - 東京ビジネスチャンス - Хөгжлийн нууцаас суралцах хөтөлбөр Токио хотод амжилттай үргэлжилж байна.
-2022 / 11 / 05
Токиогийн Бизнес Боломж 2022 - "Хөгжлийн Нууцаас Суралцъя" туршлага судлах тусгай хөтөлбөрт хөгжлийн аялал 2022.12.12 - 15 хооронд Япон Улсад зохион байгуулагдана.
HR Фото