Сургалт, семинар
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.95%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.07%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.65%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.27%
Олон улсын сургалт/гадаад сургалт
- 2018 / 03 / 04
PRO HR - Гадаад зөвлөхүүдийн практик сургалт Монголд зохион байгуулагдана

2018.03/05-09 - ний өдрүүдэд Хүний нөөцийн газар/ албадын дарга, ахлах менежер, байгууллагын удирдлагууд та бүхнийг БНСУ-с урилгаар ирэх Олон Улсын зэрэглэлийн зөвлөх, доктор профессор багш нарын удирдан зохион байгуулах "хүний нөөцийн удирдлага" - н мэргэжилтэн бэлтгэх практик сургалтуудад урьж байна. Олон Улсын сертификат олгоно.

Сургалтын сэдвүүд:
1. Сонгон шалгаруулалтын ярилцлагын BEI арга зүй
2. Гүйцэтгэлийн үнэлгээ
3. Ур чадварын үнэлгээ
4. Хүний нөөц хөгжүүлэлт агуулгын хүрээнд мэргэжилтэн бэлтгэх сертификатын сургалт

Суралцагч бүх сэдвийг болон тухайлсан сэдвээ сонгон суралцах боломжтой.

Сургалтын онцлог:
- Монголд зөвлөх үйлчилгээ явуулж байсан туршлага, мэдлэгт суурилсан Монголын нөхцөл байдалд тохирсон агуулгатай хөтөлбөрөөр явагдана. 
- Шууд ашиглах боломжтой төрөл бүрийн маягт, аргачлалыг олгоно. ( зарим нь тусдаа үнэтэй )
- Оролцоонд суурилсан воркшоп хэлбэрээр явагдана. 
- Дадлага ажилтай тул ажилдаа ашиглахад тус нэмэртэй. 
- Солонгосын Үнэлгээчдийн Холбоо(KAA)-той хамтарсан хөтөлбөр тул PRO HR хөтөлбөрт хамрагдсан сертификатыг Солонгосын Assessor 
эрх авах үндсэн сургалтанд тооцно.

Дэлгэрэнгүй мэдээлэл хөтөлбөрийг:

7000-1075 8000-1075 9000-1075 дугаар болон info@mhri.mn цахим хаягт хандаж авна уу. www.mhri.mn www.hr.org.mn #ProHR #HRMongolia #MHRI

Монголын Хүний Нөөцийн Институт - Гадаад сургалтын алба


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2018 / 08 / 09
Хүний нөөцийн удирдлагаар мэргэшин суралцах, цаашид бакалаврын зэргийн сургалтанд үргэлжүүлэн суралцах сонирхолтой хүн бүрийг салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгч хамт олон, мэргэжлийн туршлага, дадлага бүхий мэргэшсэн зөвлөхүүд, гадаад экспертүүд таныг урьж байна.
Хөгжлийн нууцаас суралцая.Эрхэм таныг Хьюндай Группын Асаны Удирдлагын Институт болон UMIT компанитай хамтран 2018.08.15 нд БНСУ-д зохион байгууллагдах байгууллага хамт олны VIP - сургалт аялалдаа урьж байна. 7000-1075 8000-1075 9000-1075
- 2018 / 07 / 10
БНСУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Хьюндай Группын харъяа Асаны Удирдлагын Институт нь Солонгосын иргэд, түүнчлэн гадаадын бизнес эрхлэгчидэд Хьюндай Группыг үүсгэн байгуулсан Асан Жонжүёны удирдлагын ухааны тухай сургах, бизнес эрхлэгчид, тэдний ажилчдад зориулсан төрөл бүрийн сургалт судалгаа зохион байгуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан эрдэм шинжилгээний институт юм.
- 2018 / 07 / 08
-2018 / 04 / 05
Хөтөлбөр сар тутам тогтмол зохион байгуулагдах бөгөөд Та болон танай байгууллага хамт олон өөрийн салбар, үйл ажиллагааны чиглэлдээ нийцүүлсэн сургалтын агуулга, туршлага судлах компаниа сонгох боломжтой.
-2018 / 03 / 04
Та бүхнийг цоо шинэ хандлага, арга, арга зүйгээр зохион байгуулагдах TRANSFORMATIVE ACTION PLANNING / FACILITATION WORKSHOP-д урьж байна.
-2018 / 01 / 30
Монголын Хүний Нөөцийн Институтын гадаад сургалтын алба 2018/02 сарын БНСУ, 2018/03 сарын Японы туршлага судлах сургалт аялалын урьдчилсан бүртгэлээ авч эхэллээ.
HR Фото