МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.55%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.27%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.71%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.41%
HRM-Гишүүдийн булан
- 2018 / 04 / 01
ИДЭВХИТЭЙ АМЬДРАХ 8 ЗАРЧИМ
1. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.

2. Заримдаа хамаагүй инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, мөн найз нөхдийн ярьсан онигоо сонсоод элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний дараа эрч хүчтэй болсон байх вий.

3. Ойр дотны хүмүүстээ магтаалын үгийг харамгүй хэлж сур. Хариуд нь сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсогдоно.

4. “Уур биеийг, уул морийг зовооно” гэдэг үгийг ямагт санаж яв. Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч хэлсэн үгийг хүн сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.

5. “Амжилтын хуудас” гэдгийг өөртөө бий болго. Үр дүнтэй, амжилттай хийсэн бүхэн түүн дээр бичиж, ахин дахин үзэж бай.

6. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт эцэг, эхдээ ханддаг зуршлаа орхи. Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Аандаа та асуудлыг шийдэж чаддаг болно.

7. Ойрын үеийн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрвэл өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнаарай.

8. Хичнээн зүтгэнэ төдий чимээ амжилтад хүрнэ гэдгийг ямагт санаж яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй нь лавтай.


Image may contain: 4 people, people smiling, text
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2018 / 04 / 09
Ажлын зорилго: Газар тариалангийн үйл ажиллагааны өдөр тутмын ажлыг стандарт, норм, горимын дагуу явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Ажлын зорилго: Хөдөө аж ахуйн ахлах инжерийн ажилд дэмжлэг үзүүлэх, усжуулалтын систем болон бусад техникүүдийг хэрэгжүүлэхэд газар тариалан эрхлэгчид болон ахлах инженерийн хооронд координатор болж ажиллах, газар тариалан эрхлэгчдэд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа дэвшилтэт техник, технологийн талаар ойлголт өгөн, тэднийг мэдлэг ойлголтоор хангах, шинэ систем, техник, технологийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
- 2018 / 04 / 09
Ажлын зорилго: Байгаль орчны нөлөөлөл, байгууламжийн гадна үзэмж байдал, төслийн зардал, тухайн орон нутаг, улсын усжуулалтын системийн байгууламжтай холбоотой хууль дүрэм зэргийг харгалзан үзэж барилгын инженерийн мэдлэг чадварт үндэслэн тухайн салбарын / хөдөө аж ахуйн салбарын/ усжуулалтын системийн загварыг гарган байгууламж хийж ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино. Уг мэдээлэлд МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 9000-1075 дугаараас лавлана уу.
- 2018 / 03 / 28
-2018 / 03 / 28
Ажлын зорилго: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процесстой холбоотой машин тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, үүссэн асуудлуудыг инженер технологийн мэдлэг, биологийн шинжлэх ухааны мэдлэгийн үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. Уг мэдээлэлд МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 9000-1075 дугаараас лавлана уу.
-2018 / 03 / 28
Ажлын зорилго: Газар тариалангийн бүх төрлийн экологийн бүтээгдэхүүний гарц, чанарыг сайжруулах, газар тариалан эрхлэгчдэд үйл ажиллагааны стандарт, норм, технологийн горимын чиглэлд зөвлөгөө зааварчилгаа өгөх, тэдний үйл ажиллагааг хөгжүүлэх, тэднийг удирдах, чиглүүлэх, газар тариалангийн ургамалын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх чиглэлд туршилт, судалгаа явуулан дүгнэлт гаргаж, шийдлийг амжилттай хэрэгжүүлэх, газар тариалангийн үйл ажиллагаанд өндөр бүтээмжтэй, дэвшилтэт технологи ашиглах арга замыг судлах, шийдлийг амжилттай хэрэгжүүлэх; Уг мэдээлэлд МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 9000-1075 дугаараас лавлана уу.
-2017 / 10 / 29
Ажлын зорилго: Компанийн санхүүгийн баримт бичиг, нягтлан бодох бүртгэлийн тайланд тавигдах гадаад болон дотоод хяналтыг хэрэгжүүлнэ. Уг мэдээлэлд МХНИ гишүүд болон HR Plus картын хэрэглэгч л нэвтрэх боломжтойг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-1075, 8000-1075, 9000-1075 дугаараас лавлана уу. Ажлын байрны тодорхойлолтоо ФАЙЛ ТАТАЖ АВАХ хэсгээс авна уу. .....
HR Фото