Сургалт, семинар
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.55%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.27%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.71%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.41%
Олон улсын сургалт/гадаад сургалт
- 2017 / 09 / 18
ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ (2017.09.20-21 ЛХАГВА, ПҮРЭВ ГАРАГ)

Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээ  (2017.09.20-21 Лхагва, Пүрэв гараг)

Сургалтын зорилт:
- Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээний тухай ойлголт ба хэрэгцээг тайлбарлаж чаддаг болно. 
- Үнэлгээний индекс боловсруулж үнэлгээнд ашиглаж сурна. 
Зорилтын менежментийн талаар ойлголттой болж үнэлгээнд ашиглаж сурна. 
- Ур чадвар ба ур чадварын моделийн тухай бүрэн ойлголттой болж ашиглаж чаддаг болно. 
- Нарийвчилсан ажил мэргэжлийн ур чадвар ба манлайлах ур чадварыг боловсруулж сурна. 
- Гүйцэтгэлийн болон ур чадварын үнэлгээг бүрдүүлэгч элементүүдийг бүрэн ойлгож зорилгодоо нийцүүлэн ашиглаж чаддаг болно. 
- Ур чадварын үнэлгээний тогтолцоог амжилттай удирдан явуулах арга барилд суралцана.

Сургалтын онцлог:
- Монголд зөвлөх үйлчилгээ явуулж байсан туршлага, мэдлэгт суурилсан Монголын нөхцөл байдалд тохирсон агуулгатай хөтөлбөрөөр явагдана. 
- Шууд ашиглах боломжтой төрөл бүрийн маягт, аргачлалыг олгоно. ( зарим нь тусдаа үнэтэй )
- Оролцоонд суурилсан воркшоп хэлбэрээр явагдана. 
- Дадлага ажилтай тул ажилдаа ашиглахад тус нэмэртэй. 
- Солонгосын Үнэлгээчдийн Холбоо(KAA)-той хамтарсан хөтөлбөр тул PRO HR хөтөлбөрт хамрагдсан сертификатыг Солонгосын Assessor эрх авах үндсэн сургалтанд тооцно.

Дэлгэрэнгүй мэдээлэл хөтөлбөрийг:
9100-3549 7000-1075 8000-1075 9000-1075 дугаар болон info@mhri.mn цахим хаягт хандаж авна уу. www.mhri.mn www.hr.org.mn

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2018 / 04 / 05
Хөтөлбөр сар тутам тогтмол зохион байгуулагдах бөгөөд Та болон танай байгууллага хамт олон өөрийн салбар, үйл ажиллагааны чиглэлдээ нийцүүлсэн сургалтын агуулга, туршлага судлах компаниа сонгох боломжтой.
Та бүхнийг цоо шинэ хандлага, арга, арга зүйгээр зохион байгуулагдах TRANSFORMATIVE ACTION PLANNING / FACILITATION WORKSHOP-д урьж байна.
- 2018 / 03 / 04
2018.03/05-09 - ний өдрүүдэд Хүний нөөцийн газар/ албадын дарга, ахлах менежер, байгууллагын удирдлагууд та бүхнийг БНСУ-с урилгаар ирэх Олон Улсын зэрэглэлийн зөвлөх, доктор профессор багш нарын удирдан зохион байгуулах "хүний нөөцийн удирдлага" - н мэргэжилтэн бэлтгэх практик сургалтуудад урьж байна. Олон Улсын сертификат олгоно.
- 2018 / 03 / 04
-2018 / 01 / 30
Монголын Хүний Нөөцийн Институтын гадаад сургалтын алба 2018/02 сарын БНСУ, 2018/03 сарын Японы туршлага судлах сургалт аялалын урьдчилсан бүртгэлээ авч эхэллээ.
-2017 / 11 / 14
2018 оны нэгдүгээр сард Япон улсад зохион байгуулагдах, туршлага судлах, сургалт, аялалд байгууллага хамт олныг урьж байна.
-2017 / 09 / 20
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГААР МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН ДЭЭД КУРС 2017-2018 ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.
HR Фото